Герман улс руу зорчих иргэдийн анхааралд

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус улс руу зорчих зорчигчдыг коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамрагдсан байх, коронавируст халдвараар өвдөөд эдгэснээ нотлох, бх-ПГУ шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагаас чөлөөлөв.
КОНСУЛЫН ГАЗАР
Сэтгэгдэл