Цэцэрлэгийн хүүхдүүдэд төсвөөс олгодог хувьсах зардлыг албан тушаалтнууд завшиж байсан гэв үү

Aдмин / Хууль

Засгийн газраас бага насны хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхийг хангах үүднээс цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахын тулд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн хэвшлийн 420 орчим цэцэрлэгт сар тутам хувьсах зардал олгодог байна. Ингэхдээ тухайн цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдийн тооноос хамаарч төсвөөс мөнгө өгдөг. Гэтэл энэ мөнгө хүүхдэд биш, хувийн цэцэрлэг нэртэй ямар ч хүүхэдгүй, албан тушаалтнуудын танил талын байгуулсан хэдхэн аж ахуйн нэгжийнхний халаасанд орж байсныг хууль сахиулагчид илрүүлэн шалгаж эхэллээ.

Нийслэлийн дүүргүүдэд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн эрх бүхий албан тушаалтнууд хуурамч бичиг баримт бүрдүүлэн их хэмжээний санхүүжилт авч завшсан асуудлыг хууль, хяналтын байгууллагынхан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн баасан гараг буюу 2022 оны тавдугаар сарын 27-нд Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн цэцэрлэг, тус дүүргийн Төрийн сан, Боловсролын хэлтэст цагдаагийнхан нэгжлэг хийсэн гэнэ. Улмаар “Монголын хүүхэд, хөгжлийн ордон” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Хишигбаяр, улсын 96 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч Б.Уртнасан нар төрөөс олгож байгаа хувьсах зардал, санхүүжилтийг Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Н.Батцэцэгтэй бүлэглэн хуурамч баримт ашиглан завшсан байж болзошгүй үйлдлийг илрүүлсэн аж. Тэднийг төсвөөс олгодог хувьсах зардлын 200 гаруй сая гаруй төгрөгийг завшсан гэдэг үндэслэлээр шалгаж эхэлсэн хэмээн Баянгол дүүргийн албаны эх сурвалжууд ч баталсан юм. Түүгээр ч зогсохгүй саатуулсан байж болзошгүй гэдгийг ч хэлж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Иргэн сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэж заасан. Гэтэл хувийн цэцэрлэгүүд хүүхдүүдийн эцэг, эхээс төлбөр авахын зэрэгцээ хуурамч баримт бичиг бүрдүүлэн төсвийн санхүүжилтээс давхар мөнгө авч буй нь багачуудыг ашиг олох хэрэгсэл болгож байгаа нь илэрхий болов. Зарим нь хэд хэдэн цэцэрлэг ажиллуулж ашиг олохын зэрэгцээ алтны орд газартай нөлөө бүхий эрхмүүд байгаа тухай мэдээлэл ч бий.


Сэтгэгдэл

Тосон [66.181.160.51] 2022-06-01 09:54:08

Хөдөө аймаг сумдын эмнэлэүүдэд эм тариа тариур, ариутгалын бодис, хувцас хэрэглэлийг хэн, ямар журмаар нийлүүлж байна гэдгийг иргэд мэдмээр байна. Баталгаатай бүтээгдэхүүн мөн жсэхэд эргэлзэж байна. Эдгээрийг байтугай монгол малын мах хүртэл хор болоод байна

Зочин [202.21.107.93] 2022-05-31 11:28:10

Баянгол дүүргийн албаны эх сурвалжууд баталсан гэнэ үү. Одоо бүр Тамгын газар нь дотоод аудит нь гэсэн үг үү.

Зочин [192.82.81.124] 2022-05-31 03:46:18

БЗД боловсролын газрын нягтлан дарга хоёрыг бас шалгах хэрэгтэй их юм гарндаа

Зочин [192.82.74.209] 2022-05-31 02:47:13

Хүүхдийн хоолны үнийн 50% ийг эцэг эхээс гаргуулах хэрэгтэй Тэгвэл хоолны амт чанар сайжрана илүү хүүхэд бүртгэж санхүүжилт авдаг явдал багасах байх

Зочин [192.82.86.61] 2022-05-31 02:40:10

Хурдын чойжилсүрэн гэгч увс этгээд хүүхдээ ядуу өрхийн тоонд оруулж улсын мөнгөөр гадаадад сургаж Халхын төрийг луйвардсан нь үнэн бол яаралтай шалгаж увсынхны хуйвалдаануудыг илрүүлж олон нийтэд дэлгэх нь зүйтэй.

Зочин [64.119.24.21] 2022-05-31 12:18:14

Хишигбаяр АНын хүн

зочин [203.98.76.21] 2022-05-31 02:07:44

цэцэрлэг сургуульд хүнс нийлүүлж байгаа Өсөх ирээдүй гэдэг байхаа нэртэй компани зах зээлийн үнээс хэт өндөр үнээр нийлүүлж байгааг шалгаж өгнө үү Жишээ нь үхрийн мах 11500 төгрөг байхад 13500 төгрөгөөр падан нь ирж байна лээ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.