Нисэхийн хил, гаалийн ажилтан албан хаагчдын тоог нэмэгдүүлж, зорчигчдод шуурхай үйлчлэхийг даалгав
Урин дулаан цаг ирж, гадаадаас ирэх зочид төлөөлөгчид, жуулчдын тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор нисэхийн гаалийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, бэлтгэл ажлыг хангуулах хүрээнд Шадар сайд С.Амарсайхан “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд ажиллалаа. Нисэх онгоцны буудалд үдэлж буй зорчигчдод аль болох түргэн шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд үйлчлэхийн тулд хил, гаалийн албан хаагчдын тоог нэмэгдүүлж, зорчигчдын бөөгнөрлийг багасган, шалган нэвтрүүлэх хэсэгт дараалал үүсгэхгүй байх тал дээр анхаарч, онгоцны хуваарийн ачааллыг тэнцвэржүүлэх хугацаатай үүргийг холбогдох албаныханд өглөө.
Түүнчлэн цар тахлын үед бөглүүлж байсан асуумжийг одоо ч хэвээр үргэлжлүүлж буйг зогсоохыг даалгав. Шадар сайд энэ үеэр “Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй, иргэд аж ахуйн нэгжийн ашиг, орлого тааруу байгаа энэ үед ажил амьдрал, бизнесээ залгуулах гэсэн, аялал зугаалга, эмчилгээ, оношилгоонд явах гэсэн, яваад ирсэн зорчигчдыг удаан хүлээлгэж ачаа барааг нь шалгах нэрээр хүнд суртал гаргаж залхаахгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллах нь чухал байна. Ялангуяа хоёр жил шахам хориотой байсан аялал жуулчлалын салбар жаахан өндийж сэргэх боломж гарч байгаа энэ үед манай нисэхийнхэн дотоод зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй” гэсэн юм.
Сэтгэгдэл
зочин [79.98.213.82] 2022-05-19 07:11:02
Гаалийн байцаагч нар нь үнэхээр ичмээр. Бараг л илүү цамц байвал хураачих гээд өлөн царайлсан хүмүүс байдаг болсон байна лээ.
Зочин [203.23.199.221] 2022-05-19 04:34:28
Сумын төвийнхөн цугласан газар байна лээ.Энгийн стандарт хэвшил суугаагүй.Удахгүй нойлын өрөө бусад тоноглол ажилахгүй болно.Зээлээр баригдсан байгууламж, Монгол улсын агаарын үүд гэж ойлгож байгаа ажилтан байгаа л байхдаа...
Зочин [202.70.41.114] 2022-05-19 03:13:02
За гаалийн байцаагч нарын тухай хэдэн үн хэлмээр байна. 1т мэдлэг байхгүй дээрээс нь хэл мэдэхгүй, гаалийн байцаагч хүн наад захын хэлний мэдлэг байх ёстой биздээ. тэгээд харьцааний соёл байхгүй, Торгоно хураана гэсэн бодолд бүүр автцан хэлэх ч үг алга, одоо дээрээс нь мэргэжлийн хяналтыхан нэмэгдээд гаалийн байцаагч болцон бас хэдэн дүфф гарууд нэмэгдээд безнис хийж байгаа бид хэдэд улам дарамт болж байна даа
Зочин [121.135.255.1] 2022-05-18 14:16:06
Гааль бол үнэн бүтэхгүй өлөн баагий хүнээс 5 уаас шаачих гээд л байж бгаа нь л нэг
Зочин [192.82.67.131] 2022-05-18 12:00:17
Orj garch bui gadaadiin zochdiin achaa teeshiig sain shalgah shaardlagatai shuu olonulsiin horiglodog zuil bolon manaihaas garch bui humuusees alt bolon busad unet edlel valut zergiig huraaval gazar deer ni ulsiin orlogod avch tuhain zorchigchid ter dor ni hariugii ni ugdug baih heregtei
Gaalid ni sain hel [202.9.40.100] 2022-05-18 11:38:14
Asralt geed nuhuriig Gaali deer absachij tabi tegehui bol naaduul chin hurdan shuurhai uilchilehui hu hund surtal bj l bna