УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хамаарал бүхий ААН-ын данс руу АХБ-ны төслийн зохицуулагч А.Мөнхтайван хууль бус шилжүүлэг хийсэн хэргээр цагдан хоригдлоо
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг тойрсон хууль бус үйлдлүүд ар араасаа хөврөх болсон. Түүний дэмжиж, даргын албан тушаалд суулгасан хамаарал бүхий хүмүүс нь эхнээсээ АТГ-т шалгагдаж, авлига, албан тушаалын хэргүүдэд холбогдсон нь нотлогдсоор байна.
Тэгвэл энэ удаа АТГ-аас Эрүүл мэндийн салбарын удирдах хэд хэдэн албан тушаал хашиж байсан, өдгөө Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлдэг “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” (ЭМСХХ) төслийн зохицуулагч А.Мөнхтайваныг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан албадан саатуулсан.
Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон цагдан хорих санал НПГ-аас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснийг өчигдөр хэлэлцлээ. ЭМСХХ төслийн зохицуулагч А.Мөнхтайваныг цагдан хорих үндэслэлээ прокурорын байгууллагаас “Дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй тухай үндэслэл бүхий мэдээлэл байгаа” гэж шүүхэд танилцуулсан аж.
Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзээд прокурорын санал үндэслэлтэй гэж дүгнэн түүнийг өчигдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Тэрбээр 2017 оноос хойш хэрэгжүүлсэн төслийн гүйцэтгэгч аж ахуйн нэгжийнхнээс 2018 оны өвөл хахууль авч, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хамаарал бүхий компанийн дансанд эхнэрийнхээ нэрээр шилжүүлсэн гэх үйлдэлд холбогдсон юм байна.
Сэтгэгдэл
ЗОЧИН [64.119.20.25] 2022-05-30 13:42:30
БАЯНГОЛЫН ГАНБААТАР ГЭХ УИХ-ЫН ГИШҮҮН ДҮҮРГҮҮДИЙН ХАМГИЙН ОНОВЧТОЙ, СУЛ ЧӨЛӨӨТЭЙ ГАЗРУУДЫГ ХУУ ХАМАЖ ДЭЛГҮҮРҮҮД, СУУЦУУД БАРИН НИЙСЛЭЛЧҮҮДЭД БАРАА, СУУЦАА ДАМЛАН ЗАРЖ БАЯЖСАН ХОГ ДОО, ШУНАЛ НЬ ГЭЖ ХЯЗГААРГҮЙ, ханаж цадна гэж байдаггүй хулгайч, луйварчинг баянголчууд уих-д сонгоод л байх уу, ЭНЭ ХОГИЙН ТАР НЬ ТАНИГДСАН.
Зочин [202.21.108.62] 2022-05-30 09:07:07
Мөнхтайван аль Мянганы сорилын сангийн эрүүл мэндийн төслөөс 10% хочтой болсон шуналтай нөхөр гэдэг нь сонсддог байсан. Одоо л баримаар аядаж байгаа юм уу?
Зочин [202.21.124.132] 2022-05-30 05:03:04
Neg l ih tseverhen tsaraitai gangan hulgaich avilgachid
Зочин [103.229.122.131] 2022-05-30 04:27:54
баянгол дүүрэг нүдний булай болж байна
Зочин [202.9.46.89] 2022-05-29 15:15:54
Яасан ханаж цаддагүй их хулгай вэ
Bruno [193.202.81.42] 2022-05-28 20:05:20
Hello there! Do you know if they make any plugins to help with SEO? I'm trying to get my blog to rank for some targsted keywords but I'm not seeing very good gains. If you know of any pleaqse share. Cheers! Essay wwriter web site essay topics
Зочин [150.129.140.84] 2022-05-28 16:57:31
Энэ Ганбаатар ИХ-д суудаг юмуу Оргил худалдааны төв дээрээ явж байдаг шүүдээ их шуналтай нөхөр бололлтой
Зочин [192.82.81.191] 2022-05-28 23:09:23
Mash ih shunaltai bas turemgii hogiin naimaachin BZD 26c r khoroo inkanto geed ter ne shaavaraldsan yumvholjiino bid yaj zorcnhiin medheee bailaa
Ард иргэд [66.181.181.147] 2022-05-28 13:36:43
Энэ Ганбаатар маш их хууль зөхчдөг их шуналтай хүн бна худлаа ард түмний төлөө гэж хушуу амаа билүүдээл бсан ийм л юм хийж бсийн бна ш дэээ
Зочин [188.162.254.41] 2022-05-28 11:58:56
УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!
ююю [192.82.65.182] 2022-05-28 06:51:39
яасан муухай царайтай хулгайч вэ?
Зочин [59.153.113.164] 2022-05-28 06:23:01
AUIS-d onts surlagtan, daraa ni bagsh,,EMYsm, xavdar emnlgt avilgal tsetsegluulsen xulgaich…araas ni odoogiin AUIS zaxiral cefchin Xurelbaatar geed luivrchid cuvurnuduuu…shivshig!!!
зочин [112.72.15.170] 2022-05-28 04:57:01
шоронд хорьж эргэн төлүүл
Зочин [202.126.90.16] 2022-05-28 04:22:47
манай улс яасан баялаг арвин хулгайч нартай улс орон бэ
Зочин [66.181.182.55] 2022-05-27 23:53:58
Энэ Ганбаатар жалжигнасан шуналтыг 24 онд нэр дэвшүүлж доромжилвоо! МАН.
авлигачдыг ЯАНА АА [150.129.143.44] 2022-05-27 19:11:38
уих ЫН ГИШҮҮН ганбаатар Ч ШУДАРГААР АЖЛАХ ХҮН БИШ БАЙНА
Зочин [202.126.89.72] 2022-05-27 12:29:33
Яасан их шунал вэ
Баяр [202.9.40.96] 2022-05-27 12:10:29
Мөнгөтөй хүмүүс төрд шургахаараа төсвөөс гар хөлүүдээрээ дамжуулан хулгай хийх нь их байх юмаа
Зочин [64.119.21.110] 2022-05-27 11:32:13
Хавдар судлалын төвийн захирал бхаасаа эхлэн олон жил хулгай хийсэн нөхөр дөө, байрандаа очиж дээ
Зочин [64.119.23.153] 2022-05-27 09:46:58
Adilhan Mongol ulsiin irged huuli tcaaz tegsh vilchil.