Монголчууд ЦОГЦОС ХАДГАЛАХ БОДИСТОЙ үхсэн малын МАХ ИДСЭЭР байх уу
Монголчууд яаж ч ядарч явсан үхсэн малын зовлого идэхээс цээрлэдэг. Гэтэл өнөөдөр бид нийтээрээ өнөө цээрлээд байсан үхсэн малын зовлогоо зооглож байх ч гэж. Сүүлийн өдрүүдэд Эмээлтэд байрлах "Эм Ди Си Пи” гэх мах боловсруулах үйлдвэрийн мэдээлэл олон нийтийг цочирдууллаа. Тус үйлдвэрт муудаж үнэр орсон, гарал үүсэл нь тодорхойгүй махыг их хэмжээгээр үнэр дарагч бодистой хольж буй бичлэг цацагдсан. Мэргэжлийн хяналтын газраас шалгалтыг дорвитойхон хиймээр байна.
Ямартай ч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийж тус үйлдвэрийн бэлтгэсэн махнаас хүний биед шууд болон шууд бусаар хор хохирол учруулж болох хэд хэдэн ноцтой мэдээллийг өглөө. Махнаас илрэх нянгийн дээд хэмжээ 10 мянга байдаг аж. Харин дээрх үйлдвэрийн боловсруулсан махны нян 3000 дахин их байж. Мөн муудсан махыг угаахдаа ашиглаж байсан нунтаг бодисоос Формальдегид буюу цогцос хадгалахад ашигладаг химийн хорт бодис илэрсэн. Тэгэхээр монголчууд үхсэн малын сэг зэмээр хооллодог болж таарлаа. Тэгвэл энэ үйлдвэр яг ямар хоолны газрууд, үйлчилгээний байгууллагад махаа нийлүүлдэг болохыг дорвитой шалгаж нийтэд ил тод бол болгомоор байна.
Тухайн махны үйлдвэр уг махыг дотоодод худалдаалдаггүй гэх. Гэвч өнөөдөр монголд үйл ажиллагаа явуулж буй хоолны газрууд, түргэн хоолны үйлчилгээ үзүүлэгчид аль хямд мах худалдаж авч байгаа нь тодорхой асуудал болчихлоо. Бас нэгэн нэр бүхий компанийн махны үйлдвэр дээрхтэй ижил аргаар мах бэлтгэдэг ба түүнийгээ Сонгинохайрхан дүүргийн нэр бүхий сүлжээ цайны газруудад нийлүүлдэг гэх мэдээлэл ч цацагдсан. Тиймээс шалгалт хийж үнэн бодит мэдээллийг ард түмэнд өгөх чухал байна. Тэгэхгүй бол нийтээрээ хордож үхэх нь байна.
Учир нь хөшигний ард хоол үйлдвэрлэлийн процесс хэрхэн явагддагыг яг таг хянах боломжгүй. Үнэр амтыг нь дарж олон янзын амтлагчинд холиод хоол хийгээд тавгалахад хэн ч анзаарахгүй нь ойлгомжтой. Хамгийн ноцтой нь тус үйлдвэрийн агуулахад 175 тонн мах байсныг битүүмжилсэн гээд байгаа. Зөвхөн нэг үйлдвэрийн үйл ажиллагаа ил болоход улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлын ноцтой асуудал сөхөгдөж байна. Цаана нь хичнээн ийм үйлдвэрүүд байгааг таашгүй.
Монголчууд өдөр тутамдаа гадуур хооллохдоо хоол хэмээн хор худалдаж авч байгааг үгүйсгэхгүй юм. Тиймээс гадуур биш гэртээ хооллож байя гэсэн уриа ч иргэдийн дунд гарчээ.
Эх сурвалж: www.tentsver.mn
Сэтгэгдэл
Зочин [202.131.240.90] 2022-06-03 02:46:52
Энэ маш том асуудал шүү Үндэстний эсрэг гэмт хэрэг
Зочин [64.119.21.141] 2022-06-03 07:13:28
Тэгвэл манай экс ерөнхийлөгч ч лут юманд орооцолдлоо доо, эгч цэндбаярынхаа нэр дээр байлгадаг компани нь гэсэн үү
Zochin [202.126.89.183] 2022-06-03 02:28:48
Nyambaatar sayakhan khyanalt shalgaltiin yil ajllagaag zokhitsuuldag khuuli togtoomjuudiig khychingyi bolgoloo barilaa l gd bsan. Ene umkhiirsun makhnuud n' Nyambaatariin songogdson dyyreg. Khardlaga turuud l bna shyy.
Зочин [202.131.225.53] 2022-06-03 01:40:17
энийг хариуцаж байгаа эрхтэн дархтангууд нь ажлаа хий л дээ
Иргэн [66.181.161.61] 2022-06-03 01:36:15
Энд хил гааль хорио цээр ийнхэн холбоотой. Химийн бодис хэн дуртай нь импортлохгүй. Эсвэл түүнийг зарсан хүмүүсийг олж арга хэмжээ авах хэрэгтэй
Зочин [202.21.105.204] 2022-06-03 00:08:16
Энэ Засгийн газар одоо огцрох болсон. Зөндөө л харлаа юм хийчих болов уу гэж ... Үнэхээр ямар ч чадваргүй, чадамжгүй Засгийн газар гэдэг нь алхам бүр нотлогдож байна. Баахан худлаа попууд, хийж бүтээж байгаа юм түй ч алга. Сошиалаар ажлаа явуулсан балай Засаг...
