Үндэслэлгүй хөрөнгөжсөн Зам тээврийн яамны газрын дарга асан Р.Ононы  давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв

Aдмин / Хууль

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлтэй Р.Ононд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцлээ.

Хариуцагч Р.Ононг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг үйлдсэн болохыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон тул төрд учруулсан гэм хорын хохиролд 644,955,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгуулах тухай нэхэмжлэлийг Монгол Улсын Ерөнхий прокурорын газар иргэний хэргийн шүүхэд гаргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Р.Ононгоос 644,955,000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.


Сэтгэгдэл

Иргэн [173.197.170.2] 2022-05-15 01:41:29

Зам тээврийн яамны Ёндонгийн. Манлайбаяр гэдэг даргыг шалгаж өгнө үү! АТГазар. Маш их авлигал авсан.

Зочин [202.179.27.4] 2022-05-13 08:55:05

ЗТЯ-ны зам хариуцсан нөхдүүд бүгд хулгайч авилгачид, урд нь Доржханд гэж авгай бас авилга аваад баригдсан....

Гаа [202.126.89.13] 2022-05-13 06:56:27

Ямар ховдог хүүр вэ?

Зочин [202.21.127.136] 2022-05-13 06:14:39

Бүгд ядуу болохоор яагаад ч хамаагүй баяжихын дон туссан өвчтөнүүд. Замын компаниудыг сайн шалгах нь зөв. Луйвардаж олсон мөнгөө хувийн бизнесээрээ маш их угааж байна. Хулгай, луйвар хийгээгүй бол угаасаа тэр бизнесүүд нь ч байхгүй шүү дээ. Улсын мөнгийг хумслагчид өнөр бүлээрээ тансаг амьдарч байна.

Зочин [202.126.89.54] 2022-05-13 05:52:50

zamiin darga baisan buh humuusiig shalgah heregtei bugd avilgaliin uurhai

зочин [202.126.89.58] 2022-05-13 05:23:25

жинхэнэ төрийн хулгайч да наадах чин зөв шийдвэр бн төлүүлэх хэрэгтэй бас хэрэгсэхгүй болгож амжсан бнаа анхан шатаар авилга авсан шүүгч бн да новшийг бас шалга

Зочин [202.126.89.58] 2022-05-13 05:18:01

Ямар ойлгомжгүй бичдэг юм бэ? Зартай шантаажчин Ононгоос дөнгөж 644 сая ₮-ийг хурааж байгаа юм уу?

зочин [66.181.160.73] 2022-05-13 04:21:03

Төрийн төсвийн,төслийн мөнгөөр баяжигсад ер нь хаа сайгүй ямар их байдаг юм бэ? монгол орон тэр чигээрээ луйварчингуудаар төрийн алба хашуулдаг болсон юм уу гэмээр болж. Наад нөхөр өө шууд хорьж шийтгэ эх үүсвэргүй хөрөнгжсөн хөрөнгийг нь хураан улсын орлого болго,нэгч болов цэцэрлэг бариул.Шүүх,Прокурынхан ийм луйварчдийг бүү өмөөр хаацайлаач дээ.Ийм этгээдүүд Монголоор нэг дүүрсэн байхад Монгол орон чинь яаж өсөж өндийх вэ?Ххарамсмаар,элэг эмтэрмээр л зүйл гаргадаг луйварчдийг толгой дараалан олж илрүүлэн хуулийн дээд өгмөөр л байх юм.Ингэж хэд хэдэн луйварчдийг шийтгэснээр бусдад нь дохио санамж болж жаахан эмээх сэтгэл төрөх байх,тэхгүй болч одоогийн хуулиар хуульчдаар ингэж шийдүүлээд байвалч Авилгалаас Монгол орон салахгүйл болов уу?

Зочин [64.119.18.131] 2022-05-13 05:07:14

Харин тиймээ


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.