ЦЕГ: Өчигдөр 76 жолооч согтуу жолоо барьж, 240 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Энэ сарын 18-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1733 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1422, хулгайтай холбоотой 27, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 130, гэмт хэргийн шинжтэй 86 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 76, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 113, хүний биед халдсан 56, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 87, эрүүлжүүлэх байранд хоносон 240, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 70 тохиолдол гарчээ.
Сэтгэгдэл
пүрүүсдорж [66.181.189.72] 2022-01-19 10:35:49
Өдөрт л 60 - 100 шахам жолооч согтуугаар жолоо барилаа л гэх юм. Энэ мэдээ сүүлийн 5 - 6 жил өдөр бүр гарч байна. Монголын жолооч бараг дууссан гэж бодоод байдаг. Зам нь түгжрээд байдаг. Авлига, хахууль, залилан замын цагдаа хавиар маш их байна гэсэн гаргалгааг гаргалаа зөв үү. Согтуу жолоочийн эрхийг таван жилээр хасаад хяналтаа сайжруулааач эрх мэдэлтэнгүүд ээ.