Л.Энх-амгалангийн " МЕД ИМПЕКС ИНТЕРНЭШНЛ " ххк эрүүл мэндийг салбарыг "ЭЗЭГНЭЖЭЭ"

Aдмин / Хууль

Шууд асууя, нөхөр нь төрийн сайд хийж байхад эхнэр нь төсвөөс санхүүжих тендер бүрийг “түүгээд” сууж байж болох уу. Монголын төрд ийм нэгэн гэр бүл байна.


Боловсрол, шинжлэх ухааны салбар Л.Энх-Амгалан гэх сайдтай болоод хоёр жил боллоо. Хатуухандаа, өнгөрсөн хоёр жил боловсролын салбарт бодлого үгүйлэгдсэн, шинжлэх ухааны салбарт шинэчлэл дутагдсан хэвээрээ буюу ахиц гарсангүй, харин ч халдварт тахлын нөлөөгөөр хоцрогдолд орж гүйцэв. Хоржоонтой нь, боловсролын салбар ухарсан ч салбарын сайдынх нь бизнес харин урагшилжээ. Тэгэхдээ бүр, салбар бүрд түүний оролцоотой бизнесүүд "цэцэглэжээ".

Эргэлт.мн мэдээллийн сайтын "Эрэн сурвалжлах нэгдэл”-ээс Л.Энх-Амгалантай өнгөрсөнд хамааралтай байсан болон өнөөдөр хамааралтай байгаа компаниуд төсөв ихтэй тендерүүдийг хэрхэн түүж байгааг танилцуулж байна.

Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ЭХНЭР М.СЭРЖМЯДАГИЙН “МЕД ИМПЕКС ИНТЕРНЭШНЛ” ХХК ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ “АТГАЖЭЭ”

Л.Энх-Амгалан сайдын эхнэр М.Сэржмядаг нь “Интергрупп интернейшнл” ХХК-иараа дамжуулан эм, эмнэлгийн тоног төхөөрөмж импортын “Мед импекс интернэшнл” ХХК-ийг удирддаг. Эрүүл мэндийн салбарт энэ компанийн оролцдоггүй тендер гэж бараг л байхгүй. Басхүү оролцсон л бол шалгардаг онцлогтой. Л.Энх-Амгалан жилдээ найман тэрбум төгрөгийн орлоготой, таван тэрбум төгрөгийн орон сууцтай, 10 тэрбум төгрөгийн авлагатай, 1.6 тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй гэж хөрөнгөө мэдүүлснээс үзвэл эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн бизнес ямар ашигтайг тайлбарлах илүүц биз.

Л.Энх-Амгалангийн гэр бүлийн “Мед импекс интернэшнл” ХХК өнгөрсөн хугацаанд 303 тендерт оролцжээ. Ялангуяа халдварт тахалтай тэмцэлдсэн өнгөрөгч хоёр жил “халаас”-аа ахиу түнтийлгэжээ.

Тухайлбал,

2020 онд

- Эрүүл мэндийн төвүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх 3.1 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ.

2021 онд

- Зөвхөн АШУҮИС-ийн эмнэлэгийн л гэхэд дурангийн тасгийн тоног төхөөрөмж авах 120 сая төгрөгийн тендер, Сэхээний тасгийн хяналтын монитор, ЭКГ, холтер худалдан авах 213 сая төгрөгийн тендер, Чих хамар хоолойн оношилгоо эмчилгээний иж бүрдэл авах 1.2 тэрбум төгрөгийн тендер, Хэт авиан дурангийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж авах 1.2 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ. Мөн ХУД-ийн Эх хүүхдийн эрүүл мэндийн II төв эмнэлэгт төрөх тасгийн ор, үзлэгийн ор, тэргэнцэр авах 662 сая төгрөгийн тендер, Амбулаторийн үзлэгийн тоног төхөөрөмж худалдан авах 160 сая төгрөгийн тендер, Суурин ЭХО нийлүүлэх 810 сая төгрөгийн тендер, Нарийн гэдэсний дуран нийлүүлэх 751 сая төгрөгийн тендер шалгарчээ.

2022 онд

- Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд “Монголросцветмет” ТӨҮГ-т Түргэвчилсэн оношлуур нийлүүлэх 156 сая төгрөгийн тендер, Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгт 34.1 сая төгрөгөөр уян дурангийн хэрэгсэл нийлүүлэх тендер, Эрүүл мэндийн яамны явуулын үзлэгийн автомашин, тоног төхөөрөмж авах 330 сая төгрөгийн тендер, Улаанбаатар хотын ЗАА-ны Оношилгооны уян дуран авах 441 сая төгрөгийн тендер, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Үндсэн тусламж үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж худалдаж авах 12 тэрбум төгрөгийн тендерийн 55, 83, 122 дугаар багц зэрэгт тус тус шалгарсан байна.

Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛСАН “БИЛЭГТ ЗАМ” ХХК АРГАЛАНТ СУМ ХҮРТЭЛХ 7.1 КМ АВТО ЗАМЫН 8.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕРТ ШАЛГАРЧЭЭ

Л.Энх-Амгалан сайдын эхнэр М.Сэржмядагийн “Интергрупп интернэйшнл” ХХК нь цахим сайт дээрээ зам, гүүрийн барилгын “Билэгт зам” ХХК, “Эсто” ХХК-иудад хөрөнгө оруулсан тухай мэдээллээ байршуулжээ. Мөн “Билэгт зам” ХХК нь Л.Энх-Амгалангийн 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд нь 20 сая төгрөгийн хандив өгчээ. Өөрөөр хэлбэл, тун ойр холбоо хамааралтай явж ирж.

Тэгвэл “Билэгт зам” ХХК авто замын төсөв өндөртэй тендерүүдийг алдалгүй түүдэг ажээ. Тухайлбал, Хэнтий аймгийн Даланжаргалан-Бор-өндөр чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын 49 тэрбум төгрөгийн тендер, Налайх дүүргийн 2-р хороо, 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэлх 1.7 км авто замын 2.3 тэрбум төгрөг, Санзайн авто замын засвар, шинэчлэлтийн 2.7 тэрбум төгрөгийн тендер, Гашуун сухайтын авто замын засварын 3.1 тэрбум төгрөгийн тендер зэргийг авч байсан.

Харин 2022 онд буюу өнгөрөгч гуравдугаар сард Баруун чиглэлийн авто замаас Аргалант сумын төв хүртэлх 7.1 км авто замын 8.4 тэрбум төгрөгийн тендерт шалгараад байна.

Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛСАН “АЙ ТИ ЗОН” ХХК ДАРХАНЫ СУРАГЧДАД 2.0 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН СУРГАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЖЭЭ

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан 1996 онд “MCS электроникс” ХХК-ийг үүсгэн байгуулж, компьютер, тоног төхөөрөмж оруулж ирж байв. Явцдаа тус компанийнхаа нэрийг “Ай Ти Зон” ХХК болгон өөрчилж, “Интер групп интернэйшнл” ХХК-иараа дамжуулан удирдаж байсан. Улмаар УИХ-ын гишүүн болсныхоо дараахан хуучин менежментийн багийн залуучууддаа шилжүүлэн өгч, өөрөө хамааралгүй болсон тухайгаа зарлаж байвн. Гэвч “Ай Ти Зон” ХХК өдгөө ч Л.Энх-Амгалантай холбоотой үйл ажиллагаа явуулдгийг батлах олон жишээ байна.

Тухайлбал, Л.Энх-Амгалангийн 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд “Ай Ти Зон” ХХК-иас 20 сая төгрөг хандивлажээ. Тэгвэл “Ай ти зон” ХХК өдгөө төрийн байгууллагууд болон сургууль, цэцэрлэгүүдэд компьютер, сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх тендерүүдийг ёстой л түүж байна. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудад сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх 2.0 тэрбум төгрөгийн тендер, АТГ-т компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх 515 сая төгрөгийн тендер, Баянзүрх дүүргийн цэцэрлэгүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх 1.7 тэрбум төгрөгийн тендер, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт тоног төхөөрөмж нийлүүлэх 50 сая төгрөгийн тендер, Архивын ерөнхий газарт компьютер нийлүүлэх 29.4 сая төгрөгийн тендер зэрэгт шалгараад байна.

Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ШАТАХУУНЫ БИЗНЕС “БОЙЖИЖ” БАЙНА

Л.Энх-амгалан сайдын эхнэр М.Сэржмядагийн “Интергрупп интернэйшнл” ХХК-ийн “Улаанбаатар, Сүхбаатар, 8-р хороо, бага тойруу, Алтангэрэл гудамж, Сити центр 5-403 тоот” хаяг дээр “Ховд транс петро групп” ХХК, “Транс петро импекс” ХХК, “Трансгейт интернэшнл” ХХК-иуд давхар бүртгэлтэй байдаг ажээ.

