Д.Монголхүүд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав

Aдмин / Хууль

Нийслэлийн прокуророос Д.Монголхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус шүүхэд ирүүлсэн.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Монголхүүд холбогдох хэргийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгчийг “2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Жанжин Сүхбаатарын нэрэмжит” талбайд цуглаан зохион байгуулах үедээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан хаагчдыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоон шийдвэрлэсэн байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар


Сэтгэгдэл

Malsda [68.146.196.108] 2022-05-28 16:03:10

Ene mongolhuu ch geh shig orchin ueiin tolgoin ajilladaggui hoshnogo dolooj amidrah gesen hydlaa yls turjsub malyydiig alchih yumsan. Iim uhruud bhaar yaj yls hugjih ve dee, maliig boind ugvul taarna

Зочин [64.119.25.240] 2022-05-26 16:49:20

толгойг нь илж

Зочин [64.119.20.149] 2022-05-25 12:26:28

Ашгүй ашгүй нэг жил муухай царайг нь харахгүй бна гэдэг чинь их юм . Эрдэнийн эргүү хүүгийн банди

Монгол [192.82.77.126] 2022-05-25 10:06:31

Хуулийн хариуцлага багаддаггүй юм. ийм ухаан муутнуудад эмх цэгц байх ёстойг сануулсан нь сайн болжээ

Зочин [103.140.11.86] 2022-05-25 09:54:44

ганц болж

Зочин [66.181.160.126] 2022-05-25 08:03:33

цагдааг үхтэл нь доромжилчихоод ийм ял авах гэж


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.