Японы иргэний гомдлын дагуу УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг шалгаж эхэллээ

Aдмин / Хууль

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг АТГ-ынхан шалгаж эхэлсэн гэв үү хэмээсэн мэдээлэл энэ долоо хоногийн эхээр зарим хэвлэлд гараад буй билээ. Харин тэрбээр өнгөрсөн даваа гарагт болсон Төсвийн байнгын хорооны хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Савада гэдэг хүний гомдлоор намайг АТГ-т шалгасан асуудал байхгүй” гэж мэдэгдэв. Түүнээсээ хойш минут ч бололгүй “АТГ-ынхан шалгаад үнэн мөнийг нь тогтоочихно биз” гэсэн зөрүүтэй мэдээлэл өглөө.

Манай сонин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ХААН банкны хувьцаатай холбоотойгоор унтууцаж буйн учир” гэсэн нийтлэлээрээ түүний бичсэн нэг огноотой, хоёр өөр албан бичгийн талаар анх олон нийтэд хүргэсэн. 2019 оны нэгдүгээр сарын 25-ны “2019.01.25 11/386” дугаартай англи, монгол хэлээр бичсэн хоёр өөр албан тоотын нэг нь тухайн үеийн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд хандан “Эдийн засгийн ухааны доктор, профессор С.Өлзийбатыг Гавьяат эдийн засагч цолоор шагнуулах саналыг дэмжиж байна” гэж бичсэн байв.

Харин англи хэлээр бичсэн, “25.01.2019 11/386” дугаартай албан бичиг нь ашиг сонирхлын зөрчилтэй, “Таван богд групп” ХХК-д давуу байдал олгохыг зорьсон, цаашлаад үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг ч зөрчсөн гэж хэлж болохуйц албан тоот байсныг бид уншигчдад ил болгосон. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын гарын үсэгтэй, ХААН банкны ТУЗ-ийн дарга Савада Хидеод хандан англи хэлээр бичсэн, 25.01.2019 огноотой, 11/386 дугаартай албан бичигт “Танай компани ХААН банкны хувьцаа эзэмшигчээс гарахаар төлөвлөж, өөрийн хувьцааг гуравдагч этгээдэд худалдахаар зэхэж байгаа гэсэн мэдээлэл миний анхаарлыг татлаа. Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар нь танай арилжааны бизнесийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх учиргүй ч Банкны тухай Монгол Улсын хуулиар аливаа эцсийн өмчлөгч буюу түүнд хамааралтай этгээд нь нэгээс илүү санхүүгийн байгууллагыг шууд болон шууд бус замаар эзэмшихийг хориглосон болохыг танд мэдээлэх нь бидний үүрэг болно. Одоогоор арилжааны гурван том банкны тоонд ХААН, Худалдаа хөгжлийн болон “Голомт” банк ордог. ХААН банкны хувьцааг оролцуулсан бизнесийг аливаа арилжааны банканд худалдах болон шилжүүлэх нь тухайн өмчлөгч, түүнд хамааралтай этгээдийг хууль бус гэж манай улсын хуулиар тооцдог. ХААН банкны одоо байгаа хувьцаа эзэмшигч “Таван богд групп” компаниас гаргасан тус банкны хувьцааг танай болон дээрх группийн хүлээн зөвшөөрөх бүтцийн дагуу худалдан авах саналыг Монгол Улсын Засгийн газар бүхэлд нь дэмжиж байгаа гэдгээ илэрхийлмээр байна. Түүнчлэн Монгол Улсын Сангийн яамнаас дэмжих бичиг гаргах замаар худалдан авах санхүүжилтэд дэмжлэг туслалцаа үзүүлэх болно. 2017, 2018 онд олон улсын зах зээлд гарган амжилттай арилжсан манай улсын бондыг харгалзан үзвэл Монгол Улсын Засгийн газрын дэмжих бичигтэй “Таван богд групп”-ийн гаргах бондыг олон улсын хөрөнгө оруулагчид нааштай хүлээн авах үндэс байгаа гэж миний бие бодож байна” хэмээн бичсэн байсан билээ.

