Гэртээ эмчлүүлэгчдийн тоо буурч байна

Aдмин / Эрүүл мэнд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн бүрд онцгойлон анхаарал хандуулдаг сэдэв бол “Ковид-19” халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл байдаг.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өнгөрсөн 42 дахь долоо хоногийн мэдээллийг хүргэлээ. Тус долоо хоногт халдварын 2954 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 41 дэх долоо хоногоос 7.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэртээ эмчлүүлэгчдийн тоо 34-38 дахь долоо хоногт эрчимтэй өсөж байсан бол 39-42 дахь долоо хоногуудад аажмаар буурч эхэлснийг тодотгож байлаа.

Дархлаажуулалтад оролцож буй иргэдийн идэвх төдийлөн нэмэгдэхгүй байна. Тиймээс явуулын багийг байнга ажиллуулж байгаа юм. Нэмэлт тунгийн вакцинжуулалтад 70 багийн 300 гаруй эмч ажиллаж байна. Аравдугаар сарын 23-ны бямба гарагт л гэхэд явуулын багийнхан хоёр их сургуулийн 115 оюутан, нэг байгууллагын 123 албан хаагч, гэрээр 84 хүнийг дархлаажуулсан. Өссөн дүнгээр 13 их, дээд сургуулийн 1918 оюутан, 16 байгууллагын 1384, гэрээр 2021 /үүнээс хөгжлийн бэрхшээлтэй болон гэрийн асаргаанд байдаг 707/ нийт 5323 иргэнийг явуулын багаар дархлаажуулсан байна. Дархлаажуулалт хэвийн өрнөж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 36 баг, 35 суурин цэгээр 71 багийн 310 эмч, ажилтан 4798 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.


Сэтгэгдэл

Баяр [202.126.89.32] 2021-10-25 14:41:27

Сүүл н сард л лав 500 хүн бурхан боллоо бид энхийн цагт ингэж бна аоаы хэтрнээ

Иргэн [64.119.25.180] 2021-10-25 09:34:11

Ихэнх нь гэртээ л эмчиож бгаашдээ худлаа ярихаасаа ичээч

үү [202.126.88.144] 2021-10-25 04:47:23

3000 болж байхад буурлаа гэн

Зочин [122.201.31.253] 2021-10-25 04:42:41

Вакцин оруулж ирэхийг гацааж саатуулдаг, вакцинжуулахыг аль болохоор гутаадаг, Монголчуудын эрүүл мэнд, амь насанд аюул учруулдаг нам Монголд огт хэрэггүй, тийм ч учраас саяын сонгуулиар Монголчууд хот хөдөөгүй Оюун-Эрдэнийг дэмжицгээж байна даа

Zochin [66.181.170.73] 2021-10-25 04:12:32

Ugaasaa uvduud gertee baigaa ulsuudiig uursdiikhuu toond oruulakhgyi bgaa yum chin' argaggyi sh dee. Shal khudlaa too medeelj bgaa gee bz dee novshnuud.

зочин [122.201.19.99] 2021-10-25 04:04:54

Сайхан худлаа шаахынмааа Бямбадоржийг солиочэээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.