Хянадаггүй хяналтынханд хариуцлага тооцох ёстой

Aдмин / Хууль

Монголчуудын хүнсний аюулгүй байдал ямар байгааг тод харуулсан баримт “өмхий” махны дуулианаар дахин нэг удаа батлагдлаа. Уг нь Монголчууд бид тал сайхан нутагтаа тааваараа бэлчиж, таана хөмүүлээс авахуулаад 700 гаруй төрлийн шимт ургамлаар идээшилсэн буянт малынхаа цэвэр мах, шүүсийг өдөр тутамдаа цэврээр нь, ямар нэгэн химийн бодис, бохирдлын нэмэгдэлгүйгээр хүнсэндээ хэрэглэх хувьтай ард түмэн.

Гэвч махны бизнес хятадуудын атганд орсноор энэ хувь тавилан хотынхонд хүртээлгүй болж хувираад удлаа. Нийслэлийн хоёр тал буюу Эмээлт, Налайхад мах бэлтгэлийн 70 гаруй үйлдвэр, цех бий. Эдгээр мах нядалгааны газруудын 90 гаруй хувь нь Хятад эзэдтэй. Нэг ёсондоо Нийслэлийн иргэдийн махны хэрэглээ, Монголын түүхий эдийн зах зээлд гадны буюу хятадуудын гар хөл дүрэгдээгүй зүйл үлдээгүй. Бараг 100 хувь хамааралтай болчихсон.

Саяхан Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг “Эм Ди Си Пи” ХХК-ийн махны үйлдвэрээс “өмхий”, химийн бодисын хольцтой байж болзошгүй мах илэрснээр Мэргэжлийн хяналтынхан хэд хоног хийх ажилтай болоотохлоо. Хийх ажилтай боллоо гэж хэлсний учиг нь уг зөрчлийг Мэргэжлийн хяналтынхан биш, хэвлэл мэдээллийн байгууллагынхан иргэний мэдээллийн дагуу илрүүлж, олон нийтийн чихэнд хүргэснээр Мэргэжлийн хяналтынхан шалгалтыг явуулсан. Нэг үгээр хэлбэл Хяналтын байгууллага нь хянаж шалгаж, түрүүлж илрүүлэх ёстой юм.

Уг нь МХЕГ, НМХГ-ынхан жилдээ 1-2 удаа явж шалгадаг. Ингэхдээ төлөвлөгөөт хяналт гэж “За манай байгууллага танайд тэдэн сарын тэдэнд очиж шалгана шүү, шалгалтандаа бэлдээрэй” гээд хэлчихдэг. Мэдээж “Эм Ди Си Пи” мэтийн аюултай компаниуд юу гээд л иймэрхүү байдлаа ил байлгахав. Далдалчхаад, шалгасан нэртэй Мэргэжлийн хяналтынхныг явсны дараад дахиад үргэлжлүүлдэг нь ойлгомжтой.

Эмээлтэд махыг химийн бодис хольсон байж болзошгүй, бохир орчинд, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд мах боловсруулж байсан “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хятад бичигтэй нунтаг цагаан өнгийн бодис хэрэглэж байсан нь тогтоогдсон. Уг бодис нь гарал үүсэл нь тодорхойгүй, уутан дээрээ хятад бичигтэй, хугацаа нь дууссан байсныг Мэргэжлийн хяналтынхан тогтоосноо мэдээлэв.

Мөн Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид цардуул, нитрит /NaNo2/, натрийн хлор, усанд үл уусах бодис, чийг, глутамат натри, кальци магнийн карбонат, формальдегид, устөрөгчийн хэт исэл, хар тугалга, кадьми, E451(i) /Триполифосфорын хүчлийн давс/ зэргийг хими, хор судлалын лабораторид шинжлүүлэхэд 2022 оны 22-2657 дугаартай сорилтын дүнгээр цардуулын агууламж 92.45%, кальци магнийн карбонат 20.48%, чийглэг 11.73%, глутамат натри, нитрит, формальдегид илэрсэн тухай сорилтын дүгнэлт гарсныг ч тайлагнасан.

