“Гэр бүлийн уулзалт” -ыг зохион байгуулж, үйл ажиллагаагаа танилцууллаа

Aдмин / Нүүр

НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангиас алба хаагчдын ар гэрийнхнийг оролцуулан “Гэр бүлийн уулзалт” арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ үеэр Онцгой байдлын албаны онцлог, ажиллах нөхцөл, цалин хөлс, албаны зүгээс алба хаагчдад үзүүлж буй дэмжлэг, туслалцаа, 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажил, амжилт бүтээлийг алба хаагчдын гэр бүлд танилцуулсан юм.

Мөн гэр бүлийнхний санал, сэтгэгдлийг сонсож, сонирхосн асуултад нь хариулт өгч, хүрэлцэн ирсэн алба хаагчдын ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүллээ гэж НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.