МАН зуун жил бүрхээр, тогоотой ноцолдлоо

Aдмин / Хууль

Архи нэрэхийг хориглох юм гэнэ, эрх баригчид. Бүр тодруулж хэлбэл, УИХ-аар хэлэлцэгдэж буй Зөвшөөрлийн тухай хуулийн төсөлд шимийн архийг их хэмжээгээр үйлдвэрлэх тохиолдолд аймаг орон нутгийнхаа удирдлагаас тусгай зөвшөөрөл авна гэсэн агуулгатай заалт туссан нь олны дургүйцлийг хүргээд байна. Хамгийн хөгийн нь аймгийн засаг ноён тусгай зөвшөөрөл олгохдоо жирийн иргэн Бат, Дулмаад өгөхгүй, компанитай хүнд л өгнө гэж байгаа. Ухаандаа Архангай аймгийн Тариат сумын малчин Дорж ахиухан шимийн архи нэрэхийн тулд компани байгуулж, байгуулсан компанийнхаа нэр дээр сум, аймгийнхаа Засаг даргаас тусгай зөвшөөрөл хүсэх бололтой юм. Засаг ноён зөвшөөрөл өгвөл архиа нэрнэ, үгүй бол архиа ч нэрэх эрхгүй аж төрөх юмдаг уу даа, нийт олноороо.

Шимийн архиа нэрэхдээ хүртэл төрөөс зөвшөөрөл хүсэхдээ тулна гэдэг шуудхан хэлэхэд дарангуйллын тод хэлбэр. Эрх баригчдын дарангуйлал ханхалсан энэ үйлдэл халуун сэдэв болж буй өнөө үед эргэж сөхмөөр нэгэн явдал наяад оны сүүлээр болж байв. Архангай аймгийн намын хорооны хоёрдугаар дарга комисс гаргаж, өнөө комиссоо өөрөө ахлаад архи нэрж байгаа айлуудын бүрхээр тогоог хураан авч шатааж, сүржигнэж явсан тухай өнөө ч ам дамжин ярьцгаадаг. Тухайн үед мань эрийн сүржигнэл маш олон хүний дургүйцлийг хүргэсэн нь ойлгомжтой. Архиа нэрэхээ хүртэл ардын намын даргаар заалгана гэдэг яаж ч бодсон эгдүүцмээр дарангуйлал л даа. МАН-ын дарга нарын энэ мэт сүржигнэл хэрээс хэтэрсэн нь 1989 оны төрийн эргэлтийн суурь шалтгаан болсон гэхэд үнэнээс зөрөхгүй.

Яг тэр үеийнх шиг эгдүүцэл иргэдэд төрөөд олон жил болж байна. Сүүлдээ бүр цагаан идээгээ боловсруулж архиа нэрэхийг нь хүртэл заагаад эхэллээ, МАН-ын дарга нар. Яг тээр жилийнх шиг сүрхий ширүүн эсэргүүцэл, эгдүүцэл олны дунд түймэр мэт дэгдэж мэдэхээр болчихсоныг манай дарга нараас мэдэрч суугаа нь харин хэд бол. Дарангуйлах гэсэн биш улс төрийн тавцнаас арчигдах дээрээ тулах вий дээ гэсэн бодол төрөөд байх юм. Өнөөдөр хэн архи нэрж байна вэ гээд харахаар жирийн малчид, хоршоолол болж нэгдсэн малчин айлууд л амьжиргаагаа залгах маягаар шимийн архи хийж бага сага мөнгө олдог. Товчхондоо хувь иргэнийхээ орлого олох жаахан боломж руу төр нь ханцуй шамлаад дайрч байна л даа, тусгай зөвшөөрөл гэсэн нэр доор. Нүүдэлчин соёлоос улбаатай нэг айхавтар чанар монголчуудад бий. Эрх чөлөө рүү нь илэрхий халдсан, амьжиргаагаа залгуулах боломж бололцоог нь хумихаар завдсан хэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй, тийм санаатай хэнд ч эрх мэдэл өгдөггүй, эрх мэдэл өглөө ч буцаагаад авчихдгийг түүхийн шарласан хуудаснаас харчихаж болно.

