Эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн ажилтныг БНСУ-д сургаж чадавхижуулах асуудлаар санал солилцов

Aдмин / Эрүүл мэнд

Өчигдөр буюу /2022.06.06/ өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг хүлээн авч уулзав. Энэ үеэр Эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн ажилтныг БНСУ-д сургаж чадавхижуулах асуудлаар санал солилцов.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын хувьд Монгол-Солонгосын Парламентын бүлгийн дэд даргаар ажилладаг бөгөөд энэ хүрээнд 550 мянган ам.доллларын санхүүжилт бүхий төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэхүү санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлж, эмч сувилагч нарыг чадавхижуулах сургалтад хамруулахаар болсонд талархал илэрхийлэв.

Түүнчлэн эхний ээлжинд энэ хөтөлбөрт хамрагдах эмч, эмнэлгийн ажилчдыг сонгон шалгаруулах, тэдгээрт тавигдах шаардлага салбарын зүгээс тавигдах шаардлагуудыг гаргахаар тохиролцлоо.


Сэтгэгдэл

зочин [64.119.18.120] 2022-06-07 16:24:35

Жинхэнэ мэргэжлийн сургалт байгаасай даа, өмнө нь зөндөө л сургалтад эмч нар явсан биз дээ? Харин тэдгээр нь сургалт байсан уу? амралт зугаалга, шагналын аялал байсан уу? гэдэг тун эргэлзээтэй. Эмч эмнэлгийн ажилтнууд яагаад ийм муухай ааштай, ёс зүйгүй, хариуцлагагүй, бүдүүлэг байдаг вэ? Ажлын цагаар ажлын өрөөндөө байхгүй, эсвэл гар утсаа аваад ариун цэврийн өрөөнд ороод маш удаан сууна, эсвэл өрөөнийхээ буланд сандал дээрээ суугаагаараа унтаж байна, эсвэл өрөөндөө гар утсаа маажаад сууж байна, эсвэл гар утсаараа хувийн зүйлсээ маш удаан ярина, харин өрөөнийх нь гадна иргэд 1 цаг ба түүнээс дээш цагаар хүлээж дугаарлана. Багаж тоног төхөөрөмжөө бүрэн дүүрэн ашиглаж мэдэхгүй мөртлөө нэг л их зантай хүмүүс байдаг нь үнэхээр инээдэмтэй, тун харамсалтай. Дахин дахин сайтар нягталж байж онош тавьдаггүй, шууд л ямар ч хамаагүй нэг онош тавьж хүмүүсийн сэтгэл санаагаар асар их тоглодог нь ямар учиртай вэ? ямар ч шаардлагагүй шинжилгээ хийлгэх, зураг авахуулахыг шаарддагийг хэрхэн ойлгох вэ?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.