Г.Уянга: Угаартаж үхэх эрх чөлөө мандтугай!

Aдмин / Нүүр

Утааг арилгаж чадахгүй байгаа Уртнасанг огцруулчихлаа, ёххх гэж! Ураа! Сайд огцорсон юм чинь хэдүүлээ хэсэгтээ сайхан тайвширна аа, яг л утаа арилсан юм шиг. Шинэ сайд одоо аймаар сайн ажиллаж хэдхэн сарын дотор утааг ор мөргүй арилгана, харж л байгаарай!

Уг нь утаа Уртаа сайдын ганцаараа бардаг ажил биш л дээ. Дэлхийд агаарын бохирдолтой орныг тэргүүлж байгаа нь бас Уртаагийн буруу ч биш, тэгж яривал Оюун-Эрдэнийн ч буруу биш! Энэ их утаа нэг л өдөр бий болоогүй, нэг л хүн, нэг л засаг бий болгоогүй. Гучин жилийн турш хуралдсан ядуурал, эмх замбараагүйтэл, авлигажсан төрийн үр хөврөлийн ердөө л нэг нь утаа. Хэнийг ч огцруулаад нэмэргүй.

Системийн үр дүнд бий болсон үр дагаврыг системийн өөрчлөлтөөр л засна!

ЗГ болгон утааг арилгах талаар амлалт авч, үүрэг хүлээдэг ч нэг нь ч системтэй, зөв арга хэмжээ авч чадаагүй, бас чадахгүй юм чинь!

Утаа ганцхан байгаль орчны сайдын хүлээсэн үүрэг мэт аашлах нь дэндүү инээдтэй харагдаж байна. Утаа бол ЗГ-ын бодлогын урт хугацааны системтэй үйл ажиллагаа байх ёстой юм. Нэг сайд, нэг агентлаг, нэг хэсэг албан тушаалтан биш Засгийн газраараа, системээрээ ажиллах ёстой юм аа!

Гэхдээ... Уучлаарай, ЭНЭ ТОГТОЛЦООНД утааг арилгах ямар ч боломж, найдвар байхгүй! Бүү горьд!

Зурагтаар мэдээ гарч байна. Утааг 99 хувь шүүдэг 8000 төгрөгийн үнэтэй маск сурталчилж байна. Өөрийнхөө биш юмаа гэхэд хүүхдийнхээ төлөө бүгд худалдаж авна. Нэг нөхөр тамтаггүй баяжина, яг л утаагүй зуухаар бас хэсэг нөхөд бүсээ тасартал таргалсан шиг. Эрүүл мэндийн сайдын найзын компани нэг долларын амны хаалтыг гаалиар татваргүй оруулж ирээд эмнэлгүүдэд 10 мянгаар шахна, эсвэл сайдын найз маскны үйлдвэр байгуулж төрийн байгууллагуудад шахаж төрөөс ашгаа хийнэ.

Та нар бод доо, өнгөрсөн 30 жилд Монголын хамгийн баян компани ч цадаагүй юм шүү, тэд БОЯ дахь төлөөний хүнээрээ дамжуулан таны уушгиар бизнес хийж “утаагүй зуух” гэдгийг дэлхийд анх удаа гаргаж ирж супер нээлт хийсэн юм. Утаа тэдний бизнес байсаар ирсэн, байх ч болно. Утаагүй зуух, утаагүй түлш, “Утаагүй Улаанбаатар” форум зохион байгуулах, олон арван төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, агаарын чанарын алба байгуулах, агаарын бохирдлыг мэдээлдэг дэлгэц суурилуулах, туршлага судлах гадаад айлчлал, бас МАСК... Утаа бол тэдний бизнес! Утаа арилбал бизнес дампуурна. Хэн үүнийг хүсэх юм бэ?!

Зайлшгүй, эн тэргүүнд шаардлагатай дараах арга хэмжээг хэн нь ч авч хэрэгжүүлж чадахгүй учраас утаа байсаар л байх болно!