МАН төрийн эрх барьснаасаа хойш иргэдийнхээ орлого олох, дажгүй амьдрах боломжийг хулгайлсан өчнөөн шийдэл шийдвэр гаргасаар ирсэн, өнөө ч гаргасаар яваа. Анх татвар нэмэхгүй гэж лоозогнож төрийн эрхийг авсан ч засагласнаас нь хойш татварын хэмжээ лав дөч гаруй хувиар нэмэгдчихлээ. Татвар бол иргэдийнхээ орлогоос ил цагаан дээрэмдэж буй хэлбэр. Хамгийн хорлонтой нь эрх баригчдын далд дээрэм дийлдэхээ болилоо. Далд дээрэм гэдэг нь инфляц, төгрөгийн ханшийн сулрал, долларын галзуурал. МАН-ын дарга нарын буруу бодлогоос болж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадчихсан. Олонхын хэрэглэдэг бүтээгдэхүүний үнийн өсөлт гэхэд л дор хаяж 10-40 хувиар цойлсон нь нуугаад байх юмгүй ил үнэн. Өргөн хэрэглээний биш ч гэлээ зайлшгүй хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлтүүдээс ч том тоогоор яригдана гээд төсөөл дөө. Төгрөгийн ханш суларч, доллар чангарсаар байгаа. Цаашид инфляц хэчнээн хувиар цойлж, төгрөгийн ханш яаж уруудахыг таамаглах арга алга. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, долларын ханшийн цойлолт иргэдийн сард авдаг цалингийн үнэ цэнийг өдөр ирэх бүр сулруулсаар байна. Хар үгээр хэлбэл, эрх баригчид хэрэгжүүлж байгаа буруу бодлогоороо иргэдээ ил цагаан дээрэмдсээр лав гурван жил болчихлоо. Цар тахлаас үүдэлтэй ачаа тээврийн гацаанаас гэхэд л төрийн том дарга нар өчнөөн тэрбумыг авлига, хахуулийн хэлбэрээр халаасалсныг сүүлийн үед өрнөж байгаа дуулианаас харчихаж болно. МАН-ын дарга нар цар тахлаар далимдуулж иргэдийнхээ халаасыг нимгэлж, өөрсдийнхөө түрийвчийг түнтийлгэсэн иймэрхүү жишээ салбар бүрт бий.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, том төслүүдээ хэрэгжүүлбэл долларын ханшийг барьж, инфляцийг хазаарлах боломжтой ч эрх баригчдад тийм чин хүсэл бас л алга. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн орчноо засч сайжруулах нь битгий хэл, улам муутгах элий шийдвэрүүд гаргасаар яваа. Том төслүүд хэрэгжүүлж ажилгүй залуусаа ажил орлоготой болгох хүсэл ч манай дарга нарт байхгүйг сүүлийн үед өрнөж буй үйл явдлууд тод харуулж байна. Уг нь хувийн хэвшилдээ том төслүүдээ даатгачихвал эдийн засаг тэлнэ, ажлын байр нэмэгдэнэ, эдийн засаг тэлэх хэрээр иргэдийн ашиг орлого олох боломж нэмэгдэнэ. Харамсалтай нь эрх баригчид төрийн компаниуд бүхнийг хийх ёстой гэсэн зарчмаасаа ухрах шинжгүй гүлдийцгээж байна. Төрийн компанийн нөлөө хүч ихсэх тусам төрийн дарга нарын халаас түнтийдэг учраас ингэж гүлдийцгээгээд байгаа хэрэг л дээ. За тэгээд цаашлуулаад яривал хувийн компаниудаасаа бизнесийг нь булаасан жишээ ганц хоёроор тогтохоо больсон. Сүүлд гэхэд л Хөтөлийн цементийн үйлдвэр төрд данслагдаад буй. Ингээд ч зогсохгүй үндэснийхээ цементийн үйлдвэрүүд рүү дайрсан хандлага эрх баригчдаас цухалзаад авсан. Төрд бүхнийг байлгах сонирхол үнэртсэн иймэрхүү жишээ болгоны цаана иргэдийнхээ сайхан амьдрах боломж бололцоог тонон дээрэмдэх сонирхол, хүсэл нуугдаж байгаа нь мөн л булзах аргагүй үнэн.

