Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг 276 газрын үйл ажиллагааг зогсоожээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зарим барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн байна.
Шалгалтаар зөрчил илэрсэн 276 барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааг хуулийн хүрээнд зогсоосон байна. Энэ хяналт, шалгалтаар:
- Барьцааны эд зүйлсийг зах зээлийн үнээс 50-80 хувиар доогуур үнэлдэг
- Хугацаа нь дуусмагц сануулах мэссэж явуулж дараагийн өдрөөс нь зөрүү тооцохгүйгээр худалдан, барьцаалан зээлдүүлэх газрын орлого болгодог
- Хугацаа дуусахаас өмнө эд зүйлээ эргүүлж авсан ч гэрээнд заасан хоногоор хүү тооцож авдаг зэрэг зөрчил илэрчээ.
Сэтгэгдэл
Ббб [66.181.161.81] 2021-12-10 05:41:11
Зөв шүү дэмжиж бна мөнгө хүүлэгч нар
Зочин [202.126.90.70] 2021-12-06 14:44:11
Энэ мөнгө хүүлэгчид хэрэггүй. Хаах нь зүытэй
ард дорж [103.26.193.147] 2021-12-06 11:54:09
бүгдийг хаа
зочин [192.82.87.162] 2021-12-06 11:25:37
хуулийн этгээд барьцаалан зээлдэх үйл ажиллагаа эрхлэх эрхтэй. хуулийн этгээд биш хувь хүнд зөвшөөрөл өгөөд нөгөөх нь ломбард ажиллуулаад юм барьцаалаад бхад шалгадаг хүмүүс нь юу харж бнаа
Зочин [150.129.142.164] 2021-12-06 10:04:31
Ломбардууд арай дэндүү шулж байна.50% хувиар үнэлэж үнэт эдлэлийг авч байна.Зарим ломбард 7% ийн хүү авч байна.Асуухаар загнаал сүйд болох юм.Хүмүүс тахлын үед эдийн засаг нэн хүнд үед хугацаа хэтэрсэнч хүүгээ алданга тооцуулаад төлж байхад дээр нь дахин их дүнгээс авах хүүгээ давхар тооцоод байхын энэ ямар учиртай юм бэ? Арай л дэндүү шуналтай юмаа тэгэж хүү,алдангаа тооцоод дээр нь дахин эхний хүүгээ нэмээд хүмүүсийг их өрөнд оруулж дарамталж байгаад үнэт эдлэлийг нь шууд хураагаад зарчихаж байгаа газрууд байна шүү.Тийм болохоор ломбардуудыг маш сайн шалгах нь зүйтэй заримыг нь хаах нь зөв
Зочин [66.181.161.2] 2021-12-06 07:56:39
21. 3.4 хороололын орчимд утас авдаг хэдэн ломбардуудын хоног нь цөөн хүү нь асар их юм бна лээ. Ёстой хугацаанаас өмнө авахад хүүгээ бүтэн авдаг хэт шуналтай юм шүү
Зочин [103.57.95.225] 2021-12-06 07:14:48
Mash zuv. Shulaachidiig diagramand oruulah heregtei.