1. УБ хот руу чиглэсэн хяналтгүй, эмх замбараагүй нүүдлийг шууд таслан зогсоох. Энэ бол үндсэн бөгөөд хамгийн чухал арга хэмжээ. Оршин суух газраа дураараа сонгох Үндсэн хуулийн эрх мөн л Үндсэн хуулийн хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээр хангалттай хязгаарлагдана! Гэр хорооллыг нэмэгдүүлэхгүй байх хатуу арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэх шаардлагатай.

а. Хувийн компанийн ашиг шингээгүй, бага квадраттай орон сууцны төслийг төр өөрөө хэрэгжүүлэх. (мэдээж одоогийн удирдлагын бүтэц, бүрэлдэхүүнээр биш!) Байшин барьсан хувийн компаниудын болон банкны хүүгийн өндөр ашиг шингээгүй орон сууцны зээлийг одоогийнхоос хэд дахин хөнгөн нөхцлөөр хэрэгжүүлэхэд олон хүнийг орон сууцаар хангах боломжтой. Төрд тулгамдсан олон асуудлаа шийдэх хуримтлал үүснэ. Одоогийн ипотекийн мөлжлөгийг халах ёстой. 10 сая төгрөг төлчихөөд байхад үндсэн төлбөрөөс нь 3 сая төгрөг хүрэхгүй хасагддаг мөлжлөг байгаа цагт энэ асуудал бүтэхгүй!!

б. Одоо амьдран сууж байгаа сууцны нь халаалтыг цахилгаанаар шийдэх ажлыг бүхий л талаар өөгшүүлэн дэмжих

в. Улаанбаатарт нүүж ирэх, амьдран суух тодорхой шалгууруудыг бий болгож хатуу мөрдөх (зөвхөн нийслэлд хөрөнгө оруулж, тодорхой тооны хүмүүсийг ажлын байраар хангасан хүнд оршин суух эрх олгох гэх мэт. Бүх хүнд тавих нийтлэг шаардлага орон сууцанд, эсвэл цахилгаан халаалттай сууцанд амьдрах... гэх мэт)

2. Түүний дараагийн нөлөөлөл автомашины шатахууны дутуу шаталтаас үүсдэг нь тогтоогдсон. 10 жилээс илүү насжилттай, гадаад орнуудад хөдөлгөөнд оролцохыг хориглосон автомашинуудын импортын татварыг дэс дараатайгаар эрс нэмэгдүүлж, тоог хоргодуулсаар тодорхой хугацаанд шахаж гаргах.

3. Нийтийн тээврийг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж, гол замын автобус, трамвайн томоохон төслүүдийг гаднынхантай хамтарч хэрэгжүүлэх

4. Цахилгааны хэмнэлттэй халаалтын шийдлүүдийн төсөл уралдаан зарлаж, тэднийг зэрэгцүүлэн судалж хамгийн үр ашигтайг нь санхүүжүүлэн хэрэгжүүлэх. Дулаан дамжуулах зэс хоолойгоор олон орон цахилгааны хэмнэлт, эрүүл мэндийн асуудлаа давхар шийддэг туршлагыг судалж хэрэгжүүлэх. Зэсийн нөөцөөрөө Монгол Чилийн дараа 2-рт орж байна. Нөөц нэмэгдэж тэргүүлэх ч магадлалтай гэж үздэг. Зэсийн баяжмал экспортлохын зэрэгцээ зэсийн бүтээгдэхүүн, зэс хоолойн үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх шаардлагатай. Ерөнхийлөгч нь Тамгын газрын даргатайгаа нийлж үйлдвэр барьж тамтаггүй ашиг олж болоод байхад төр зөв болсон цагт энэ бүхэн бүрэн боломжтой.

5. Сүүлийн 26 жилд Амгалангийн ДЦС-аас өөр "утаа үйлдвэрлэгч" үйлдвэрлэл УБ-т бий болоогүй. Соц. нийгмийн үед одоо байгаа станцууд л байсан, УБ-ын утаа ийм байгаагүй. Гэсэн ч тайвшрах юун, тэдний янданд шүүлтүүр тавих, станцуудын дулааны алдагдлыг багасгах арга хэмжээг зэрэгцүүлэн хугацаа, төлөвлөгөөтэйгээр авах.

