ХЭҮК-ын гишүүд Авлигатай тэмцэх газрын удирдлагуудтай уулзаж, хамтран ажиллахаар ярилцлаа

Aдмин / Хууль

ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Б.Энхболд, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нар 2022 оны зургаадугаар сарын 9-ний өдөр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа болон бусад удирдах түвшний хүмүүстэй уулзаж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар ярилцаж, хамтран ажиллаах чиглэлийн талаар санал солилцлоо.

Уулзалтаар эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм болон уг асуудал хариуцсан гишүүнийг албан ёсоор танилцуулж цаашид эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр соён гэгээрүүлэх ажил хамтран зохион байгуулах, алба хаагчдад мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдээлэл цуглуулах, үр дүнтэй ярилцлага хийх “Мендезийн зарчим”-ыг танилцуулах сургалт зохион байгуулах, алба хаагчдыг чадавхжуулах, хөдөлмөрлөх эрхийн хүрээнд төлөвлөгөө гарган хамтарч ажиллахаар тохиролцов.

Ташрамд дурдахад, Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүн 2022 оны зургаадугаар сарын 2-ны өдрөөс бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд байгаа болно гэж ХЭҮК-оос мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.