Шуудхан хэлэхэд, эрх баригч намын дарга нарын гаргаж буй хандлага ерөөсөө л иргэдийнхээ боломжийг яаж булааж өөрсдийнхөө халаасыг түнтийлгэх вэ гэдэгт л чиглэж байна. Зөрчлийн хууль гэхэд л иргэдийн халаасыг сэгсрэх маш том хэрэгсэл болчихсон. Ер нь байж болох бүх л хэлбэрээр иргэдийн халаас руу өнгийж, элдэв татвар хураамж зохиосон шигээ суугаа нь эрх баригчдын чаддаг ганц ажил нь болоод байгаа. Уг нь төрийн үүрэг үүнээс тэс ондоо. Төрийн эрх барьж яваа намын гол үүрэг бол “Ард иргэдээ яаж сайхан амьдруулах вэ” гэсэн асуултад хариу хайх. Харамсалтай нь төрийн энэ үүрэг манайд эсрэгээрээ. “Хэрхэн энгийн иргэдээ илүү ихээр тонон дээрэмдэж, захиргаадан дарамтлах вэ” гэдэгт л чиглэж яваа.

МАН-ынхан дээр үед “Хар, шар феодалаас энгийн иргэдээ чөлөөлж, эрх чөлөөтэй, амар жаргалтай амьдруулж байна” гэсэн пропоганда хийдэг байв. Одоо цагийн МАН-ын дарга нарыг харахаар өнөө харааж, муушаагаад байсан хар, шар феодалынхаа дүрд жинхэнэ утгаараа орчихсон даналзаж сууна. Тэд нэгэн цагт тарни мэт давтаж адладаг байсан “Хар шар феодал”-ууд шигээ ард түмнээ тонон дээрэмдэж, шулж мөлжиж, хаанчилж дарангуйлж явна. Улс төрийн тавцанд амьд мэнд аж төрье гэвэл одоо энэ муйхарлалаа зогсоомоор байна, эрх баригчид аа. Хэрвээ энэ тэнэглэлээ зогсоохгүй бол зогсоох хүч нь ард түмэнд бий гэдгийг дурдах нь илүүц биз ээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.184.54] 2022-06-08 02:59:29

Шимийн архиа уусан дээо өчнөөн мөнгөөр гадаадаас архи спирт оруулж хүмүүстйг хордуулахаа боль ёроолгүй тэнэгүүдийн орон хорт хавдрын үүр уурхай болж гүйцлээ ш дээ ухаантай удирдаж чадахгүй бол зайлах хэрэгтэй

Зочин [192.82.82.227] 2022-06-07 19:40:51

ШИМИЙГ БИШ шимийн архи гээд залруулаад мэлмийдчихээрэй түмэн олон минь

Зочин [192.82.82.227] 2022-06-07 19:38:52

ЭЕРЭГЭЭР ХАРВАЛ: ШИМИЙГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР... ШИМИЙГ АРХИЙГ ӨӨРСДИЙН ХЭРЭГЦЭЭНД ЦАГААН ИДЭЭНЭЭСЭЭ ГАРГАЖ АВЧ БАЙГААГ ҮГҮЙСГЭЭГҮЙ... ШИМИЙГ ЦАГААН ИДЭЭНЭЭС ӨӨР ЭХ ҮҮСВРЭЭС буюу эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл бүхий бусад зүйлээс гаргахаас...урьдчилан сэргийлжх архинаас үүдэлтэй аливаа хэржг зөрчлөөс хүчирхийлэлэээс ....гэх олон сөрөг зүйлээс хамгаалах агуулгыг олж хараасай дандаа харлуулах өнцгийг сонгох ч хандлагын гажуудал ууууу аан

