Ш.Түвдэндорж: Аливаа биеийг мөхөөе гэвэл толгой руу нь цохь гэдэг шиг...
Өнөөдөр манай нийгэмд намуудын бүртгэлийн асуудал гэсэн нэгэн зүйл олны анхаарлын төвд ороод байна. Аливаа аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, хуулийн этгээдийг бүртгэдэг Улсын бүртгэлийн ерөнхий газар нь ЗГ-ын агентлаг болохоор ялсан эрх баригч намын талд үйлчлэх талтай тул Үндсэн хуулиар улстөрийн намуудын бүртгэлийг Улсын Дээд шүүхэд онцлон хариуцуулсан учиртай юм.
Мөн тухайн нам нь олон нийтийн үүсгэл санаачлагын байгууллага тул Үндсэн хуулиар хориглоогүй л бол ямар ч асуудлаар иргэд сайн дураараа нэгдэж өөрсдөө зохион байгуулалтанд орон, бүтэц, үйл ажиллагаагаа шийдээд явж болдог ардчиллын нэгээхэн мөхлөг байдаг.
Гэтэл УДШ-ээс 2022 оны 05 сарын 19 нд АН-д хандаж гаргасан мэдэгдлээс харах юм бол -“…намын дотоод маргаанаа шийдвэрлэхийг эрмэлзэхийн оронд…” хэмээсэн нь Улстөрийн намын тухай хуулийн 21.1. Намын үйл ажиллагаанд тухайн намын хяналтын байгууллага хяналт тавина. 21.2. Намын дүрэм, мөрийн хөтөлбөр, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Yндсэн хууль, энэ хуультай нийцэж байгаа эсэхэд Улсын дээд шүүх хяналт тавина гэсэн заалтуудыг илэрхий зөрчиж намын дотоод асуудалд хутгалдан орсон, нөгөө талаар АН-ын бүртгэлийг явуулах хурлынхаа шийдвэрийг “зүүдээ ярих гээд хулгайгаа ярив” гэдэгчлэн урьдчилан шийдчихсэнээ илэрхийлсэн явдал болсон юм. Юу урдчилан шийдчихэвээ гэвэл “та нар дотоод асуудлаа шийдчээд ир” гээд АН-ын бүртгэлийн материалыг буцаах нь эндээс тодорхой харагдаж байгаа юм.
Түүнчлэн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.”, хэмээн мэдэгдэлдээ дурдсан нь Шүүхийн тухай хуулийн 25.8.8-д “Улсын дээд шүүх улс төрийн намын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” гэж заасан улсын бүртгэл явуулах захиргааны асуудлыг гэмт хэрэг, маргаан шүүн таслах асуудалтайгаа холиод ойлгочихсон байгууллага болсныг харуулж байгаа юм. Бүртгэлийн нэг л байцаагч аливаа иргэн аж ахуйн нэгжийн хүсэлтийг аваад бүртгэлийн үйл ажиллагаа явуулдагийг бид сайн мэднэ. Гэтэл УДШ ийн гишүүн 25 уулаа хэлэлцээд түүнийгээ шүүн таслах ажиллагаа явуулж байгаа мэтээр ойлгон “Шүүхийн тухай хуулийн 42.5-д “Шүүгчийн хараат бус байдалд халдсан, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан хэн боловч хуулийн хариуцлага хүлээнэ.” гэж уг мэдэгдэлдээ дурдан иргэд байгууллагыг дарамталж байгаа нь ёс бус үйлдэл юм.
Гэхдээ үүнийг мэдлэггүйдээ биш зарим шүүгч нь ямар нэгэн юмаар барьцаалагдсан эсвэл эрх баригчдын гар хөл болчоод мэдэн будилж байгаа хэлбэр гаргаж байна гэж үзэхээс өөр аргагүй юм.
Тэгээд ч эздийнхээ даалгавраар “аливаа биеийг мөхөөе гэвэл толгойруу нь цохь” гэдэг шиг хамгийн хүчтэй сөрөг хүчин, аягүйтвэл ирэх сонгуулиар халааг нь авч мэдэх АН-ыг удирдлагагүй байлгаж, дампууруулах зорилгоор тус намын даргаар хэнбэ гуай ч байсан бүртгэхгүйгээр шийдчихсэн байгаа нь өнгөрсөн 2 жил шахмын болон энэхүү мэдэгдэл, өнөөдрийн үйл явдлууд тов тодорхой харуулж байгаа юм.
Учир иймд АН-ын зүгээс бүртгүүлэх хүсэлтээ татаж авахаас өөр аргагүйд хүрсэн юм.
Сэтгэгдэл
Зочин [202.179.27.174] 2022-05-25 09:19:11
АН-ыг дотор нь мөнгө, албан тушаалаар шагнан буцигнуулаад байгаа Баттулгаа бүрмөсөн зайлуулаач ээЕрөөсөө энэ хүнээс л болж байна. Эрдэнэ эээ яах бэ намаа энэ луйварчингаас аврах гээд зүтгээд байна шүү дэээ
ЗАЙЛУУЛ ... ХААНААС Ч ИЙМ ЮМ ДУУЛЦЫН [202.179.25.136] 2022-05-24 01:39:40
АЛИВАА БИЕИЙГ МӨХӨӨХИЙН ТУЛД ТОЛГОЙ РУУ НЬ ЦОХЬ . КККК
Зочин [103.9.90.130] 2022-05-23 07:35:37
Ene zalilaln yu gej hutsna vee zail chi sdaa mini hurdan zail eh ornoos mini
Зочин [64.119.26.136] 2022-05-26 09:04:12
Чи яагаад Монгол улсын иргэнийг улсаас нь хөөж байгаан чамд тийм эрх хэн олгосон юм бэ хүн болгон өөрсдийнхээ бодолыг хэлэх эрхтэй шүү мал минь
Зочин [202.126.94.205] 2022-05-23 02:35:58
Энэ урваач шарваач нөхөр Баттулгын доодохыг долоогч болоод их юм горьдоод яваа байх Женко хулгайчийг дагавал шорон л явна...
