Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энхийг сахиулагчдынхаа тоогоор дэлхийд дээгүүрт ордог нь Монгол Улс энхийг эрхэмлэгч орон болохын бодит баталгаа
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр, монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн цэргийн ёслолын жагсаал жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх жагсаалыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Эрхэм хүндэт энхийг сахиулагч цэнхэр дуулгатан дайчид аа!
Эрхэм хүндэт зочид оо!
Та бүхэнд Олон улсын энхийг сахиулагчдын өдөр, Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний түүхт 20 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
2002 онд Монгол Улс цэргийн ажиглагч анхны хоёр офицероо Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Энхийг дэмжих ажиллагаанд илгээснээс хойш 20 гаруй мянган цэрэг, дайчдаа хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө үйлсэд оролцуулж, монгол цэрэг Дэлхийн цэрэг боллоо.
Энэ нь манай улс, Зэвсэгт хүчний түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэж байна.
Энхийг дэмжих ажиллагаанд цэрэг эрсээ оролцуулах нь манай улсын хувьд цоо шинэ бодлого, зорилт бас томоохон сорилт байлаа. Үүнийг Монгол төрийн нэгдмэл бодлого, төрийн байгууллагуудын хамтын хүчин чармайлт, цэрэг дайчдын маань идэвх зүтгэлээр богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж чадсаныг баярын энэ өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна.
Манай улс өнөөдөр цэрэг хандивлагч орнуудын дотор энхийг сахиулагчдын тоогоор 24 дүгээрт, эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор 17 дугаарт жагсаж байгаа нь Монгол Улс энхийг эрхэмлэгч орон болохын бодит баталгаа болж байна.
Монгол Улс нь Бүгд Найрамдах Сьерра Леон Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Бүгд найрамдах Өмнөд Судан Улс, Бүгд найрамдах Ардчилсан Конго Улс, Бүгд найрамдах Ардчилсан Баруун Сахар Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улс, Эритрей Улс, Бүгд Найрамдах Гүрж Улс, Бүгд Найрамдах Косово Улс, Бүгд Найрамдах Йемен Улс зэрэг гурван тивийн 10 гаруй улсад цэргийн ажиглагчаас хүчний командлагчийн орлогч, мотобуудлагын салаанаас батальон хүртэл хүчийг сурган бэлтгэж, энхийг сахиулах ажиллагаанд үе шат, бодлого зохион байгуулалттайгаар оролцон, бахдам сайхан амжилт үзүүлсэн юм.
Манай Улс Бүгд Найрамдах Ирак Улсад явагдсан “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд цэргийн баг, Исламын бүгд Найрамдах Афганистан Улс дахь “Тогтвортой эрх чөлөө”, “Олон улсын аюулгүй байдлыг хангах хүчин”, “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаануудад Артиллерийн сургалтын хөдөлгөөнт баг, Нисдэг тэрэгний техник, засвар үйлчилгээний сургалтын бүлэг, цэргийн хамгаалалтын багуудыг илгээж, дайны дараах сэргээн босголт, хүмүүнлэгийн үйл хэрэг, бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж байна.
Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд жил бүр 900 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа нь манай улсын хүн амын тоо, Зэвсэгт хүчний чадавхтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм.
Эх орныхоо нэр хүндийг дэлхий ертөнцөд дуурсган, эх дэлхийн энх тайван, хүн төрөлхтөний амар амгалан, аз жаргалтай амьдралыг цогцлоох ариун үйлсэд нэр төртэй зүтгэж байгаа энхийг сахиулагч нартаа ард түмнийхээ нэрийн өмнөөс Төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол Улс Энхийг дэмжих ажиллагаанд оролцох нь олон улсын хамтын нийгэмлэг болон энхийг эрхэмлэгч улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах, төрийн цэргийн шинэчлэлийн бодлогыг эрчимжүүлэх, цэргийн сургалт, бэлтгэлийг олон улсын жишигт хүргэх зэрэг гадаад, дотоод бодлого, цэрэг, улс төр, эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.
Монгол цэрэг Энхийг дэмжих ажиллагаанд оролцсоноор Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж байна.
Манай улс Энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноос хойш дэлхийн 52 улстай дипломат харилцаа нэмж тогтоосны зэрэгцээ мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ болон АНУ, ХБНГУ, БНСУ, БНЭУ, БНТУ (Турк), БНФУ (Франц), Канад, Япон, Катар зэрэг гуравдагч хөрш оронтой батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн, идэвхтэй хөгжүүлж байна.
Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсэн 20 жилийн хугацаанд бидэнтэй хамтран ажиллаж, сэтгэл харамгүй тусалж дэмжин, дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө мөр зэрэгцэн зүтгэж ирсэн зорилго нэгт гадаадын анд нөхөддөө гүн талархал илэрхийлье.
