Малчдын антибиотикийн хяналтгүй хэрэглээ гоц халдварт өвчнийг өдөөж байна
Монгол улсад 2021 он гарсаар мал амьтны гоц халдварт дөрвөн төрлийн өвчин бүртгэгдсэн. Тодруулбал үхрийн арьс товруутах, бог малын мялзан, хонины цэцэг, шүлхий өвчнүүд юм. Өнөөдрийн байдлаар шүлхий өвчний тархалт улсын хэмжээнд 16 аймагт дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Халдварын тархалтад голлон нөлөөлж байгаа хэдэн хэдэн хүчин зүйл байгаа нь малчдын отор нүүдэл, авто тээврийн хөдөлгөөн гэх мэт. Эдгээр хүчин зүйлүүдээс гадна уг өвчний тархалтыг эрчимжүүлж байгаа бас нэгэн хүчин зүйл нь малчид малдаа дур мэдэн антибиотик эмчилгээг ихээр хийх болсон явдал ажээ. Антибиотикийн замбараагүй хэрэглээнээс үүдэж, малын мах сүүнд антибиотикийн үлдэгдэл үүсэхээс гадна нянгийн тэсвэржилт үүсэх эрсдэл бий болж байгааг мэргэжлийнхэн хэлж байна.
Эх сурвалж: А24
Сэтгэгдэл
Зочин [103.57.95.247] 2022-02-25 09:16:29
Ямар нэг зүйлийг шинжлэх ухааны үндэсгүй зөвхөн мөнгөний төлөө хийдэг байсны гор нь гарч байгаа нь тэр дээ
ZMskyuza [20.102.125.9] 2022-02-24 12:25:08
555
ZMskyuza [20.102.125.9] 2022-02-24 12:24:48
555
ZMskyuza [20.102.125.9] 2022-02-24 12:17:51
555
Зочин [20.102.125.9] 2022-02-24 09:06:26
1
Зочин [20.102.125.9] 2022-02-24 09:06:15
1
ZMskyuza [20.102.125.9] 2022-02-24 09:05:42
1
ZMskyuza [20.102.125.9] 2022-02-24 09:05:31
1
Зочин [20.102.125.9] 2022-02-24 09:04:19
1
ZMskyuza [20.102.125.9] 2022-02-24 09:02:53
1
Зочин [20.102.125.9] 2022-02-24 08:58:53
1
ZMskyuza [20.102.125.9] 2022-02-24 08:58:25
1
ZMskyuza [20.102.125.9] 2022-02-24 08:58:17
1
зочин [59.153.86.75] 2022-02-23 15:52:59
мал эмнэлгийн албаа улсаас санхүүжүүлж малдаа хяналт тавь . малчдаас хүн амын орлогын албан татвар авч байх тогтолцоог зохион байгуул малчид татварт хамрагддаггүй улс орны өмнө хариуцлага сул сонгуульд юм өгсөн тараасан эсвэл нэг нутаг усных гээд муу муухай сэтгэлтэй шуналтай хүмүүсийг сонгоцгоодог