ЗТХЯ-ны мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа нарын ГУРВАН этгээдийг “мөнгө угаасан“ гэх үндэслэлээр СААТУУЛЛАА

Aдмин / Хууль

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн баасан гарагт буюу 27-ны өдөр Зам, тээврийн Хөгжлийн яамны албан тушаалтнуудыг "мөнгө угаасан байж болзошгүй" гэх үндэслэлээр 4 газарт нэгжлэг хийж, сэжигтэй этгээдүүдийг баривчилсан байна.

Шалгалтаар ЗТХЯ-ны Мэдээллийн технологи, стандартын хэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа нь тээврийн хэрэгслийн бүртгэлийн систем Trans.dep системд шинэ сери задрахад азын дугааруудыг захиалагдсан болгон өөрчилж хууль бусаар зарж, мөнгө угаасан нь батлагджээ.

Б.Эрдэнэтуяа нь шинээр улсын дугаар задрахад тээврийн хэрэгслийн азын дугааруудыг системд захиалагдсан төлөвт оруулж, иргэн Н.Дөлгөөн, Б.Бат-Орших нараар дамжуулан автомашины ченжүүдэд 10-20 сая төгрөгөөр зарж, өөрийн хамаарал бүхий хүмүүсийн Хаан банкны данс руу шилжүүлэн авч, 100 орчим сая төгрөгийн хууль бус ашиг олж, мөнгө угаасан нь тогтоогджээ.

Иймд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Б.Эрдэнэтуяа, Б.Бат-Орших, Д.Хосбаяр нарыг баривчлан, 48 цагаар саатуулжээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.77.50] 2022-06-03 13:50:01

Шахаагаар орж ирсэн далчгар хүүхнүүд өлөнтөж байгаад эхнээсээ шорон шааж байна дөө

Зочин [150.129.140.163] 2022-06-03 06:18:23

хэдэн жилийн өмнө Азийн дугаар гэгчээр холбогдлх хүмүүс хөлжиж байна гэхэд Дарга нь ИЙМ ЮМ БАЙХГҮЙ гээд байсан. Дараа нь Улсын мэдэлд шилжээд олон тэрбум төг төсөвт өгсөн ухааны юм саяхан гарч байсан. Одоо энэ! Худалч дарга нарыг эргэн нэрлэе... Тэр хамсан идэж л таараа____

Зочин [202.9.46.237] 2022-06-02 03:54:26

Өсөхийн өлөн ихтэй л байж дээ

Зочин [192.82.64.251] 2022-06-02 01:28:57

Мөнгө угаасан ч гэх шиг эргүү малууд

зочин [59.153.86.75] 2022-05-31 15:56:15

төрийн албаны шалгалт энэ тэр гэж нүглийн нүдийг гурилаар хуурч хулгайч тонуулчдийг томилж байхаар чин шудрага бузаргүй хүнийг төрийн албанд тохоон томилох нь улс орны хөгжилд тустай

Зочин [192.82.68.10] 2022-06-02 16:52:44

санал нэг байна, яг үнэн

ИРГЭН [59.153.114.25] 2022-05-31 13:37:34

Наадуул чин жижиг зүйлээ Тэр бумын хулгайчдаа шалгамаар бна

Зочин [202.126.90.21] 2022-05-31 04:04:55

Эрдэнэтуяа бодвол эмэгтэй хүн байхдаа. Бас эх хүн байж таараа. Ийм сайхан баяраар ийм муухай мэдээ дуулах гэж. Шуналтай л бна даа. Баяраа шоронд өнгөрөөх үү. Төрийн албанд ороход нь өлсөж байгаа эсэхийг нь асуумаар юм.

Зочин [150.129.142.144] 2022-05-31 03:29:58

нэг хүн баахан дугаар дуудлагё худалдаагар аваад эргээд эд нартайгаа нийлж зарна ш дээ

иргэн [66.181.167.202] 2022-05-31 03:06:09

Одоо цагт том болон жижиг дарганцарууд л мөнгө хусдаг болсон мэргэжилтэн бол тэдний золиос ш дээ томчууддаа хэл

Зочин [202.21.121.66] 2022-05-31 02:19:03

Төрийн албан хаагчийн шалгалт ямар хэрэгтэй вэ? Төрийн албан хаагчид тангараг өргөдөг өргөсөн тангараг нь ямар ч утгатай байдаг юм. Тэрийгээ ойлгодог албан хаагч байдаг ч юмуу үгүй ч юм уу. Төрийн албан хаагчдын ёс зүй мэдлэгийг шалгана байгаа. Төрийг цэвэрлэе


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.