“Хууль тогтоомжийн төсөлд зардал, үр нөлөөний шинжилгээ хийх арга зүй” сэдэвт сургалт боллоо

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс “Хууль тогтоомжийн төсөлд зардал, үр нөлөөний шинжилгээ хийх арга зүй” сэдэвт сургалтыг өнөөдөр /2022.06.07/ Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын албан хаагчдад зориулж зохион байгууллаа.

Хууль тогтоомжийн төслийн зардал, үр нөлөөг тооцох зорилго, олон улсын туршлагын талаар Удирдлагын академийн багш Доктор, профессор В.Данаасүрэн хичээл заав. Сургалтад Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, ахлах зөвлөх Т.Баярмаа, Хяналт шалгалт, үнэлгээний газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу болон тус хэлтсийн ажилтнууд хамрагдав.

Сургалт “Хууль тогтоомжийн төслийн зардал, үр нөлөөг тооцож буй өнөөгийн байдал, сайжруулах боломж”, “Мэдээллийн эх сурвалжийг тодорхойлж, мэдээллийн санг бүрдүүлэх нь”, “Байгууллагуудын уялдааг хангах нь” зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэгээр үргэлжилсэн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.