Эргэн тойронд юу шинэчлэгдэв??? [103.57.93.169] 2022-06-02 02:59:59

Монгол бол БАЛИНТААД л сайхан байгаа ш дээ. Капитализм ч биш, социализм ч биш ЗАВСРЫН эдийн засагтай. Ялангуяа хүмүүсийн орлого нь 10-хан хувь нь хөрөнгөтнийх, 90 хувь нь хуучин социализмаараа байгаа. Иймд Засгийн газар үүнд тохируулаад "хөрөнгөтний өнгөтэй" СОЦИАЛИСТ бодлого явуулсан хэвээр байгаа. Сүүлийн 32 ЖИЛИЙН туршид. Хөдөлмөрийн гавъяаны УЛААН ТУГИЙН одонгоор шагнаад л, ЭХИЙН АЛДАР тэмдгийг олон мянган хүнд тараагаад л, ихэнх юм хуучнаараа л байгаа ш дээ.

зочин [103.57.93.20] 2022-06-02 02:04:46

За арай ч тийм элий балай заадт ороогүй байлгүй дээ, хэрэв тийм заалт байгаа бол тэр заалтыг оруулсан хүнийг яаралтай ажлаас нь халж насан туршид нь төрийн ажил хийхийг хориглох хэрэгтэй.

ЗОЧИН [202.131.229.246] 2022-06-02 01:04:11

МАН ГАРХААРААА ХУВИЙН ХЭВШИЛЭЭ ДЭЭРЭМДДЭГ ЗАНГАА ТАВИХГҮЙ ЮМ

Зочин [64.119.19.82] 2022-06-01 16:55:03

цагаан идээгээ яаж хийх вэ ааруул аарц шар сүү

Зочин [202.126.89.162] 2022-06-01 13:40:18

МАН төр барьсан хамаагүй дээрээ АН маш муу байсан юу лавч идээд ёстой хуйхалж бөйсан шүү.МАХН ч өөрцгүй хэрэггүй байсан

Зочин [203.91.119.58] 2022-06-03 01:43:02

АН идсэн ч хувааж иддэг. МАН бол цөөхүүлээ иддэг. 21 аймгийн зам, хотын уулзваруудын өргөтгөл гээд л мөн ч олон ажлыг зоригтой хийсэн дээ. Чамд түүнийг харах мэлмий бхгүй бололтой

Иргэн [202.9.40.28] 2022-06-01 12:58:48

АПУ, САПУ, Жем, СББ нарын лобби шүү дээ......

Зочин [192.82.69.48] 2022-06-01 07:08:47

Ерөнхийдөө зөв зүйл бичжээ . Харин тэр сүүлрүү Хөтөлийн цемент шохойн үйлдвэр гээд хадуураад явчих юмаа . Тэр бол түмэн зөв шийдэл шүү . Хулгайч нар хуйва лдаад авчихсан үйлдвэрээ буцааж авсан юм шүү

ЗОЧИН [192.82.71.53] 2022-06-01 05:59:08

ТЭР ХАССУУРИЙН ГАНХУЯГ ГЭХ ЭЛИЙ БАЛАЙ ЮМАА ЭРГҮҮЛЭН ТАТААЧ МАН? ЭСВЭЛ ҮГСЭН ХУЙВАЛДААД БАНКНААС ЗЭЭЛ АВААД БАНК ДАМПУУРУУЛААД ЯВЧИХНА, ЭСВЭЛ ХУУЛЬ ЗОХИОСОН ГЭДЭГ НЭРЭЭР 20 САЯ ТӨГРӨГ АВАХ ГЭЭД ХЯТАДЫН ТАЛД ОРООД ЯВЧИХНА, ЯАСАН ХАЧИН ХҮН БЭ? ГАНХУЯГ ЧИНЬ??? ХЯТАДУУДЫГ 50 МЯНГАН ДОЛЛАРООР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЛГЭЖ ОРШИН СУУХ ЭРХ ОЛГОЁ ГЭЖ ЯРИАД БСАН, ДУУЛИАН НЬ ТАСРААГҮЙ БХАД Л ДАХИАД СОЛИОТОЙ ЮМ ЯРИАД БАЙХ ЮМ ДАА? ГАЛЗУУ ЮМ УУ? МЭДРЭЛ МУУТАЙ ЮМ УУ? ЭНЭ ХҮН???

