Автомашингүй өдөр зам хаах МАРШРУТ

Aдмин / Хууль

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу жил бүрийн нэг өдөр хотын төв гудамжаар машин явуулдаггүй уламжлалтай. Үүний дагуу ирэх Бямба гаригт тодорхой байршлын дагуу автозамын хөдөлгөөнийг хязгаарлана. Түүнчлэн энэ сарын 28-нд томоохон зах, худалдааны төвүүдийг амрааж, дараа долоо хоногийнх амралтын өдрийг ажлынх болгох юм байна. Иргэдийн зүгээс зам хаах байршлын тухайд тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн юм.

Энэ жилийн хувьд Энхтайваны өргөн чөлөө болон хотын төвийн Их тойруугийн замуудад автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.

Тодруулбал, Сөүлийн болон Бээжин, Анкара, Сүхбаатар, Их сургууль, Элчин, Хөх тэнгэр, Партизан, Олимп, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг бүрэн зогсоох юм байна. Ингэснээр зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам, Гэсэр сүмээс Зоос гоёл, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс Хятадын Элчин сайдын яам, Сансарын туннел хүртэлх замын хөдөлгөөнийг хаана.

Тэрхүү замаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт болох юм. Гүйлтэд оролцох иргэдийг энэ сарын 20-н хүртэл бүртгэнэ.

“Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулахтай холбоотойгоор нийтийн тээврийн 30 гаруй чиглэлд өөрчлөлт ордог. Одоогоор чиглэлийн өөрчлөлт хараахан батлагдаагүй байна. Мөн тус өдөр Сүхбаатарын талбайд Европын холбооны улсуудын өдөрлөг, үзэсгэлэн яармагийг зохион байгуулах аж.


Сэтгэгдэл

зочин [202.179.8.218] 2022-05-18 05:59:00

ерөөсөө ойлгосонгүй "ирэх бямба гариг"-т (05.21) тодорхой байршилт автозамын хөдөлгөөнийг хязгарлах юм бна. 05 сарын 28-нд томоохон зах худалдааны төвүүдийг амрах юм бна тэгж ойлгох уу?

Зочин [59.153.86.195] 2022-05-18 01:37:20

Гудамжны нэрээ иргэдэд мэдүүлэхсэн...

Зочин [66.181.160.56] 2022-05-17 16:04:04

Угаасаа л сүүлийн 20д жил ингэж л хаадаг биздээ

зочин [103.57.95.56] 2022-05-17 06:21:02

зургаар харуулчихвал илүү ойлгомжтой байхсан

Зочин [66.181.161.10] 2022-05-17 11:14:43

Бид гудамжны нэрээ мэдэхгүй ш дээ

Зочин [66.181.190.178] 2022-05-17 07:16:50

Harin tiimee.

Зочин [202.170.73.226] 2022-05-17 05:32:44

Jil bolgon yag ingej haadag, neeh uchirgui shine medeelel ugch bga yum shig bichhiim. Ternii orond tsagaa bicheech. Hedees hediin hoorond haah yum?


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.