Дугуй цагаан орчмын шавар гэрүүдийг буулгаж эхэллээ
Нийслэлийн удирдлагууд иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудыг нэмэгдүүлэх, тэдгээрийг тохижуулахад ихээхэн анхаарал хандуулж буй. Энэ хүрээнд 22 байршилд газар чөлөөлөх бөгөөд Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Дархан цаазат Богдхан уулын тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй байгууламжуудыг буулгаж эхэллээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, ноцтой эвдэрч гэмтсэн барилга байгууламжуудыг албадан буулгах ажлыг өнөөдрөөс эхлүүлээд байна.
Богдхан уулын Баруун ширээт, Зүүн ширээт рүү гарах замд Дугуй цагаан орчимд байрласан шавар гэрүүд олон жилийн нар салхинд гандаж гундсаны дээр хүмүүс буудаллах нь бүү хэл ойртдог ч үгүй. Өнгө үзэмжгүй болсон тэдгээр гэрийг буулгаж байна. Тус байршилд нийт 49 шавар гэр байгаа бөгөөд тэдгээрийг буулгаж, орчныг нь тохижуулах юм. Дугуй цагаан орчимд иргэд амрах, хүүхдүүд тоглох амралтын талбайг байгуулахын дээр зориулалтын хогийн цэг, нийтийн бие засах газар, явган зам, гэрэлтүүлэг зэргийг бий болгож, тохижуулахаар төлөвлөөд байна.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.89.45] 2022-06-02 01:54:23
ЗӨВ ТЭГЭЭД ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛ
нямаа [202.21.109.60] 2022-05-31 01:19:44
улсын мөнгөөр худлаа яриал цэвэрлэж байна. гээл буулгаж буулгаж ӨӨРИЙН БАЙШИНГАА БАРЖ БАЙГАА ХУВАЛЗ нарыг яах вэ улсыг их ХОХИРООЖ байна шүү !!! ТҮҮНЭЭС ҮНЭХЭЭР ЦЭВЭРЛЭЖ БАЙВАЛ САЙН Л БАЙНА.
Jj [98.204.176.20] 2022-05-30 20:05:40
Hezeenii barilga ve?
Зочин [66.181.160.22] 2022-05-30 12:35:03
Зөвөө зөв. Өнгө , үзэмжгүй , хүн ордоггүй хэцүү болчихсон юм билээ. Байгальд хор хөнөөлтэй. Бодвол анх зах зээл эхэлж байхад л иймэрхүү юм хийсэн байх.
Зочин [124.158.64.157] 2022-05-30 11:36:51
МҮИС-ээс богд уулаа чөлөөлъе сосорбарамаас Ард кино тетраа чөлөөлъе. ард түмнээс ардчилал гэх хий үзэгдплээс салгая...
Hm [202.126.89.185] 2022-05-30 08:29:14
Худлаа хошгорууож байгаад баахан орон сууц бариад зарна даа.
Иргэн [103.26.194.223] 2022-05-30 06:46:25
Энэ төрийн өмчийн барилга байна.харин хувийн өмчит тэрбумтануудын барилгыг хэзээ буулгах бол харж л байя.айгаад чадахгүй л дээ
Зочин [192.82.90.128] 2022-05-30 06:11:15
Улсын мөнгөөр балгасаа буулгуулж, хог шороог нь цэвэрлүүлээд мэдээ бэлтгүүлээд сайн сайхан болж бүтэж байна гээд магтуулаад байдаг тэр хүн их ухаантай юмаа. Чадаж байна
Иргэн [64.119.18.12] 2022-05-30 05:25:12
Одоо цирк, ард кино тёатрын барилгыг ч гэсэн нураах хэрэгтэй, хэнд ч хэрэггүй хөшөөнүүд, усгүй усан оргилуудыг буулга, ногоон зүлгэ байхгүй хот тэр аяараа цёмёнт болсноос бороо орохоор л үёр
Zochin [202.126.88.143] 2022-05-30 04:56:43
Ulsiin tuswuur nuraaj bna da
Зочин [192.82.90.144] 2022-05-30 04:20:27
Маш зев баярлалаа
Зочин [119.40.103.3] 2022-05-30 03:37:07
маш зөв
[64.119.19.24] 2022-05-30 03:18:11
Энэ харин нүдээ олсон ажил байна шүү