"Ковид-19"-ийн эмийн багц олгохгүй байгаа өрхийн эмнэлгийг 18001363 утсанд мэдээлээрэй
Коронавируст халдвараар давтан өвдөж гэрээр эмчлэгдэж байгаа иргэдэд зарим өрхийн эмнэлэг эмийн багц олгохгүй байна гэсэн мэдээлэл цахим орчинд тарсан. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас "ЭМДЕГ-аас коронавируст халдвараар давтан өвдөж гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эмийн багц олгохгүй байх шийдвэр гаргаагүй" гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Түүнчлэн “ЭМДЕГ-ын санхүүжилтээс шалтгаалан эмийн багц олгохгүй” гэсэн мэдээлэл өгсөн Өрхийн эрүүл мэндийн төвийг ЭМДЕГ-ын Хэрэглэгчтэй харилцах төвийн 18001363 утсанд мэдээлээрэй.
Сэтгэгдэл
Иргэн [64.119.20.41] 2022-01-12 05:22:21
Юу яриад байгаа юм вэ ???? Даатгалаас өгнө шдээ зөндөө насаараа татвар төлсөн яагаад ийм заваан санаатай төр вэ????ард түмэнээ үхүүлье гэж бодож ажил хийдэг юм уу тэнэгүүдээ !!!!!өвдсөн үед эмийг өг !!!!!! Авахаасаа өгөх нь ерөөлтэй !!!!!! ядуу дээр нь - одоо өвтэйн дарамтлах юм уу Хуцаарай хүлээцтэй хандаж байгаа шүү !!!!!!!!! анхааруулчихье!!!!