Сумын засаг дарга боржин чулуу олгох зөвшөөрөл өгсөн гэнэ үү?

Aдмин / Орон нутаг

Төв аймгийн Баяндэлгэр сумаас баруун урагш 10 гаруй км-т орших "Хустайн Ар" гэх газраас "Цэцээ импекс" компани боржин чулуу олборлож эхэлсэн байна.

Тусгай зөвшөөрөлгүйгээр барилгын материал болох чулуу олборлож буйг нутгийн иргэд нь эсэргүүцсэн ч Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний ойд зориулж суманд нь баригдах талбайг тохижуулах зорилготой гэж тайлбарласан байна. Гэвч тус компани олборлосон чулуугаа Улаанбаатар хот руу тээвэрлэж буй төдийгүй замын шалган нэвтрүүлэх товчоодоор Сумын засаг даргын гарын үсэгтэй бичиг үзүүлэн явах болжээ.

Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга З.Дэлгэрцэцэг нь албан бичигтээ: " Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн "Цэцээ импекс " компанид боржин чулуу олгох зөвшөөрөл өгсөн" тухай дурьджээ. Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох тухай хуулиар сумын засаг даргад ийм эрх мэдэл олгогдоогүй билээ.

image


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.221] 2021-10-23 01:28:33

Хитадаас бүүр гоё засчихсан бэлэн чулуу авчихаач дээ!! Наад оркуудын авилга хахуулийг өгөх гэж зовж байснаас хамаагүй амар.

Mgl irgen [59.153.115.195] 2021-10-22 14:20:24

Baigalaas vnegui chuluu abchad neg hachin ym hiiched hedn 10 n sayaar zardag hedn gazriig sain shalgaach ter borjin suvarga ged gazr bna ?!!!!

Зочин [103.80.210.183] 2021-10-22 09:15:59

тэгээд яах юм засаг даргыг нь цаазлах хэрэгтэй байгаа юм даа.

ЖДҮ [192.82.69.237] 2021-10-22 04:43:20

Түүхий эдээ урдаас авч хятадын үйлдвэр компаниудыг дэмжиж бхаар дотоодын түүхий эдээр хийвэл бид нарт хэрэгтэй болов уудаа.Сум ч хөгжинө.Валют нь ч үлдэнэ.

Зочин [202.126.89.251] 2021-10-22 04:36:55

Авилга


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.