Зочин [66.181.177.67] 2022-06-02 13:26:49
Улайдаггүй Улаан бүгдийг мэдэж байгаа байх даа
Huduu aj ahui said ogtsoryo [202.126.90.155] 2022-06-02 12:03:35
huduu aj ahui said ogtsoruo. Haytduudiig mongoloos gargaya.tedneer hunsee belduulejhee boliyo.. Huuliaar hunsend Hyatad hurungu oruulalat hereggui
Зочин [124.158.65.80] 2022-06-02 11:39:19
зөвшөөрсөн АН намыхан буруутай шүү 14 оноос эхэлсэн бузар ажиллагаа
Зочин [202.9.40.205] 2022-06-02 11:21:50
Мөхөж байгаа улсын иргэд ийм л юм иднэ шдээ.
зочин [64.119.21.86] 2022-06-02 11:12:13
амьд үлдэгсэдын тоонд орчих юмсан
ИРГЭН [112.72.15.2] 2022-06-02 10:32:29
ТӨР ЗАСГААС ТӨРИЙН ХЯНАЛТ ХИЙЖ АЖ АХУЙ,БИЗНЁС ЭРХЛЭГЧДИЙГ ДАРАМТЛАХЫГ ЗОГСООСОН ШҮҮ ДЭЭ,ЭНЭ АСУУДАЛ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫННЫ БУРУУ БИШ .ХУУЛЬ ЗҮЙН САЙД,ИХ ХУРЛЫНХАН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ,БУРУУ ШИЙДВЭРЭЭ БУЦААН АВАХ ХЭРЭГТЭЙ,ШАЛГАЛТГҮЙ БАЙСНААС ШАЛГАЛТТАЙ БАЙХ ЁСТОЙ НЬ ДЭЭР ГЭДЭГ НЬ ОДОО ОЙЛГОМЖТОЙ БОЛЛОО,ЦААШИД ҮҮНЭЭС Ч ТОМ АСУУДАЛ ,ЭРСДЭЛ ГАРАХЫГ ҮГҮЙСГЭХ АРГАГҮЙ,
зочин [202.9.40.126] 2022-06-02 07:39:31
Одоо л мэдэж байгаа болохоос олон жил идсэн байлгүйдээ.
zochin [122.201.21.70] 2022-06-02 07:34:52
selenge zahiin mahnii naimaachid ochij avdag
Зочин [103.111.68.3] 2022-06-02 07:22:51
Төрийн хяналт байна уу МХЕГ юугаа хийж байна хаа хаанаа хяналт байхгүй болсон байна. Үндэсний аюулгүй байдалд анхаарах цаг болж байгааг анхааруулаад байна
059 [64.119.29.144] 2022-06-02 07:15:17
МХГазрын удирдлага хороо дүүрэг хариуцсан байцаагчид яагаад дуугарахгүй байна...
зочин [64.119.21.86] 2022-06-02 07:09:28
Шөлөндөө сүлжээ гуанз
Зочин [66.181.187.141] 2022-06-02 06:33:17
hudal medeelel buu taraa. shenoktoi l hel
Зочин [202.55.188.117] 2022-06-02 06:29:47
Бид бол хаягдса хүмүүс
Зочин [27.123.214.2] 2022-06-02 06:26:46
Үхсэн малын мах чинь нэг төрлийн цогцос л биз дээ.
Иргэн [192.82.73.128] 2022-06-02 05:42:20
Энэ бүхэнд авилгад идэгдсэн мэргэжлийн хяналтынхан буруутай. Иймд энэ байгууллагын дарга, харгалзах хэлтсийн дарга, байцаагчдыг ажлаас нь чөлөөлж шүүхэд шилжүүлэх ёстой
Зочин [64.119.21.141] 2022-06-02 05:15:19
Махимпексийн шошгуудыг нь яасан бол
зочин [66.181.161.44] 2022-06-02 04:44:31
үнэн шүү. хоолны газрын хоол идээд махны биш сонин амт амтагдсан тохиолдол надад бий. Гэртээ орой очоод гүйлгүүлж, бөөлжис гарсан. Их сэжиг хүрсэн. Тэрнээс хойш хоолны газруудад хоол идэх сонирхолгүй болсон. Шөлөндөөд л хааяа орж хоол иддэг. Эсвэл ажлын шугмаар хүлээн авалт юм уу өдрийн хоолонд хааяа л орж байна даа. Ямар сайндаа их сургуулийн ангийн хүүхэн хоолны газар намайг дагуулж ороод мантуун бууз авч өглөө. Гэтэл мах нь маш муухай амт үнэртэй байсан. Иймээс найздаа "би ер нь хоолны газар орж хоол идэх дургүй. Хоолны оронд дэлгүүрээс печень шоколад ч юм уу өөр юм аваад идсэн дээр." гэж хэлж билээ.
Зочин [202.126.89.34] 2022-06-02 04:33:41
Ene bol uneheer dendsen asuudal hayaduud emzemshes baidagudeh um oldohgui baina yamar aimaar um be odoo tegeed burd hortoi hunseer damjuulj mongol humuusiig ustgah gesen hyatadiin hunsnii nogoo horti chuher uud ene yls er ni ard tumendee itgedehhui humuusiin tavisan sanal gomdol ern i heregjij baina uu uhenh ni avilgal shunald avtagdsan
Зочин [66.181.177.104] 2022-06-02 03:53:39
Хэ нөгөө сүртэй төрийн гэгдэх нөхдүүд хаана байсан бол юу хийж байсан бол
Зочин [66.181.160.80] 2022-06-02 03:43:01
Битгий хуцаад байгаарай , тэр чинь манай төр- засгийн " шинэ сэргэлт " бодлогын хүрээнд явж байгаа ажил . ..
zochin [150.129.142.4] 2022-06-02 03:09:22
ЭНЭ УЛСАД ТӨР ЗАСАГ БАЙНА УУ