Цэнхэр дуулгатан дайчид маань эрсдэлтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй гүйцэтгэхэд найдвартай ар тал нь болж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, ар гэрээ авч явах ачааны хүндийг үүрч, ёс суртахууны өндөрлөгт ямагт байдаг Та бүхний хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсдөд баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
Даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах ариун үйл хэрэгт гар бие оролцон төр, түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа нийт цэнхэр дуулгатан дайчид Та бүхэндээ Олон улсын энхийг сахиулагчдын өдрийн баярын мэндийг дахин дэвшүүлж, ажлын амжилт, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол цэргийн яруу алдар мандан бадрах болтугай.”
Сэтгэгдэл
зочин [122.201.19.99] 2022-05-31 03:17:50
Сайхан амарч бгаад таргалаад ирдэг алба мөн үү Энхийг сахих биш өөрсдийгөө сахиал ирнэ
MARSHIL.L.D.ERDENEBAT. [150.129.143.227] 2022-05-30 03:44:43
Eronxilogj.Xyrelcyxin.xosnognixoo.azaar.ded.xyrandaa.baidgin.be.nasd.xoshnognixoo.nyxig.jin.xitadyyd.ezleed.mongoljyyd.araac.n.ojood.zodoon.nydeen.dain.dajin.xigeed.baigaag.oilgo.xoshnognixoo.nyxig.caitar.yzyylj.zeberlyylxin.tyld.mash.tom.mikrockopig.ashiglax.xeregtei.g.yndecni.aiiuylgyi.baidlin.obizeryyd.anxaaryylj.baina.daraa.n.orxoni.xyrxereegeer.ygaalgax.shaardlagtaig.xatyy.anxaar.
Зочин [172.58.60.73] 2022-05-29 21:03:29
Ажил хийгээчээ сда хүүрэнсүгээ.. энэ улс орон ард түмэн хэцүүдлээ ш дээ. . Ард түмэн дургүй баывал би огцорход бэлэн нээд байсан яасан айн? Гялалзужлдаг аавын хүүд ажлаа өг хүүрээ
зочин [64.119.21.243] 2022-05-29 16:18:53
Ийм сонин жагсаал ёслол хийхээ хэзээ болих вэ? Шагнал бүр утгаа алдчихлаа, хэд хоноод л баахан тэмдэг тараагаад байна уу? Улсынхаа эдийн засаг, өр зээлээ бодооч ээ, анхаараач ээ, иргэдийн амьдрал тун хэцүү, ядуу, өртэй зээлтэй, дорой маш муу байна.
MARSHIL.L.D.ERDENEBAT. [150.129.143.227] 2022-05-29 12:11:12
Neleed.xeden.jiln.omno.terorictyd.enxin.caxiuylaxin.xybzactai.UB.xotod.Mongolin.irgeni.agaarin.teeberin.ongozni.byydald.negdcen.jyrmaar.boing.bilyy.irgeni.agaarin.teebrin.olon.ylcin.ongoz.deeremdej.orj.ireed.byydalzaan.xix.gej.baixad.n.bygdig.byydaj.alcan.tyyxtei.darga.n.ded.xyrand.byrentogc.gej.zyyn.xaraagin.etbodin.zaxilgaanjin.baican.etgeed.ardin.armin.xybzacug.dyr.meden.omcyylj.shine.1999.onb.baigyylcan.UB.xotig.nyrangand.xij.alj.yctgaj.deerem.xij.baican.terorict.byleglelyyd.baicnig.onzlon.anxaar.
MARSHIL.L.D.ERDENEBAT. [150.129.143.227] 2022-05-29 12:02:56
Edgeer.enxin.caxiuylaxinx.n.bolj.baigaa.xorlon.cyitgex.yil.ajilgasg.tyrgen.shyyrxai.taclan.zogcooxgyi.bol.ta.bygdig.gazrin.gynd.yil.ajilgaand.orolzcon.gej.yzeed.bie.torxoon.byzaaxin.tyld.oorcdigoon.jirgej.mojilyylex.xeregteig.xatyy.anxaaryylj.baina.
MARSHIL.D.ERDENEBAT [150.129.143.227] 2022-05-29 11:40:42
Zabxan.aimgin.kolongd.ajilaj.baican.ajildry.byydje.nyralt.xijee.
MARSHIL.L.D.ERDENEBAT [150.129.143.227] 2022-05-29 11:39:12
Zabxan.aimagt.zam.gyyr.zaxilgaan.monta.18.ajildg.dydje
MARSHIL.L.D.ERDENEBAT [150.129.143.227] 2022-05-29 11:36:59
Tob.aimagt.bogd.yyland.baican.14.engin.irgeng.byydjee.arga.xemjee.abdagyi.xaashaa.ianzin.xyeelcyx.alyyrjin.be.emxin.caxiuylaxin.zereg.daijid.xaana.ojij.yxej.baigaagaan.med.xan.yyl.dyyrgin.zagdaagin.byx.alyyrjid.bygd.xitad.alyyrjid.baigaa.med.bygdig.yctgaj.dald.oryylj.jirgej.dyyjil.
Алтан үсгээр бичсэн юм уу. [66.181.182.251] 2022-05-29 07:54:31
Алтан үсгээр бичсэн гэж үү.иймэрхүү хөрснөөс тасарсан солиорлоо болимоор юм