Зочин [150.129.141.157] 2022-05-23 00:31:25
Энэ нөхөр нэрээ зөв бичиж чадах уу.Чи юу яоиж байгаагаа ойлгож бна уу
Зочин [64.119.26.136] 2022-05-26 09:05:35
Нэрээ зөв бичиж чадахгүй хүн хэн байгаан тэнэг минь үгээ олж хэл доромжлох гэж байгаа бол зөв ярьж сур
Зочин [59.153.114.210] 2022-05-22 15:25:01
монголд энэ балай намуудыг тарааж ард тумэн терее захирах цаг болсон ундсэн хуулиндаа еерчлелт оруулж нам эвсэл гэх луйварчид хулгайчдийн булэгийгтолгой дээрээ гаргасан гай брлж байна монгол улсын хегжил хучирхэж чадахгуй байна
Иргэн [192.82.82.160] 2022-05-22 12:29:49
Одоо дуртай ч бай дургүй ч бай АН дотроо худлаа ч гэсэн эвсэх хэрэгтэй шүү дээ. Үүнийг хийчих ухаантай хүн олдохгүй байгаа бол ингээд л мунгинахаад байхаас яахав дээ.
Zochin [212.102.51.242] 2022-05-22 11:09:43
Үнэнийг өгүүлсэн л ярилцлага байна. МАН арай хэтэрч УДШ-ийг ч халаасандаа хийчихэж. Угаасаа авилгалдаа идэгдсэн УДШ нэртэй луйварчдын уурхайг татан буулгавал таарна, бүүр цагаандаа гарч!
Зочин [64.119.26.136] 2022-05-26 09:06:20
Яг үнэн ард иргэд хохирч байгаа
Иргэн [66.181.160.39] 2022-05-22 08:28:05
Манайд эх орноо гэсэн сэтгэлтэй хүн байна уу eр нь.Төрийн өндөрлөг бүгд Хятадад худалдагдсан,дээд шүүхийг хүртэл атганд оруулсан.УДШ ийн шүүгчдийн дундаас ингэж заваарч завхарч болохгүй шүү гэж дугарч шүүхийн нэр хүндийг хамгаалах ганц ч хүн гарахгүй нь.Тун харамсалтай бас өрөвдүүштэй.
Зочин [64.119.19.131] 2022-05-22 07:07:33
Дээд шүүхийн сүүлийн шийдвэрүүдийг харахад ЭРХ БАРИГЧ намд үйлчилдэг байдал харагдаж тэгээд хардагдаж байна. Улсын дээд шүүх намуудын бүртгэлийг хөтлөнө гэдгийг бүр ШҮҮН ТАСЛАХ ажиллагаа мэт ойлголт төрүүлж жирийн гишүүдийн 80 гаруй хувийн саналыг юу ч биш болгож байна . Түвдэндорж үнэнийг хэлсэн байна. ШҮҮН ТАСЛАХ, НАМУУДЫН БҮРТГЭЛийн ажиллагааг холион бантан болгочихжээ
Зочин [66.181.177.238] 2022-05-22 05:30:32
Нэг зүйл тодорхой бна Та нар хэзээ ч АН-ыг өөрийн болгож чадахгүй яагаад ! Та нарт маш том боломж байсан Туваанд бүх эрх мэдэл байсан гэв ч чадахгүй энэ цаанаас л муу хүмүүс бна гэдгийг л эх орон минь мэдээ мэдээлэл өгч бна даа Уучлаарай
Зочин [202.55.188.90] 2022-05-22 16:24:01
Тиймээ.Боломж нээлттэй байсан,Зөвөөр нь ашиглаагүй.Өөр дотроо том бүлэглэлүүд болж арцалдан,тэмцэлдэн зовж байна.Энэ намын том дарга нар нь ч,гишүүд нь ч шударга ёс,ардчилалын үнэт зүцлийн төлөө гэж зүтгэж,тэмцэж байгаа юм алга,Ардчилсан Нам мөн чанартаа биш!
Иргэн [66.181.161.104] 2022-05-22 04:54:10
Нэгдэж чаддаггүй АН та нарын буруу шүү.Эрх мэдлийн төлөө шунсан арчаагүй хэрүүл маргаанаа бусад руу бүү чих.Намаа нэгтгэж чаддаггүй та нар төр барьж хэзээч чадахгүй.Ийм учраас ард түмэн та нарыг сонгодоггүй юм.Улс төрийн тавцангаас арчигдаж байхдаа таарсан АН
Түвдэнд [202.179.25.136] 2022-05-22 04:46:24
Ишш. та нар ч дээ. Эрдэнийг бшртгүүлэх гэж явахад нь л ... Зэрэгцээл наад тамгаараа тамгалсан бичиг дээд шүүхэд маргаан үүсгээд өгчихгүй үхсэнээ ч хийж суусым. Улс төрийн нам гэдэг чинь тэрийг л алдахгүй байх учиртай ш... хоцорчоод одоо ялархаад яахав ээ
Иргэн [192.82.88.139] 2022-05-22 02:00:11
Ийм үг өөрт чинь байхнээ.!!!!дуулаыгүй юм бна өдий хүртэл чи дээ!!!!!!!!