ЭМЯ: Сүүлийн 24 цагт шинээр 55 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 55 тохиолдол батлагджээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 27 нь Улаанбаатар хотод, 28 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлын тоо 925 153 болжээ. Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.
Сэтгэгдэл