Тэгвэл Японы иргэн, ХААН банкны ТУЗ-ийн дарга Савада Хидео манай хууль хяналтын байгууллагад хандан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг шалгуулах гомдол гаргасан байна. Уг гомдлыг хууль журмын дагуу Монгол дахь өөрийн орны ЭСЯ, манай Гадаад харилцааны яамаар дамжуулан илгээж, өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад цөөнгүй хонож буй аж. Тус газрынхан хуулийн хугацаанд гомдлыг хянаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах үндэслэлтэй гэж үзсэн байна. Улмаар Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлснийгхууль хяналтын байгууллагын хэд хэдэн эх сурвалж баталлаа.

ХААН банкны ТУЗ-ийн дарга Савада Хидео чухам ямар гомдол гаргасан тухай мэдээллийг бид олж авлаа. Тэрбээр 2021 оны арваннэгдүгээр сард уг гомдлыг бичиж манай ГХЯ-аар дамжуулан “Ноён Хүрэлбаатарын хууль бус үйл ажиллагааг шалгуулах тухай” гэж тодотгон АТГ-т хүргүүлсэн аж. Түүндээ нэлээд ноцтой зүйл дурджээ. Уг гомдлоос товчлон хүргэе.

“Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй “Sawada holdings” Co.Ltd компани нь 2003 онд ХААН банкийг худалдан авсан цагаас хойш 20 жилийн хугацаанд Монгол Улсын банк санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн анхдагч томоохон байгууллагуудын нэг билээ. Бид ХААН банкийг Монгол Улсын санхүүгийн салбарын системийн чухал банк болгож өсөн дэвжихэд түлхэц өгөхийн зэрэгцээ тус банкны дижитал шилжилт, банкны цогц үйлчилгээг Монгол орны өнцөг булан бүрт хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.

“Sawada holdings” Co.Ltd компанийн хувьцаа эзэмшигчдэд томоохон өөрчлөлт оруулах хувьцаа худалдан авах тендерийг 2020 оны хоёрдугаар сарын 20-нд зарласан юм. Бид ХААН банкны томоохон хувьцаа эзэмшигчийн хувьд Монгол Улсын Банкны тухай хуулийн 36.2-т заасны дагуу тендер зарласан талаарх мэдээллийг Монголбанканд цаг хугацаанд нь мэдэгдсэн болно.

Гэвч Монгол Улсын Банкны тухай хуульд заасны дагуу зөвшөөрөл олгох эрх бүхий холбогдох албан тушаалтны заавар, шаардлага болон зөрүүтэй тайлбарын улмаас тендер зарласан цагаас хойш хувьцаа шилжүүлэх хэлцэл хоёр жил орчмын хугацаанд хойшлогдоод байна.

ХААН банкны 60 хувийг эзэмшиж буй томоохон хувьцаа эзэмшигч “Sawada holdings” компанийн хувьцаа эзэмшигчдэд өөрчлөлт орох болсонтой холбоотойгоор тус банкны гадаадын хөрөнгө оруулагч болох “Sawada holdings” болон энэ компанийн хувьцааг худалдаж авахаар төлөвлөж байсан Япон Улсын “Meta capital inc” болон “Upsilon investment limited partnership” компанийн нэр хүндэд үндэслэлгүй, бүдүүлгээр халдах явдал гарч байна. Тухайлбал, манай хувьцаа шилжүүлэх үйл ажиллагааг хууль бус хэмээн олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгөх, “Sawada holdings” компанийн шинэ хувьцаа эзэмшигч болох “Meta capital inc” компанийг мөнгө угаах ноцтой гэмт хэрэгт гүтгэх боллоо. Иймд, “Sawada holdings” компани болон бид Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яамаар дамжуулан албан ёсоор гомдол хүргүүлж байна.

