Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээний талаар
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлсэнийг шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Ё.Баатарбилэгт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Мөн Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Х.Ганхуягыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Х.Ганхуягт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох болон нэр бүхий хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэв.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар
Сэтгэгдэл
Bat [24.130.131.106] 2022-05-31 04:16:57
Энэ Баатарбилэг юу гэж солиороод байлаа.Hямдорж гуайч билүү милүү гээл.Ичиж үхээсэй эд нар
Зочин [64.119.30.131] 2022-05-31 02:05:48
Нэг гишүүн нь та шүүх дээр очих уу гэж сэтгүүлч асуухад ОЧИХГҮЙ, СОЛИОР гээл явж байна л ш дээ.УИХ-ын сахилгын хороо гэл үү Манай гишүүд дархан эрхээсээ түтгэлцэхгүйгээр шүүхээр асуудлаа шийдүүлнэ. Угаасаа цэвэр ариун хүмүүс байгаа юм гээд байсан. доромжлол юм доо
Зочин [66.181.160.18] 2022-05-30 14:31:32
Ард иргэдийн санаа сэтгэлээр наадахаа боливол яасан юм б - МАН ааа ...
ЗОЧИН [64.119.20.25] 2022-05-30 13:32:40
ЮУН ХИЛ ГАРАХЫГ ХОРИГЛОХ ВЭ, ХУЛГАЙЧДЫГ ГИШҮҮНЭЭС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭЭД, ШҮҮГЭЭД, ШОРОНРУУ НЬ ЯВУУЛААЧ,