6. Үүн сацуу хөдөөд чиглэсэн цогц бодлого шаардлагатай. Аймгуудыг бүсчлэн хөнгөн болон хүнсний үйлдвэрүүдийг дотоодод нь бий болгож ажиллах хүчнийг тэндээс нь хангах, мөн газар тариалан, усалгаатай төрөл бүрийн тариалан, нүүдлийн мал аж ахуй, фермерийн мал аж ахуй, экспортын чиглэлийн МАА-н гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг системтэйгээр хөгжүүлэх гэх мэт цогц арга хэмжээ шаардлагатай. Энэ хүрээнд ХААИС-ийг онцгойлон дэмжиж хөгжүүлэх хэрэгтэй. Бидний тулах цэг ХАА гарцаагүй мөн! Асуудлыг орон нутагт нь шийдэх, нүүдлээр биш! Социализмын 70 жил үүнийг л хэрэгжүүлж байсан юм шүү дээ, уг нь.

Захиргааны хатуу чанд арга хэмжээнээс гадна томоохон хөрөнгө шаардсан ажлууд байна.

Төрийн хэдэн олигарх бүлэглэл, тэдний гар хөлүүд дундаас нь идэхгүй бол маш том боломжууд байдаг. Жилийн маш бага хүүтэй хэдэн тэрбум долларын зээл, хамтран төсөл хэрэгжүүлэх саналууд дүүрэн байдаг. Гагцхүү манай төрд шургалсан бүлэглэлийнхэн дундаас нь ашиг олох үйл явцыг хуйвалдаж хэрэгжүүлдэг учраас л асуудал хүндэрдэг. Өөрт ашиггүй тийм зээлийг тэд авах сонирхолгүй байдаг.

ОУ-д нэгдэн орсон конвенцийн дагуу офшоортнуудын мэдээллийг авч тэдний мөнгийг оруулж ирэх бүрэн бололцоотой. Офшоорын мөнгө, аливаа хууль бус орлогыг шууд төвлөрүүлдэг сантай болж түүнийг зөвхөн бүтээн байгуулалт, том төслүүдэд ашиглах бололцоо бий. Нэг хүнээс л 74 сая доллар гарч ирж байна шүү дээ...

Энэ бүхнийг зөвхөн хүчтэй, тогтвортой, харьцангуй урт хугацаанд засаглах бүтэц, бүрэлдэхүүн, барьцаалагдаагүй, хувааж идээгүй, хуйвалдаагүй зөв хүмүүс хийх бололцоотой. Тийм бололцоог л Үндсэн хуулийн өөрчлөлтөөр олж авах шаардлагатай учраас Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй! ХҮЧТЭЙ ТӨР! ЗӨВХӨН ХҮЧТЭЙ ТӨР Л ҮҮНИЙГ ХИЙЖ ЧАДНА!!!

Барьцаалагдаагүй, хувааж идээгүй хүмүүс хийх бололцоотой. Гэвч тийм хүмүүс гарах бололцоо энэ тогтолцоонд чинь байхгүй. Тэгэхээр шүүмжлэх сайхан эрх чөлөөтэйгээ утаандаа хордож удаанаар үхэцгээе дээ!

Бас болоогүй ээ, үхэж байхдаа "Засгийн газар огцор!... Бат-Үүлийгээ аваръя... Цахим Монгол... Эдийн засгийн хөгжил... 2024 оны сонгууль... Эрээний хил... Цагаан сарын бууз..."-тайгаа гэж байгаа!

Эрх чөлөө мандтугай!

Гантөмөрийн Уянга


Сэтгэгдэл

da [192.82.67.111] 2022-01-21 15:59:31

Oyunerdenii buruu ch bish gej shaajiine zavaan avgai chine !!!

Зочин [66.181.161.37] 2022-01-21 07:53:54

Ямартаач хэр баргийн хүнд баймааргүй шудрага шулуухан хэлье гэснээ нэлчихдэг тэмцэгч хүүхэн.Гэм нь нам сольж энд тэнд очиж наалдаад тавьтаргүй зан гаргадаг нь тиймэрхүү түүнийгээ засвалч давгүй тэмцэгч гэж хардаг.