Судлаад үзвэл, “Ховд транс петро групп”, “Транс петро импекс”, “Трансгейт интернэшнл” ХХК-иудыг Амархүү овогтой Эрдэнэпүрэв эзэмшдэг юм байна. А.Эрдэнэпүрэвийн тухайд, 2000-2004 онд Л.Энх-Амгалангийн эхнэр М.Сэржмядагийн эзэмшлийн “Трансгейт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Улмаар 2009-2012 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын дарга, 2012 оны оны есдүгээр сараас Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Түлшний бодлогын хэлтсийн даргаар тус тус томилогдон ажиллаж, газрын тосны бизнес рүү орох гараагаа тавьжээ.

Үргэлжилийг: www.ergelt.mn


Сэтгэгдэл

Zochin [202.55.188.117] 2022-05-26 05:55:08

Энэ байж боломгүй юм. Сайн дүр исгэсэн хулгайч л гэхээс ...бусдын боломжийг хязгаарлаж байна

Зочин [202.21.121.66] 2022-05-26 03:59:14

Энэ их орлого ашгаасаа хүмүүнлэгийн үйл хийдэг наад захын соёлыг суралцах л хэрэгтэй.

Хүн хог [192.82.71.11] 2022-05-25 03:15:22

Энэ Энх-Амгалан гэгч хүний адаг нөхөр хэзээний л улаан луйварчин үл бүтэх новшийн хүн л дээ. Төрд ойртуулж огт болохгүй хулгайчийг үтэр түргэн зайлуулах хэрэгтэй.

Zochin [64.119.22.134] 2022-05-24 21:29:39

Тэндэрээ аваад идчээгүй ажилаа хийж л бна шүүдээ юун н буруу бна ямар муухай атаа жөтөөтэй хүмүүс вэ хийдэг ажил байхгүй хор найруулаал хоолоо олж идмэр болдог хэмэг бүлэгийг бодоход авсан тэндэрээ ажил болгож л бна баяр хүргэй хүнд ингэж харагдаж хараалгаж байгааг бодход Энхамгалан сайн л ажиллаж бна хүний хэн нэгэний өмнөөс амьдарч байгаа юм шиг л аашлах юм муухай муухай нүгэл шүү хүмүүс мниь муу ажиллавал муул хөлс авна шүүдээ

ZOCHIN [66.181.160.103] 2022-05-24 13:17:19

ЗА ЯАХАВ ДЭЭ ТЕНДРИЙН ШААРДЛАГА САЙН ХАНГАЖ Л БАЙВАЛ БОЛОО Ш ДЭЭ ЭХНЭР Н МЭРГЖИЛИЙН ХҮН БАЙВАЛ БОЛНОО ИХ ХУРЛЫН ГИШҮҮН НӨХӨРТЭЙ ХҮН МЭРЭГЖЛИЙНХЭЭ АЖИЛЫГ ХИИЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН ХУУЛЬ БАЙГАА ЮМ УУ ТИЙМ ИХ ХӨРӨНГНИЙ ТЕНДЭРТ МӨНГӨТЭЙ ХҮН Л ОРОЛЦОХ ХЭРЭГТЭЙ МӨНГӨГҮЙ ХҮН БОЛ ЯАХЫН УЛСЫН МӨНГӨ ИДЭХ ГЭЭД Л УЛАЙРАХ ЮМ БИШ ҮҮ ХАРИН Ч МӨНГӨТЭЙ ХҮН ӨӨРСДИЙН МӨНГӨӨРӨӨ ТӨСЛЫН АЖИЛЫГ САЙН ХИЙЖ БАЙГАА Н САЙШААЛТАЙ

иргэн [192.82.66.11] 2022-05-24 07:45:51

Боловсролыг өөд нь татах биш устгаж байгаа хүн дээ, өөрөө бол өргөжин баяжлаа даа.

Зочин [195.46.106.44] 2022-05-24 01:34:11

Дүрээ хувиргасан луйварчидаар дүүрчээ энэ засаг

Зочин [202.131.243.186] 2022-05-24 01:28:39

Өрсөлдөж байгаа бусад компаниуд нь бага үнэ санал болгоочээ. Хэн ч бизнес хийх эрхтэй шүү. Харин тендер нь шударга явагдсан уу гэдэг асуудал байх.

Зочин [192.82.77.217] 2022-05-23 22:31:53

Тэр нь энэ нь гэж онцлоод байх юмгүй ээ Бүгд адилхан Систем нь буруу Тогтолцоо нь буруу Иргэд нь тэнэг боолууд

Зочин [192.82.77.217] 2022-05-23 22:30:05

Эдний гэр бүл биш байлаа оронд нь бас л адилхан ман ын хэн нэгний гэр бүл ороод л ирнэ Ээлж дараагаараа цөлмөдөг

Toli [83.215.197.107] 2022-05-23 20:36:52

Luiwaraar olj oorin bolgoson buh aj ahuig uls buzaana awch, bugdiig shorond hiih heregtei.

