“Бэлтэс Мөрөн“ ХХК-ийн зарим удирдлагуудыг цагдан хорьжээ

Aдмин / Хууль

Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдлагуудыг буюу нэр бүхий 5 хүнийг цагдан хорих шүүх хурал болж байна.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тэднийг цагдан хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлж, шүүх уг хүсэлтийг хэлэлцсэн байна.

Улмаар тус хэрэгт яллагдагчаар татагдсан Г.Пүрэвсүрэн, Р.Бузмаа, Н.Уяаболор нарыг нэг сар цагдан хорих шийдвэр гаргаж, С.Ганбаатарыг цагдан хорихоос татгалзаж шийдвэрлэсэн байна.

Харин Г.Нямдэлгэрийг тодорхой газар очиж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглосон байна.


Сэтгэгдэл

Хохирогч [192.82.78.226] 2022-08-01 04:51:27

Энэ хүмүүст бэлэн мөнгө бий, ядахдаа өвчтэй хүмүүсийн мөнгийг урьдчилж өгүүлэх, хууль эрх зүйн үндэслэл байдаггүй л юм байхдаа, шүүх хурал болоод,үндсэн хөрөнгийг зарж борлуулаад хүмүүсийн хохирлыг барагдуулна гэвэл, энэ хугацааг хүлээж чадахгүй хорвоогийн мөнх бусыг үзэх хохирогчид маш олон байнаа, манай хууль эрх зүйн орчин ийм байдаг юм уу ? Залилан, цахим гэмт хэргүүд секунд минутын дотор үйлдэгдэж байхад,, хууль журмаа ярьсаар байгаад иргэдийг залхааж , төр төрийн хууль тогтоомж, цагдаа шүүх, прокурорт итгэх иргэдийн итгэл үгүй болдог, хууль эрх зүйн орчноо шинэчлээсэй яаралтай

Зочин [202.126.89.93] 2022-06-01 04:26:38

монгол хүнд асар муухай нэг дутагдал байдаг юм юу ч хийхгүй байж байгаад асар баян болох ,хэнийгч хамаагүй хулхидаад болохгүй бол алаад хулгайлаад ч гэсэн хамаг юмыг нь цөлмөх энэ бол манай нөгөө нүүдлийн соёл гэж гайхуулаад байдаг тархай бутархай байж нэг жалганд хэдэн малын бөгс хараад тэнэж явдаг зангаас эхтэй


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.