Энэ гомдлыг гаргах болсон гол шалтгаан нь Монгол Улсын Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хэлсэн үг, олон нийтийн сүлжээнд тавьсан нийтлэлүүдтэй холбоотой. Ч.Хүрэлбаатар нь өөрийн хувийн ашиг сонирхол, өөр компанийн бизнесийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс манай хувьцааны арилжааг хууль бусаар хоёр жил шахам сунгаж, бидний дотоод үйл ажиллагаанд хууль бусаар хөндлөнгөөс оролцсоноос үүдэн эдийн засгийн шууд болон шууд бус хохирол, тэр дундаа боломжоо алдаж, зардал нэмэгдсэнийг түүнээс нэхэмжлэх болно.

Тиймээс Сангийн сайд асан, одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж буй Ч.Хүрэлбаатарын манай байгууллагын нэр хүнд болон хувьцааны ханш зэрэгт эдийн засгийн ноцтой хохирол учруулсан худал мэдээлэл, хууль бус үйлдлийг Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу бүрэн шалгаж өгөхийг хүсэж байна.

“Upsilon”, “Sawada holdings” болон ХААН банк нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу Монголбанкны зүгээс шаардсан шаардлагатай бүх мэдээлэл, баримт бичгийг хугацаанд нь бүрдүүлж өгсөн бөгөөд зохих зөвшөөрлийн дагуу хувьцаа шилжүүлсэн болохыг Монголбанк батлах болно.

“Sawada holdings” нь Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компани тул манай “Upsilon” компанитай хийсэн гүйлгээ нь Япон Улсын хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллагуудын хяналтын хүрээнд хийгдсэн гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Энэ бүдүүлэг, ёс зүйгүй үйлдэл нь манай хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй тул ийм үйлдлийг таслан зогсоохын тулд зохих арга хэмжээг цаг алдалгүй авах нь бидний хамтын хариуцлага юм” хэмээжээ.

Юутай ч энэ гомдолд дурдсаны дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байна. Хэрхэн шалгаж шийдвэрлэхээс Ч.Хүрэлбаатарын ч, ХААН банкны хувьцаа эзэмшигчдийн ч, цаашлаад монголчуудын эл банканд итгэх итгэлд ч нөлөөлөх нь гарцаагүй.

Г.Равжаа


Сэтгэгдэл

иргэн [103.9.89.103] 2022-01-23 07:31:32

САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ ЖЕНКО БАТТУЛГА НАР ХААН БАНКИЙГ БУЛААЖ АВАХ ГЭЭД ХОР НАЙРУУЛЖ БАЙГАА ХЭРЭГ

Зочин [172.90.229.225] 2022-01-23 04:28:03

Ч.Хүрэлбаатар ч үнэхээр хөлсний авлигач нөхөр л дөө. Таванбогдын Баатарсайхан хэдэн бор юм Хүрэлбаатарт амалж л дээ. Тэгээд л Савада нарыг чангалж байгаа юм. Нөгөө талаасаа Сейко цагны эзэн япон биш Асашёру, Сумьяабазар нар бол Монголын хамгийн том банк тааруухан хүмүүст очвол болохгүй юм даа. АТГ сайн шалгаарай даа

зочин [66.181.161.50] 2022-01-22 11:09:59

энэ Хүрэлбаатар гэдэг гар улсыг бүүр дордуулах зүйл хийх хор хутгаж явдаг нь бүүр ил болоод байгаа юм бишүү сайн шалгах хэрэгтэй энэ луйвар хулгай хийдэг явдлыг нь зогсоох хэрэгтэй шүү. АН-ыг засаг барьж байхад бензиний үнэ өсөөд байна та нар юугаа хийгээд байгаа юм гээд орилоод байсан санаж байна тэгсэн одоо өөрсдөө засаг баричихсан мөртлөө бензиний тухай энэ гар юу ч дуугарахгүй байгаа байхгүй юу ийм л луйварчид ш дээ

Зочин [202.126.89.140] 2022-01-22 02:07:13

Олигархи бүлэглэлийн төлөөлөгч Хүрэлбаатарыг сайн шалгах хэрэгтэй. Хаан банкийг хууль бус аргаар авахыг санаархаж байна