зочин [202.126.89.104] 2022-01-21 06:39:51

УТАА АРИЛГАХ ГАНЦ ГАРЦ БАЙГАА БҮХ ГЭР ХОРРЛЛЫГ ОРОН СУУЦАНД ОРУУЛАХ

зочин [202.126.89.104] 2022-01-21 06:33:28

Уянгаа одоо ичих ч үгүй нэр дэвшинэ энэтэр гээд л солиорч өгнө дөө үгүй мөн увайгүй хүүхэн шүү найз эрлэнэчимэгтэйгээ хамт архидчихаад баахан зургийг нь дарж онигоо болгочихоод аргагүй л нэг хужаагийн эрлийз хүний санаа мөн дөө МАХН гэж байхад намбарыг бараг ахаа гээд л сүйд байсан АН гарагхаар элсээд л гүйж байсан оготно нүхээ олохгүй төөрч байгаа юм шиг аль л ашигтай тал руу нь навсагнаж явдаг улстөрийн завхарал болсон хүн дээ өөрөө ганц сохор азаар гишүүн болохдоо юу ч хийгээгүй бусдын бөгсийг ухаад 4жил болсон доо улс төрөөс зайлаад өгвөл таарна

зочин [103.212.118.34] 2022-01-21 02:44:47

утааг багасгах шийдэл санаа бвал төр засагтаа хэлж яривал яадгийн худлаа буруутгаал сууж байхаар өөрсдөө байхдаа юу хийж байсн юм, иргэдийг бодвол олон газар явж юм үзэж нүд тайлж гахай шувууны мах идэж үзсэн биз: бүгдээрээ нийлбэл хүчтэй бүлээн усаар угаавал хиргүй ээ гэж

ЭМЭЭ [64.119.18.72] 2022-01-21 00:48:09

АЛБАН ТУШААЛГҮЙ БОЛ ҮНЭН ҮГТЭЙ ЭХ ОРОНЧ БОЛЧИХДОГ . АЛБАН ТУШААЛД ХҮРМЭГЦ ХЭЛСНЭЭ МАРТЧИХДАГ АМЬТАН ДАА . МАНАН - ТАЙ ИЭМЦЭНЭ ГЭЖ АМЛАЛТ НЭХЭХ АРД ТҮМНИЙ ХӨДӨЛГӨӨН ГЭГЧИЙГ БАЙГУУЛЖ БАЙЖ ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БОЛСОН . ДАРАА НЬ АВИЛГАЧДЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ГЭНД МУУЛЖ БАЙСАН ЭНХБАЯРАА ДАГАЖ НАВСГАНАСАН СҮҮЛДЭЭ МАНАН ДУНДАА МАНАРААД МАНИЙГАА МАРТСАН ХҮҮХЭНДЭЭ . ОДОО ЭРХ МЭДЛЭЭ ЭРГҮҮЛЖ АВАХЫН ТУЛД ЭМЗЭГ СЭДВИЙГ БАРЬЖ АВЧ БАЙНА ДАА . ЭНЭНД ИТГЭЖ БОЛОХГҮЙ ДЭЭ . ҮНЭХЭЭР ЭНЭНИЙ ЗҮРХ ЭХ ОРОН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ БАЙСАН БОЛ ЭЛБЭГЭЭГИЙН * ИЛ ТОДЫН ХУУЛИЙГ * ДЭМЖЭЭД АВИЛГЫГ ХАЗААРЛАХЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БАЙСАН . ҮНЭХЭЭР УТААНЫ АСУУДЛЫГ МЭДЭЖ БАЙСАН БОЛ АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ХУУЛЬ САНААЧЛАЖ БАТЛУУЛАХААР ТЭМЦЭХ БАЙЛАА . ГЭТЭЛ ЭНЭ ЗҮГЭЭР Л ИХ МЭДЭГЧИЙН ДҮР ЭСГЭЖ ӨӨРИЙГӨӨ РЁКЛАМДАХ ЮМ . ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛГҮЙ ЭРХ МЭДЛИЙН ДОНТОЙ ПОПУЛИСТ ХҮҮХЭНЭЭС АРД ТҮМЭН МИНЬ БОЛГООМЖЛООРОЙ ! ИЙМ ХОЁР ҮЗҮҮРТЭЙ ЗҮҮ ШИГ ЮМНУУД Л ИРГЭДИЙН ГЭНЭН СЭТГЭЛИЙГ АШИГЛАЖ БАЙНА ШҮҮ .

