“Богд Зонхавын намтар, бүтээл туурвилын судлалд” Эрдэм шинжилгээний хурал боллоо
Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Бурхны шашин соёл судлалын хүрээлэн хамтран “Богд Зонхавын намтар, бүтээл туурвилын судлалд” эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 11 сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Судар бичгийн хүрээлэн анх байгуулагдсан цагаасаа эхлэн үндэсний хэл бичгээ хөгжүүлэх, шинжлэн судлахад анхаарахын зэрэгцээ дорно дахины арван ухаан, гурван аймаг савын арвин их мэдлэгийн өв санг тээж ирсэн буддын утга соёлын судлалыг чухалчлан үзэж буддын боловсролтой лам хар хүмүүсээр боловсон хүчнээ бэхжүүлж, эрдэм шинжилгээний өндөр үнэ цэнтэй төвөд монгол ном судрыг сурвалжлан цуглуулах, судлан шинжлэх, учир шалтгааны үндэслэлтэйгээр тайлбарлан таниулах ажлыг эрдэмтэн мэргэдийн хамтын хүчээр хийсээр ирсэн билээ.
Энэ уламжлал өдгөө ч үргэлжилж буй бөгөөд бидний зохиосон энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд МУЕ-ийн Баримт бичиг, хяналт шинжилгээний албаны дарга, Монголын төвөд судлалын холбооны тэргүүн, МУИС-ийн ШУС-ийн Философи Шашин судлалын тэнхимийн багш доктор Содномдоржийн Янжинсүрэн профессор, МУИС-ийн ШУС-ийн ФШСтэнхимийн багш Сүхбаатарын Дэмбэрэл, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрхлэгч доктор Мишиг-Ишийн Батаа, тус салбарын ЭША, шинжлэх ухааны доктор профессор Гантуяа, МУБИС-ийн НХУС-ийн багш, төвөдч эрдэмтэн Дашлхагваагийн Ганболд доктор, Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, хичээнгүй зүтгэлт хамба номун хан, гавж Д. Чойжамц, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам, шашин судлалын ухааны доктор, профессор Ч. Дамбажав, Наро банчэн гэгээн, Жонан ханчэн гэгээн, Бамбар эрдэнэ гэгээн, Манзушри хутагт гэгээн, Ноён хутагт гэгээн, анги дамбын лхаарамба Монгол багш Жавзандорж лхаарамба, Очирбат гавж, Жонан ханчэн гавж, болох лхаарамба Түвшинбаяр ламтан тэргүүтэй эрдэмт лам хуврагууд хүрэлцэн ирж, Зонха нутгаас төрсөн эрдэмтэн Лувсандагва буюу олонд богд Зонхавын гэгээн хэмээн алдаршсан энэ их хүмүүний намтар зохиолууд, бүтээл туурвил, үйлс зохионгуйг учир шалтгааны үүднээс шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинжлэн судалж, эргэцүүлэн дүгнэсэн 13 илтгэл хэлэлцэв.
Сэтгэгдэл
Зочин [192.82.76.2] 2021-12-01 00:20:50
Чингис хааны үед амьдарч байсан Тангуд-Төвд хүн болох Зонхоба гэгчийн амьдралыг Монгол хүн шүтээд судлаад сууж байдаг ийм муухай бузар цаг үеийг үзэж байна даа бид
Зочин [103.212.116.59] 2021-11-30 20:10:51
Мунхаг хүмүүс мөн ч муухай үг бичих юм. Гэгээрсэн их лам багшдаа мөргөмүй. Бурхан багшийн сургааль ямар үнэн байна вэ. Хүмүүний олон үед монгол газарт ирж номын айлдвар өгч байсан хутагт хувтлгаадуудын маань гэгээн номлол бат оршиг.Шинжлэх ухаанч бурханы шажин улам дэлгэртүгэй.
Дмитрий [185.23.107.2] 2021-11-30 15:34:52
Здравствуйте! Хотите за сутки привлечь новых клиентов? Отправим Ваше коммерческое предложение владельцам/администраторам более 1млн сайтов! Подробнее: У каждого сайта есть форма обратной связи, куда обычно клиенты оставляют свои заявки. Наша программа заходит на сайты в огромное количество потоков и отправляет Ваше ком.предложение в формы обратной связи. Далее письмо приходит на почту, которая привязана к сайту (либо на другой ресурс, зависит от настройки формы) В результате Ваше предложение получает огромное количество людей, среди которых-подавляющее большинство предприниматели (что говорит о высокой платежеспособности) Кроме этого: - Вы платите ТОЛЬКО за УСПЕШНО доставленные сообщения - Все максимально прозрачно: предоставим скриншоты из программы, с подробными отчетами о результатах рассылки, подтверждающие выполнение обязательств с нашей стороны. Теперь перейдем к гарантиям. Мы понимаем, что в интернете встречается всякое, поэтому чтобы Вам было спокойнее: 1)Перед рассылкой мы предоставим скриншот из программы с Вашим проектом, подтверждающий готовность к запуску 2)Во время рассылки у Вас будет доступ к обратному емайлу, чтобы Вы могли отслеживать процесс рассылки в онлайн-режиме 3)По завершении рассылки отправим скриншоты с подробными отчетами о результатах рассылки, подтверждающие выполнение обязательств с нашей стороны. Напишите нам сейчас и получите бонус, в виде бесплатного составления оффера для Вашей рассылки Наш E-mail: arsatithos1987@mail.ru ВАЖНО: Пожалуйста, в сообщении указывайте Ваш контактный ватсап либо телеграм, для удобной и более оперативной связи. Названивать или использовать Ваши контакты для какой-либо другой цели, кроме оперативной связи мы не будем. P.S. Извините за беспокойство, если мы с Вами уже сотрудничаем. С Уважением, команда FormMarketing
Зочин [66.181.176.110] 2021-11-30 11:30:15
msj bichej bga heden hujaa nar bna da
Зочин [139.5.219.99] 2021-11-30 10:10:43
bМУНХРУУЛГА МУХАР СҮСГЭЭ ЗОГСОО ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ
зочин [59.153.87.174] 2021-11-30 09:14:25
1937 онд дутуудуулчихсан байна
ЗОЧИН [59.153.87.174] 2021-11-30 09:13:16
ҮХШИРСЭН МУХАР СҮСГЭЭР ТАРХИ УГААХАА БОЛЬЦГОО ЦУС СОРОГЧ ШАР ХУВАЛЗНУУДАА
Зочин [66.181.176.110] 2021-11-30 11:31:20
chi uuruu mu mu har huvalz
Зочин [202.9.46.79] 2021-11-30 06:07:53
Ажил хөдөлмөр эрхэлж мөнгө олдоггүй бөх лам нарыг устгах юмсан.