MGL [70.108.26.69] 2022-01-21 01:05:37

Mongolchud nvdtei bna harj bna hvrelbaatarin husam doloigch narl harahgvi hudla dviweilj bichsen Bna nertei turtei hvmvvs oruulchihje mongolin ard tvmnii erh ashgiig ulanda gishigchihsen muu gulug ATG sain shalgaad uguurei Navadag ih l shanalgasan bn gadaad hvniig engej bga um chin mongol bid nariig hed hudlaa helne bizde ard tvmen maan jaahan vnenii tuluu negdeech hvrelbaatarig umuuruud bga husam doloigch bas naiz nuhud ah dvvs ni ch gesen gaahan vnenii tuluu horvoo deer amid ybaach ene hvn chin buruu um hiitsen bna shv dee

Хүний адаг Ч.Хүрэлбаатар [202.9.46.59] 2022-01-20 13:36:39

Ч.Хүрэлбаатар хэзээний л шантаажчин, асар их шуналтай хүний оронцог новш байгаа юм. Тендер бүрээс 10%-ийг ил цагаан шантаачилж авдаг байсанг олон хүн мэднэ дээ. Хотгор шанагыг ах дүү нартайгаа нийлж Солонгосуудад зарсныг шалгачих хоншоор хцуль, хяналтынханд байна уу? Зүй нь Ч.Хүрэлбаатар аль эрт шоронд орох ёстой хүн байгаа юм даа.

Зочин [66.181.161.67] 2022-01-20 11:26:01

Наадахаа тэр 5богдтойн гудманд гууд бууд

Рроо [66.181.160.28] 2022-01-20 08:17:18

Ч. Хүрэлбаатарийг нэг шалгах цаг болсоон!!!!!

зочин [103.212.116.66] 2022-01-20 07:42:49

Хүрэлбаатараа чи Хотгор шанагыг зарж идээд цадаагүй юм уу, Чи Хаан банкыг авч яах гэсэн хүүр вэ, Чиний авгай чинь Монголбанкинд дарга хийдэг ш дээ, Авгайгаараа нөлөөлүүлж байсан байна ш дээ, Оюун Эрдэнээ энэ хүүрийг барьж хориоочээ

Jargal [88.169.94.4] 2022-01-20 07:02:14

Хүрэлбаатарын үнэн нүүр царай илэрлээ

Zocuin [172.58.43.66] 2022-01-20 06:45:34

Eruugui jijig tuushintei hun bol mash jijig erhtentei baidag ,4 d hun hun bish 4 shiir mAh bish, tuv halhiin ezen dolgorsurenguan udamiig arai l barahguo bolvuu,yamar ch buruu bailaa halhuudiigaa umuurnuu

Зочин [64.119.18.21] 2022-01-20 07:07:48

Төрд байгаа олгилрох бүлэглэл улс орныг самар ч дуусалаа хэзээ энэ монгол улсд шудрага засаглал тогтож улс орон ард түмэн ядууралаас гарах юм бэ Бусад улс оронд нэр нүүрээ барж дуусалаа байнга хөрөнгө оруулагч нараа хүртэл төрчид эсвэл луйвардаж Хохироож байдаг ард үгээ хэлэх гэхээр барьж хорьж торгоно энэ улсын нийгмийн тогтолцоо бузар булаагаар дүйр ч суулаа хууль сахиулагчид эх бари гчдын гар хөл нь гэмгүй ард иргэдрүү үгээ хэлсэний төлөө дайрна доромжолоно энэ улс мөнхөж дуусалаа

zochin [139.5.217.56] 2022-01-20 06:34:55

Asuudlaa dotroo shiiden shuu,2 uulandan noo bii shuu,Xuvitsaa avch baigaa,ogch baigaa 2 ng sain shalgana shuu,jenko,ter erden belig gedeg noxriig sain uxaj shalgan shuu,daraan araas n xooj shalgax bish.