zochin [66.181.184.227] 2022-06-01 05:40:17

МАН н 90 онд ЗГ т, аймаг нийслэлийн захиргаанд байснаар төрийн орон нутгийн бүх өмчийг, нэгдлийг, үйлдвэрийг дээрэмдэхийг нь дээрэмдэж, зарахыг нь зарж, завшихыг нь завшсан даа. Зарчихаад дараа нь ардчиллынхан авсан гээд зогсож бгаа.

Зочин [66.181.160.76] 2022-06-01 05:08:58

АНам 30 жил Монголын ард түмнийг амаар нь шороо үмхүүллээ. Сөрөг суртал нэвтрүүлгээр ард түмний тархийг угаалаа,хулгай,луйвар,дээрэм,авлига цэцэглүүлж хуулийг гууль болголоо, Монголын ард түмнийг бонд нэрээр өрөнд бариуллаа өөр юу хийв?

Зочин [202.55.188.36] 2022-06-03 00:58:59

Хөөрхий дөө тролл минь

Зочин [192.82.87.181] 2022-06-01 09:19:31

30жилд МАН нам 24 жилд нь засаг барьсан байна шүү үхэр минь Ёстой малнаас ч дор одоо явуулж бгаа үйл ажиллагааг нь хараач Дээрэмдсэн хэдэн төгрөгнөөс нь хувь хүртсэн чам шиг үхэрнүүд юу ч ойлгохгүй л дээ

Зочин [66.181.160.76] 2022-06-01 04:59:54

үүнийг хэн гээч нь бичээ вэ? үг үсэг бүр нь МАН-ыг хараан зүхэж харалган бодлого явуулсаны гай гэх маягаар ёстой нэг цуурч өгчээ. Эрхэм сэтгүүлчээ энэ их өр,Монголын хөгжлийн уналт сүйрэл чинь юунаас эхтэй аль нам,хэн гэгчид нь эхлүүлсэн билээ? Өөрөө хариулчих,бас дээр нь тунгаачих. АНамынхан Ардчлал гэж цээжж дэлдэж Монголын ард түмнийг ийм болтол нь тартагт нь тулгасан хүмүүс АНамынхан. Үнэн хэрэгтээ МАН гээд АНамыг бодоход арай ард түмнээ эх орноо бодох сэтгэлтэй нам гэж харагддаг. МАН ,АНамыг бодвол арай олон жил Засаглаж байгаа нь үнэн боловч түүний алхам бүрийн шийдвэрийг эсэргүүцдэг саад тотгор хийж талцуулж хагралдуулж ажлыг нь нураадаг өөрсдөө бол Монголоо Засаглах бүртээ өрөнд оруулж,эх орны баялгийг луйвардаж идэж ууж шамшигдуулчихаад гадныхыг шүтэж найр тавьж баялгаа тонон дээрэмдүүлчихээд Авлига авч Монголын баялгаар хагартлаа баяжичхаад юу гэж муулахын дон туссан юм шиг харааж зүхэж байгаа юм бэ? харинч Монголчууд биднийг заяа түшсэн юм байлгүй,АНамын луйварчдыг гар

Зочин [202.55.188.36] 2022-06-03 01:00:57

Арчаагүй ч тролл бол доо. Чиний троллын хөлсөнд авах өчүүхэн мөнгөнөөс чинь монголын ирээдүй хамаагүй л чухал баймаар юм. Үр хүүхэд чинь үлдэх хорвоо. Тэднийгээ мөн л тролл болоод насаараа амьдарна гэж бодоогүй биз дээ

Зочин [192.82.87.181] 2022-06-01 09:24:19

Хөөрхий дөө чи чинь өвчтэй юм бна ш дээ Багаасаа хоол тэжээлийн дутагдал чинь хүндэрсэн бна 24 онд 100мянган төг авна гээд л баясаж суугаа амьтан юм бна


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.