Зочин [66.181.184.82] 2022-01-21 05:13:38

би харин ч Уянгаа энэ тал дээрээ хамгийн мундаг байсан гэж итгэдэг. Рио Тинто, Сайханбилэг, Баярцогтын үед нөгөө 76-тай хэн үзэлцэж байсан? Муу хэлэгддэг хиншүү Ганбаа энэ 2 л дуугарч байсан санах юм. Өөр хэнч байгагүй штээ

Зочин [124.158.69.163] 2022-01-20 16:49:03

Салхи үгүй бол утаа хургана. Эсвэл бүх гэр хорооллын халаалтыг нь цахилгаанаар шийд. Өөр гарц байхгүй. Юун олон юм бичдэг юм.

Зочин [192.82.76.14] 2022-01-20 16:26:51

Хятадын эрлийз Г.Уянга бол бас ч гэж үнэн юм хэлээд байна л даа.Гэхдээ тэр УИХ-ын гишүүн болох л гэж ийм эмзэг асуудал яриад байгаа.

Зочин [89.159.58.245] 2022-01-20 16:14:00

Mongol Ene baidalaar tsaashdaa Sunuh ,suireh zam ruugaa tuushtai orno ok

Зочин [64.119.17.213] 2022-01-20 15:09:49

Утаа ,угаар , үнийн өсөлт ч ял асуухгүй бидэнд өгсөн эрх чөлөө.Утаанд сэлж амьдрах,,,угаарт амьсгал боогдож муужирч, үнийн өсөлтөд өлсөж өлбөрч тарчлах ч ёстой тамын там

Зочин [202.21.109.49] 2022-01-20 12:13:39

Утаатай үед Уянга өөрөө их хурлын гишүүн байсан шүү. Тэр үедээ юу хийсэн хүн бэ

Зочин [150.129.143.107] 2022-01-20 15:09:29

Хар ац минь 1 хүний хийдэг ажил биш гээд бгаа юм бишүү хар малан дуракаа

Зочин [66.181.178.204] 2022-01-20 11:08:07

Сэтгүүлч хүний нүдээр, дээр нь улс төрч хүний нүдээр харж сайн бичжээ. Утааг бууруулах сонирхолгүй бүлэглэлүүд байгаа учраас утаа буураагүй, утаатай холбоотой дорвитой арга хэмжээ авахагүй байгаа юм. Хийе гэвэл хийж болох ажил. Утаагаар амьдардаг бүлэглэлүүд хүчээ авчээ.

зочин [202.179.26.116] 2022-01-20 10:57:16

гоё хүүхэн шүү. харж явдаг

Kca [202.126.89.108] 2022-01-20 10:49:27

Эмээлтийн давааг сэтэлж хавцал гаргавал баруун талаас ирэх салхи УБ-н агаар сэлгэлтийг сайжруулна. Зарим хүмүүс Богд уулыг урагш нь нүхлэе гэдэг л юм. Бас асар том толь байрлуулж агаарын циклон хуйлрал үүсгэх хэрэгтэй ч гэдэг. Энэ 3 санаа бол ад үзэгддэг ахмад үеийнхний амьдралын туршлагаас үүссэн санаа. Орчин үеийнхний хөөрөл, мөнгө, дэмийрэл, мунхаглалаас өөр юм.

зочин [192.82.86.226] 2022-01-20 09:55:08

Банк ,түүнд өртэй баячуудын мөнгийг төлүүлэх гэж ажлын байр зөвхөн хадгална гэдэг нэрээр банк түүний тойрон хүрээлэгчдийг тэжээж байна. Яагаад инфляци өсөөд байна. Зөвхөн хил хааснаас болоогүй шүү. Төв банк яагаад жил бүр 20 тн алт аваад байхад 20 тн той байгаад байнав. Зөвхөн долларыг 2849 төг барьж дүр исгэсний үр дүн. Бүгд мэдэж баймаар юм. Тэгээд то макр юм ярьдаг.