Нийслэлийн 1,5 сая иргэний эрүүл мэндэд заналхийлсэн химийн бодистой мах боловсруулагдаж, 150 тонн мах худалдаанд гарах гэж байсан нь анхны удаах уу гэдэг нь ч тодорхой бус байна. Өмнө эл үйлдлээр хордуулсан махыг хүмүүс хүнсэндээ хэрэглэсэн байхыг ч үгүйсгэхгүй. Энэ бол Мэргэжлийн хяналтынхны хийх ёстой ажлаа хийж чадаагүйн гор. Түүнчлэн Хилийн мэргэжлийн хяналтынхныг ч ажлаа хийж чадахгүй байгааг илтгэх нотолгоо бол гарал үүсэл нь тодорхойгүй, хятад бичигтэй, бор ууттай, химийн бодис маш ихийг агуулсан бор ууттай цагаан нунтаг. Өмнө нь тус байгууллага хилээр зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж ирсэн 500 тонн тахианы махыг хилээр нэвтрүүлсэн асуудал гаргасан.

Энэ мэтчилэн Монгол улсын нийт хүн амд аюул учруулах, хүнсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдлүүдийг Мэргэжлийн хяналтынхан илрүүлж, урьдчилан сэргийлэх ёстой атал Хэвлэлийн байгууллага, сэтгүүлчид илрүүлж ажилладаг байдал гаарлаа. Асуудал дэлгэгдэхэд зөрчлийг арилгуулах чиглэлээр ажиллаж байна, шалгаж, нягталж байна гэж дарга нар нь “попордог”.

Энэ бол МХЕГ, НМХГ, Хилийн мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллага тэдгээрийг удирдаж байгаа дарга нар ажлаа хийж чадахгүй байгааг илтгэж байна. Хянадаггүй, хяналтын дарга нар хариуцлагаас мултарсаар байх уу...

Б.Мөнх

Эх сурвалж: www.toim.mn


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.47] 2022-06-04 05:46:38

Бузар булхайгаа чөлөөтэй оруулах гээд Хилийн МХ-ыг устгасан. Бузар булхайгаа чөлөөтэй хийх гээд МХ-ын шалгалтыг 2жил хориглосон шүү дээ

Зочин [64.119.21.141] 2022-06-03 07:11:30

Баттулга ерөнхийлөгч асан минь даанч яав даа, таныг хичнээн дэмждэг байлаа

Зочин [43.242.242.159] 2022-06-03 06:03:57

Авилга авч өгөөд л асуудал дарагдана даа.

Zochin [66.181.170.73] 2022-06-03 02:25:06

Иргэн гомдол гаргахгүй л бол шалгадаггүй тогтолцоотой гэж авсан. Тэгвэл тэгж зүгээр суугаад цалин авдаг, мөнгөггүй болохоороо эн тэнд очиж шантааж хийж, мөнгө саагаад сууж байдаг тэр олон хялатынханаар ацаа хийдгийнв Байхгүй болговол таарна. Өөр өөрсдийнхөө дураар хүссэнээрээ амьдарцгаая новш гэж.

Мэрэгжлийн хяналт муу бна [202.9.40.165] 2022-06-03 00:07:27

Хяналт муу, хууль бус ажиллагаа хийх боломж байдаг учир өнөөдөр ийм асуудал үүсэж байгаа, мэрэгжлийн хяналтынхан хайнга хандсан байна гэж үзВэл хэрэглэгч харж үзэж байна гж ойлгох нь зөв

Хариуцлага [202.9.40.165] 2022-06-03 00:03:13

Ер нь бол хяналт нь шудрага мөн чанга хариуцлагатай байсан бол ийм зөрчил гаргах зүрх зориг санаа сэдэл хэнд орж ирэхгүй,

ИРГЭН [112.72.15.2] 2022-06-02 10:23:59

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫНХНЫГ ХЯНАЛТ ХИЙХ НЭРЭЭР БИЗНЁС ЭРХЛЭГЧДИЙГ,АЖ АХУЙНУУДЫГ ДАРАМТАЛЖ БАЙНА ГЭДЭГ БУРУУ ОЙЛГОЛТООР ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХИЙГ ХОРИГЛОСОН,МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫНХНЫ БУРУУ БИШ, ИХ ХУРЛЫНХНЫ БУРУУ ШИЙДВЭРИЙН ҮР ДҮН ЭНЭ,

