ЭМЯ: Шинээр Коронавирусийн 2273 тохиолдол бүртгэгдэж, хоёр ХҮН НАС БАРЛАА

Aдмин / Эрүүл мэнд

Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2273 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 807 тохиолдлуур буурсан үзүүлэлт юм.

ЭМЯ-ны мэдээлснээр, сүүлийн 24 цагт илэрсэн "Ковид-19" халдварын 1183 нь Улаанбаатарт, 1090 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт хамгийн олон буюу 170 тохиолдол Дорноговь аймагт батлагдсан байна.

Өнөөдрийн байдлаар 11 255 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 937 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 93 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй халдвартай хүний тоо 59 737 болж нэмэгджээ.

Өнгөрсөн хоногт коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар манай улсад уг өвчнөөр 2029 хүн эндээд байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.