Зочин [122.201.23.226] 2022-01-20 09:45:14

Zuv ug helsen bn aa Uyangad bayar hurgii. Heregjuuleh heregtei!..

Зочин [202.55.188.104] 2022-01-20 11:33:27

Улсийн их хурлийн гишүүн асан Уянга төрд хэдэн жил суусний туршилга байна шүү амлалт нэхэх холбоо байгуулж үр ашигийг нь ард иргэдэд хүртээж явсан түүх байгаа байгаа .

Зочин [203.91.118.53] 2022-01-20 09:37:56

Энэ удаа Уянга үнэхээр үнэнийг хэлсэн байна. Толгой нь ажилладаг л юм байна. Гараад л талбай дээгүүр согтуу хэсээд өгөхгүй бол.

Зочин [59.153.115.65] 2022-01-20 09:26:06

УЯНГАА ВАКЦИНАА ХИЙЛГЭСЭН ҮҮ? АМЛАЛТ НЭХЭХ ЯАСАН БЭ? ХАВИРГАА ХАДРАГЧ ХОРЧИН АВГАЙ

Зочин [57.73.48.37] 2022-01-20 08:38:52

За тэгээд алхаад 20-30 минутанд амжих ажлыг автомашинаар түгжрэн байж 4-5 цаг болгочихоод түгжрэлд буруугаа өгөөд сууж байдаг хүмүүстэй юу ярих билээ дээ. Түлшний үнэ нь шалтгаангүй нэмэгдэн чанар нь хор болтлоо буураад байхад авч хэрэглэсээр байгаа жолооч нарын талаар бүүр ч ярих хэрэггүй. Өөрийнхөө эрх чөлөө, эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалж мэдэхгүй иргэний үүргээ ухаж ойлгоогүй олон түмэнд юу ч хэлээд нэмэргүй.

zochin [114.144.1.109] 2022-01-20 08:20:41

idej uuhgui, oyun uhaan, medleg chadvaraa daichlaad ajil hiichih beltgegdsen mergejilten, ajiltan heregtei baina ene ulsad. ternees bish ulun zelmen ussun, hanaj tsadahaa medehgui deer ni bolovsrol medleg nimgen, chadvargui humuus ajil hiij baigaa nertei alban tushaald shigdmeergui baina. uursduu ene buhnee uhamsarlaad meddeg, chaddag, ajil hiih huneer ni hiilgemeer baina.

Чимэддорж [124.158.68.39] 2022-01-20 08:56:51

Уянга уг ямар ч хамаагүй намд элсээд УИХ-д орж ирэх хэрэгтэй байсан юм. Баатархүү буруу зөвлөж авгайгаа хашааны гадаа үлдээлээ.МАН -д элсэх хэрэгтэй Оновчтой санал хэлэх боломж хэрэгтэй болохоос биш үхэж байгаа АН-г сэхээх гэж тэднийд элсэж байдаг туйлын хэрэмсалтай.Живж байгаа онгоцноос бүх хархууд амь тэмцэн зугтаадаг байхад манай нийгмийн /аль нам нь хамаагүй/лидерүүд Ганбаатар,Баасанхүү,Уянга,Жавхлан,Адьшаа,Бейсен нарАН-д элсээд хамт дууслаалдаа.Хайранхүмүүс.Ирэх сонгуульд Адьшаа,Бейсен хоёр гарч ирэхгүй.Уянга,Булгамаа хоёр МАН-д элсвэл баталгаатай гарч ирнэ.Иргэд бидний та хоёрт өгч байгаа даалгавар гэж ойлгоорой

Зочин [202.9.46.244] 2022-01-20 07:40:46

Нэгдэггүй тэмцдэггүй хүлцэнгүй тархины тураалтай цус нь ойртсон ард түмэн угаартана биз.


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.