Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.10.21/ үдээс өмнөх хуралдаанаар Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг Эдийн засгийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Батлутыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Д.Батлутыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Э.Батшугарыг Инновац, цахим бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ц.Идэрбатыг Инновац, цахим бодлогын болон Нийгмийн бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг баталлаа.

Үргэлжлүүлээд Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Засгийн газрын гишүүдээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хуралд танилцуулж, ард түмэн, Улсын Их Хуралд хандаж хэлсэн үгэндээ хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тогтвортой болгох, төр-хувийн хэвшлийн түншлэлийн шинэ соёлыг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, эдийн засгийн яамыг, мөн цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, цахим шилжилтийг 2024 он хүртэл 90 хувьд хүргэх зорилтын хүрээнд Цахим хөгжлийн яамыг тус тус байгуулна гэдгээ мэдэгдсэн. Засгийн газраас боловсруулж 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллуулахад шаардагдах санхүүжилтийг тусгасан. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3-т “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр танилцуулж байна гэлээ. Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг тус тус нэмж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулсан.

Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ж.ганбаатар, Ц.Мөнх-Оргил, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нар Эдийн зааг, хөгжлийн сайдын эрхлэх асуудал, эрх зүйн байдлын талаар асуулт асууж, хариулт авсан. Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Н.Энхболд, Ж.Мөнхбат, Х.Булгантуяа нар өргөн мэдүүлсэн төсөлд Эдийнзасаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлыг явцуу тусгасан бөгөөд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн салбар дундын шууд удирдлагыг хэрэгжүүлэх боломж хангалттай тусгагдаагүй байгааг төслийн анхны хэлэлцүүлгийн үед анхаарч, Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж байгаа холбогдох төсөлтэй уялдуулах шаардлагатай гэсэн санал хэлсэн хэмээн танилцуулгадаа дурдсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсонгишүүдийн олонх буюу 54.5 хувь нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, С.Чинзориг нар эдийн засгийн хөгжлийн урт болон богино хугацааны бодлого алдагдаад байгаа энэ үед Эдийн засаг, хөгжлийн яам байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, яамны чиг үүргийг тодорхой болгох, гадны зээл тусламж, концесс, төр, хувийн хэвшлийн асуудал, ажилгүйдлийг бууруулах зэрэг хөгжлийн бодлого руу чиглэсэн асуудлыг яамны эрхлэх асуудлын хүрээнд тусгах нь зүйтэй гэсэн санал хэлж байлаа.

Дээрх хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Chandra [128.112.36.186] 2021-10-22 16:21:07

เว็บไซต์สล็อต ที่เป็นแหล่งรวมค่าย Slot Online ครบทุกค่าย สล็อตออนไลน์ มีให้เลือกเล่นมากกว่า 3,000 เกม มาพร้อมระบบ ฝาก-ถอน อัตโนมัติ ภายใน 10 วินาที ฝาก-ถอน ไม่มีขั้นต่ำ 1 บาทก็เล่นได้ ไม่จำกัดจำนวนครั้ง โปรสล็อตออนไลน์ ต่างๆมากมาย สมัครสมาชิกใหม่ วันนี้ รับโบนัสทันที 50% ambbet เว็บตรง แจกเครดิตฟรี สูงถึง 10,000 บาท ร่วมสนุกกับ ทดลองเล่นสล็อตออนไลน์ ได้อย่างไร้ขีดจำกัด เว็บใหญ่สล็อตออนไลน์ เปิดให้บริการตลอด 24 ชม. ไม่มีวันหยุด แหล่งรวม สล็อตออนไลน์ จากค่ายดังสล็อต 2021 เช่น SLOT PG,SLOT XO,SLOTXO,SLOT JOKER,SLOT SUPER,JILI SLOT,SLOT JILI,PRAGMATIC SLOT,PRAGMATIC PLAY,AMBBET,AMB SLOT,SLOT AMB,AMBBET SLOT และอื่นๆอีกมากมาย สมัครสมาชิกใหม่ ได้ง่ายๆ ตลอด ทั้งวัน


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.