Ардчилсан намыг төлөөлөх этгээд байхгүй тул тамганы асуудал шийдэгдсэнгүй

Aдмин / Хууль

Ардчилсан намын тамганы маргаан шийдвэрлэгдсэнгүй

Өнөөдөр нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ардчилсан намын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох иргэн С.Эрдэнэд хууль бусаар тамга тэмдгийн хяналтын дугаар олгосон хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх байсан боловч шүүх хэргийг хэлэлцэхээс татгалзлаа.

Үндэслэл нь “Улсын Дээд Шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаар тогтоолд С.Эрдэнийг Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, төлөөлж хүсэлт гаргах эрх бүхий этгээд гэж үзэх боломжгүй”, “Ардчилсан намыг төлөөлөх эрхтэй этгээд байхгүй байна” хэмээн дүгнэсэнтэй холбоотой байна. Өөрөөр хэлбэл Ардчилсан намыг төлөөлөх эрхтэй этгээд улсын бүртгэлд байхгүй байна гэсэн Улсын Дээд Шүүхийн байр суурийг баримталлаа.

Дээрх татгалзал нь шүүхийн шийдвэр биш бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад гарсан шүүгчийн захирамж юм. Энэхүү захирамжид талууд гомдол гаргаж захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлнэ. Иймд АН-ыг төлөөлөх эрхгүй нь шүүхийн шийдвэрээр олон удаа баталгаажиж, өнөөдрийн шүүгчийн захирамжаар төлөөлөх эрхгүй нь дахин тогтоогдоод байхад АН-ыг төлөөлөх эрхтэй мэт мэдэгдэл хийн, гишүүдийг төөрөгдүүлж байгаа үйлдлээ таслан зогсоохыг С.Эрдэнэ нарын иргэдээс шаардаж байна.

Ардчилсан намын зүгээс хүчин төгөлдөр тамгыг нам доторх урвагчдыг ашиглан улс төрийн зорилгоор давхардуулан олгосон хууль бус үйлдэлтэй эвлэрэхгүй бөгөөд, шүүхээр шийдүүлэх байр суурин дээрээ хатуу зогсож, шүүх шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгааг үүгээр мэдэгдэж байна.

Ардчилсан нам 2022.06.07

image


Сэтгэгдэл

Henrycic [46.161.11.82] 2022-06-08 03:29:06

Launch the robot and let it bring you money. https://cic.blueliners07.de/cic

нямаа [202.21.109.48] 2022-06-08 01:14:03

Журмын андуудаа битгий хөгийн юм хий. Улс орноо хөгжүүлье үр хүүхдээ сайхан амьдруулья гэвэл худлаа битгий Материал гаргаад байлдаа зүгээр Эвлэрээд ОЛОН болж МАН-ийг Ялья. Андуудаа.

Зочин [103.206.195.202] 2022-06-07 09:31:47

2202.06.07 өдрийн шүүхийн шийдвэрийг тавьчихвал сайн бна

Зочин [150.129.142.75] 2022-06-07 07:59:39

Ерөнхийлөгч ийн сонгууль, болон нөхөн сонгууль С.Эрдэнэ ий тамга хүчинтэй гэхэд та нар зөвшөөрч сонгууль оролцсон биз дээ гэтэл одоо өдөр шөнөгүй заргалдаад л Туваан гэдэг хүн тамга авч зугтаах ямар хэрэгтэй байсан юм даа одоо тэгээд нойтон хамбу шиг их зуурах.нь дээ энэ Туваан,яасан даа төр минь төвшин ард амгалан байг

Зочин [202.9.46.153] 2022-06-07 06:54:35

Ирэх 2024 онд өмхий коммунист МАН-ын оронд хуурамч АН-ыг сонгоё.

Иргэн [103.229.120.67] 2022-06-07 06:48:22

Хүний толгой эргүүлэх худал мэдээлэл нийтлэх юм хэзээний ч бичиг юм огноо ч үгүй дээд шүүхийн шийдвэр ч биш тамгын газар гэсэн юм байх юм нийслэлийн захиргааны шүүхээс Эрдэнэд байгаа тамга хууль ёсных Тувааных биш гээд шийдвэр гарсан байна жонхуунуудаа


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.