Зочин [64.119.18.44] 2022-05-23 15:01:10

Энэ нөхрийн үед МУ-ын боловсрол, шинжлэх ухаан хоёр гудамжинд хог новш боллоо. БШУЯ-наас зайлуулаад шулуунаар нь ЭМЯ-нд явуулж хайрла, МАН минь.

Зочин [202.9.46.235] 2022-05-23 14:33:50

Зовлонгүй мөнгө олхиймаа хэдэн тэрбумаар нь Msc гэж бүх тендерийг хуу хамхиймаа мангас юмаа

Зочин [64.119.18.106] 2022-05-23 10:54:48

Өрсдөө болэмнэлгийн тоног төхөөрөмж оруул ирэхэд нарийн мэргэжсэн компани гэж тайлбрлах байх даа.

ЗОЧИН [103.212.118.240] 2022-05-23 10:38:24

МАН-ын ХАМГИЙН ТОМ ЛУЙВАРЧИН, ХУЛГАЙЧИЙН НЭГ, ХЯТАДЫН ШЭЭС ЭНХАМГАЛАН ГЭХ ХОГ ЭХНЭРТЭЙГЭЭ ХАМТ МОНГОЛЫН ТЕНДРИЙН МАНГАС АЖ, ЭНЭ ХОГИЙГ ЗАЙЛУУЛЖ ШОРОНРУУ НЬ ЭХНЭРТЭЙ НЬ ХАМТ ИЛГЭЭ, ТЭНДЭЭ ЖАРГАЖ ДУУСАГ.

del [202.55.188.33] 2022-05-23 10:11:25

өөр юу хийж төрд орох гэж зүтгэх вэ цалин гэж наад хэдийн хажууд бохины мөнгө бизнeсээ цэцэгүүлэх гэж орж ирнэ шүү дээ ард түмний төлөө юуг гэж зүтгэх .вэ дэмий юм хэлэх юм амны гарз

Зочин [202.126.88.45] 2022-05-23 08:56:18

Хэн ч гарсан торд л гарахын бол идэж уух ургэлжилэх нь тодорхой ИХ д хоронготэй хувийн бизнестэй хунийг 1-2 илууг сонгож гаргахгуй байх хэрэгтэй

Зочин [202.126.88.45] 2022-05-23 08:53:35

Ямар бохир шуналын далайнууд бэ

Иргэн [150.129.143.177] 2022-05-23 05:16:40

Бүгд нэг нэг юм аваад луйварчидиыг Заылуулаач!!!!!!худал хуурамагаар хурч гоё үг яриагаар чимиг болгож ажил хийхгүй тос нь дууссан Тракторуудийг Зайлужлаач Ард иргэдээ !!! ийм бйхад Хөгжил ярж яах вэ гудамжиндаа хүнээ дайрч хаячихаад солиороод замийн буруу гээд тэнэгтэж байгаа зомнистуудаа Залаач !!!!!!

Yrgen [146.70.118.110] 2022-05-23 05:16:36

Ehneriin duu ni eruul mendiin daatgalin darga, tegeed emnelegeer damjuulan egchiinhee niiluulsen emnelegiin heregsliig hudaldan avdag naasan. Mafia yum bish uu

Lon [154.49.100.210] 2022-05-23 04:58:12

Ene ehneriinhee torson duug eruul mendiin daatgald darga bologson, bas l idej uuj bga

Зочин [202.126.89.113] 2022-05-23 04:35:00

ene hun tegvel estoi hudlaa yarsan hun baina daa ene hujaagiin huuhduudiig zailuul

Зочин [202.126.90.144] 2022-05-23 04:21:39

Тендерийн МАНгас юм бишүү

Зочин [66.181.160.64] 2022-05-23 04:19:43

Үгүй , энэ МАН , төр , Засагт мэдрэмж , хяналт , шийдэл байна уу - ярих , лозугнох , шоүдах нь бол гарамгай ... Зөвхөн энэ доровгорт гэхэд л оролцохгү ХУЛГАЙ - ЛУЙВАР гэж алга : ЖДҮ , ХөБА , эмнэлэг , боловсрол , зам ... Боловсролын талаар бол а - түй ч байхгүй амьтан - ямар сайндаа " муу багшид муугийнх нь хэрээр цалин олгоно " гээд хуулийн төсөлдөө тусгачихсан цохиж явахав дээ - ёо ёо оо ... Үгүй энэ боловсрол Ё . Отгонбаяр , Лу . Энхамгалан г . м Луйварчдын гараар орж дууслаа - аврал алга уу ардын нам аа ...


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.