иргэн [112.72.15.2] 2022-06-02 10:17:16

АРДЫН НАМЫНХАН ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХИЙГ ХУУЛИАР ХОРИГЛОСОН ШҮҮ ДЭЭ!!!!!!! ЭНЭ ЯМАР УЧИРТАЙ,ҮР ДАГАВАРТАЙГ ОДОО АРД ИРГЭД ОЙЛГО,ТӨРИЙН БУРУУ БОДЛОГО ШИЙДВЭР ТҮМЭН ОЛОНД ЯМАР УРШИГТАЙГ ИХ ХУРЛЫН УТСАН ХҮҮХЭЛДЭЙНҮҮД ОЙЛГОЖ,БУРУУ ХУУЛИА ДАРИУ ӨӨРЧИЛ,МОНГОЛЫН ХУУЛЬ ГУРАВ ХОНОГ ГЭЖ ЭНЭ,

Зочин [103.26.193.202] 2022-06-02 09:54:32

Ерөнхий сайд наад хүмүүсээ аваад огцор

Зочин [66.181.185.168] 2022-06-02 08:36:48

Хийх ёстой ажлаа хийж мэдэхгүй, айлгаж хахууль авах ажлаараа мэрэгшиж байгаа мэргэжлийн хяналтыг татан буулгах ёстой

Зочин [66.181.160.115] 2022-06-02 07:11:42

Шалгах,торгохоороо айлгаж дарамтлаад Авлига авахаас өөр ажил хийдэггүй бүр сэтгүүлчдээс долоон дор унтаахай амьгүй албатуудыг ер нь татан буулгасанч буруудах юм байхгүй,чиглэл чиглэлийн яамдад нь хариуцуулчихмаар л санагддаг ийм олон дарга,орлогч,хэлтсүүдтэй байх шаардлага байхгүй баймаар санагадана. тэр их олон орон тоо бөглөсөн нөхөд энэ хүртэл юу хийж байсан юм бол гэхээр л энэ зүйлийг бичихээс өөр аргагүй боллоо.

Зочин [202.126.88.165] 2022-06-02 06:50:53

Tatan buulgaval taarna

Зочин [202.179.4.251] 2022-06-02 06:40:09

Мэргжлийн хяналт биш мэргэжлийн луйварчид, авилгачид болсон шүү дээ. Шалгалт хийх тухай урьдчилаад шалгах газартаа хэлж авилга авдаг нөхдүүд байгаа.

Иргэн [66.181.179.127] 2022-06-02 06:28:09

Женко түүний эгч охиных нь эзэмшлийн компаниуд холбогдсон гээ биз дээ эд нарын хятадуудтай нийлж хийдэг бизнес байгаадаа ард нь жонхуу мэтийн том хүн байгаа учраас энэ бизнес олон жил дарагдаж нууц явсан байгаа сайн шалгах хэрэгтэй

Зочин [192.82.87.55] 2022-06-02 05:37:51

Энэ сайд: ямарч улсын хүн бизнес эрхэлж болно гэнээ, гол нь монголчууд мөнгөгүй байна, төрийн цэцэрлэг сургуульд нийлүүлдэг аан_г хараат бус болгох гэнэ чамайг ирээдүйд үлдэх үр хүүхдийнхээ өмнөөс цээрлүүлчихэж чаддагч болоосой

Зочин [202.126.89.34] 2022-06-02 05:32:48

eNE YUN ODOO YU BE ARD TUMEN MINI SEREEREI

Зочин [192.82.69.68] 2022-06-02 05:32:29

Yhsen svge nvvd...Pidjaknii goluud Eh ornoo humslagch lalaruud

ard [202.9.47.12] 2022-06-02 05:30:42

мхг гэж татвар гааль газрын алба байгаль орчин бүх салбарын нам дөгасан өлөн жижиг том хулгаачууд л монголыг хорлогч шимэгч хорхойнууудшдэээ


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.