АТГд [27.254.201.73] 2022-01-20 06:29:27

Хүрэлбаатарыг хэлмэгдүүлэ боллхгүй. Шударга күн

зочин [124.158.68.39] 2022-01-20 10:40:19

өөрөө өөрийгөө барьж өгсөн байнашдээ юун хэлмэгдүүлэх,шунал гэж юмыг сайн бодох зав өгдөггүй бололтой,Уг нь олон буудуулсан"чоно"юмсан алдсан л байнадаа Одоо яаяа гэхэв мултрах арга байхгүй 461-д үнгэгүй хоол идэх ээлж иржээ

Зочин [150.129.141.78] 2022-01-20 06:00:25

Их муу хүн шүү. Төрд ийм хүн байх маш аюултай аймшигтай

Зочин [43.242.243.247] 2022-01-20 09:57:27

Женкогийн гөлөгнүүд л биз ..... Хүрэлбаатар Женко Дагваа Сумьяа Зи нарын хажууд мундаг хүн байхгүй юу . Монголыг хорлогчид л шээс нь савирч бгаа юмаа....

Зочин [202.55.191.194] 2022-01-20 05:55:53

saihan garuud umaa gadaadin huniig hurtel zugeer blgadaggyi davga mavgaa bolon etc nuud

зочин [202.9.41.136] 2022-01-20 05:30:51

УИХ-н гишүүн нь хүртэл луйварчин зантай энэ новшийг сайн шалга хотгор шанагатай хамт.япончууд дэндүү шударга хүмүүс шүү дэ худлаа юмаар ингэж хөөцөлдөхгүй муу хулгайчаар хаан банкны тэр хохиролыг нь барагдуулах хэрэгтэй

Зочин [202.21.109.38] 2022-01-20 05:18:25

Хүрэлбаатарыг шалгах цаг болсон.Монголын газар нутаг хотгор шанагыг зараад ах дүүгээрээ австрали-д хаус авчихсан.Ах дүүгээрээ төрийн албанд ажилласан болж мөнгө идэх нарийн аргатай.Сайн шалга.

Зочин [202.126.89.100] 2022-01-20 04:52:13

Хүрэлбаатар ч МУ-ын ч, МАН-ын ч хамгийн том хулгайч, луйварчин, авилгачдын 1 мөн шүү, мөн төрийн албыг ТӨРЛИЙН алба болгосон шалгарсан хулгайч даа, АТГ яахыг харья

Зочин [66.181.191.139] 2022-01-20 04:31:54

ЭНЭ ДАВАРСАН ХУЛГАЙЧ ХҮРЭЛБААТАРЫГ МАШ САЙН ШАЛГАЖ ХОТГОР ШАНАГАТАЙ НЬ ХАМТРУУЛЖ ЗОХИХ ЯЛЫГ ҮҮРҮҮЛЖ БАЙХ ГАЗАРТ НЬ БАЙЛГАХ ЁСТОЙ. МӨН САВАДАГИЙН АЛДСАН БОЛОМЖ ШУУД БА ШУУД БУС АЛДАГДЫГ МӨНГӨН ДҮНГЭЭР ЭНЭ ЭТГЭЭДЭЭС ГАРГУУЛЖ ТААРНА. ХОХЬ НЬ ОЛОН ХАВАР НЭГЭНДЭЭ ГЭДЭГДЭЭ. БУЛАВЧ БУЛТАЙНА ДАРАВЧ ДАРДАЙНА АА ХҮРЭЛ ХҮҮР

Сайн шалга [103.10.21.239] 2022-01-20 04:08:27

Сайн шалга энэ нөхрөас их юм гарна

Зочин [66.181.190.58] 2022-01-20 04:07:41

Хаан банкийг авах гэж улайрч бгаа сахал эрдэнэбилэг, сумьябазар, жэнко, ард нь хувь авахаар тохирсон хүрэлсүх оюунэрдэнэ нар даварч бн

Zochin [64.119.16.171] 2022-01-20 03:57:00

Манайх бүүр нэг улаан цайм юм хийх гээд байдаг.Бүх зүйлд монголчилох гээд байх юм даа.


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.