Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн нээлт боллоо
Үндсэн хуульт ёс, Үндсэн хуульт байгууллыг бэхжүүлэх, төрт ёс, түүх соёл, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн судалгааг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн байгуулах зарлиг гаргасан юм.
Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн нэрэмжит МУИС-ийн Хууль зүйн сургуулийг түшиглэн байгуулсан хүрээлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцлоо.
30 жилийн өмнөх энэ өдөр ард түмний төлөөлөл болсон БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталсан түүхтэй.
Шинэ Үндсэн хуулийг боловсруулах, батлах үйл явцад 1,2 сая сонгогчийн 75 орчим хувь буюу 900 мянга гаруй хүн шууд оролцсон юм. Иймээс шинэ Үндсэн хууль нийт ард түмний хамтын, оюун санааны бүтээл гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч тодотголоо.
Мөн эрдэмтэн, судлаачид, тэдгээрийн бүтээлүүд хөгжил дэвшил, үндэсний эв нэгдлийг хангах бодлогын суурь болж, иргэдэд Үндсэн хуулийн боловсрол олгох, соён гэгээрүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Шинэ Үндсэн хууль нийгэм, эдийн засгийн харилцаанд төдийгүй хувь хүн, гэр бүл, нийгмийн салбарт хөгжил дэвшил авчирч, дэлхий дахинд Монгол Улс бүрэн эрхт, тусгаар тогтносон ардчилсан улс гэж хүлээн зөвшөөрөх томоохон баталгааг бэхжүүлсэн онцлогтой юм.
Сэтгэгдэл
Зочин [103.26.194.172] 2022-01-13 15:45:07
Erguu bolovsrolgui, kazinochin yok bolchihoor ene uls mohol ruugee yavah ni oilgomjtoi … yavj ch bn :-(
Зочин [66.181.161.14] 2022-01-13 09:14:24
Үндсэн хууль судлах эрх зүйн хүрээлэн байгуулах ямарч шаардлага байхгүй.Учир нь Үндсэн хууийн цэц гээд хийхээ олж ядсан том мэргэжлийн гэж хэлж болохоор том аппарат ажиллаж байхад мөнгөө барж ядсан юм шиг загнах юм.Ямар үр дүн хүлээлт наана чинь байгаа юм Ерөнхийлөгч өө?Өөрт чинь үүнээс илүү ихийг хийх ёстой амалсан ажлууд чинь байж байхад нөгөөл шагнал,хүрээлэнч гэх шиг. Нөгөө амлаад байсан Шудрага ёс тотгоох чинь яасан? Хонгилын Шүүх,Прокуроруудтай тэмцэх халж солих чинь яав? Иргэдийн хүлээлт асар их байна шүү дээ.Иргэдийн хүлээлт таны амлалт хоёр тунч холдох маягтай болчих юм,анхааралдаа авч дорвитой өөрчлөлт хийгээчээ ард түмний захиалга шүү дээ.
Иргэн [64.119.26.220] 2022-01-13 06:28:49
Нэр томъёогоо зөв хэрэглэмээр. Эрх зүй биш. Үүрэг зүй гэж байдаг. Үүрэг 1- рт байдаг. Үүргийг биелүүлэхэд эрх тусалдаг. Үүргийг зөв тодорхойлохгүйгээс төөрч будилдаг. Эрх зүй гээд байгаа нь төөрөгдүүлэх нэг шалтгаан болно.