“Мах Импэкс” ХК-ийн Ерөнхий технологич Б.Амарбаяр: Манай компани 21 аймгийн 330 сумдаас малын өвчингүй эрүүл бүсийг сонгон махаа авдаг

Aдмин / Хууль

-Үндэсний хүнсний ууган үйлдвэр болох Мах импэксХК-д ЭЦГ-аас гэнэтийн шалгалт орсон. Энэ нь Эмээлт дэхь Хятад махтай холбоотой байх вий гэсэн мэдээлэл гарсан?

-Тэгсээн сая 2 хоногийн өмнө буюу 06 сарын 07-ны өдөр манай үйлдвэр болон оффисын байранд гэнэт 10 гаруй энгийн хувцастай хар машинтай хүмүүс эрүүгийн цагдаагийн газраас явж байна гэж нилээн ширүүн зандрангуй маягтай орж ирэн нэгжлэг шалгалт хийнэ гэж айлгаж сүрдүүлсэн. Бид чинь хиам хиаман бүтээгдэхүүн хагас боловсруулсан бүтээгдэхүүн хийдэг л хүмүүс шүү дээ. Тухайн үед болсон явдалд маш гайхаж ажилтан хүний хувьд балмагдсан. Хаа сайгүй энгийн хувцастай цагдаагийн гэх хүмүүс хаалга бүрийг хааж зогсоод, нэгжлэгийн ажиллагаа дуустал орж гарах хөдөлгөөнийг бүрэн хааж 22.00 цаг өнгөртөл байсан. Монгол хүн монголдоо үнэнчээр хөдөлмөрлөж, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ хангасаар эх орондоо бид баялаг бүтээхийн төлөө ажиллаж ирсэн. Гэтэл бидний тэр хөдөлмөр, хөлс шингэсэн нөр их ажлыг ингэж гэнэтийн шалгалт нэрээр харлуулж болохгүй. Энэ үндэсний ууган үйлдвэрт олон монгол залуус ажиллаж, яавал бид илүү сайн бүтээгдэхүүн гаргаж хэрэглэгчдээ баярлуулах уу, нийгмийн хариуцлагын хүрээнд бид юу хийх үү гэж ур ухаанаа зарж ажиллаж байна. Бид бүтээгдэхүүнийхээ чанар стандартаа баталгаатай гаар хаана ч хэнд ч хэлж чадна.

ҮЙЛДВЭР РҮҮ ШАЛГАЛТ ОРООГҮЙ, ОФФИСООС Л

БИЧИГ БАРИМТ АВЧ ЯВСАН

-Тухайн өдөр танай хэвийн үйл ажиллагаа энэ гэнэтийн шалгалттай холбоотойгоор бүрэн зогссон уу.

-Тэр өдрийн үйлдвэрийн хэвийн тогтвортой үйл ажиллагаа алдагдаж, оффисын болон үйлдвэрийн ажилтнууд маш их тэвдэж айдастай байсан. Урд нь ийм зүйлтэй огт тулгарч байсангүй, төсөөлж байгаагүй. Олон жилийн түүхтэй үйлдвэрийг эмээлттэй холбож үйл ажиллагаанд нь хүндрэл учруулсанд мэргэжлээрээ энэ үйлдвэрт ажиллаж байгаа хүний хувьд мөн иргэн хүний хувьд маш их бухимдалтай байгаа. Үндэсний гэх тодотголтой ганц мах махан бүтээгдэхүүний салбартаа тэргүүлэгч ууган үйлдвэр рүү ингэж байгаа хүмүүсийг ер ойлгохгүй байна. Эмээлтээ ингэж шалгасан болов уу гэдэг асуултууд сошиальд их өрнөж байна лээ. Үндэсний үйлдвэрлэгч нар ард түмнийхээ төлөө ажилладаг гэж би боддог. Гэтэл ингэж монголчууд монгол хүнээ айлгах нь хир зохистой вэ. Иймэрхүү зүйлсээс болж ажил хийх монгол залуус монголдоо үлдэхгүй, цаашид гадагшаа хар ажил хийхээр явна шүү дээ. Тухайн өдөр тэгэж их зандрангуй гэнэтийн айдас дагуулсан шалгалт орсныг цахим орчингоос учрыг нь олж мэдсэн. Эмээлт дэх үйлдвэрүүдтэй холбоотойгоор манай үйлдвэрт шалгалт орсон юм байна гэж хэвлэлээс харж ойлгосон. Гэхдээ манай үйлдвэрт орсон шалгалт сэжигтэй зүйл байвал үйлдвэрээс бүтээгдэхүүн хураах юм болов уу гэж бодтол үйлдвэрээс биш оффисоос л маш их бичиг баримт авч явсан.

МАЛЧИН ҮЙЛДВЭР ГЭХ ХАРИЛЦААГ БИЙ БОЛГОСНООР

ДУНДЫН ДАМЖЛАГЫГ ХАЛЖ ЧАДСАН

-Ер нь махны асуудал хөндөгдөж байгаа учраас танай компанийг махаа хэрхэн бэлтгэдэг вэ гэж асуумаар байна

-Манай компанийн хувьд мэдээж олон жилийн турш малчдаасаа малаа авч өөрийн бод, бог төхөөрөх шугамаараа оруулж үйлдвэрийн аргаар махаа бэлтгэдэг. Манай мал бэлтгэлийн систем нь 21 аймгийн 330 сумдаас малын өвчингүй эрүүл бүсийг сонгон гэрээт брокер дилерүүдээрээ мөн манай компаниас жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг ”Малчдыг дэмжих хөтөлбөр”-өөр малчны хотноос гарал үүслээр баталгаажуулан шууд малаа авдаг. Малчдыг дэмжих хөтөлбөрийн маань зорилго ердөө л энгийн дундын дамжлагыг халж малчин үйлдвэр гэх тэр харилцааг баримтлан явуулдгаараа малаа бэлтгэхэд илүү ойлгомжтой тодорхой байдаг. Мөн манай үйлдвэр нь өөрийн мал төхөөрөх үйлдвэртэй тул бидэнд эмээлтээс мах авдаггүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна.

За манай энэ жилийн мал бэлтгэл уламжлалт байдлаар бод богийн шугамын урсгал засварууд хийгдэж дуусмагц энэ 7 дугаар сараас эхлэн үхэр бэлтгэлээр эхлэн үргэлжлүүлээд хонь, ямаа бэлтгэл энэ жилийн 12 дугаар сар хүртэл явагдана.

-Дотоодын үйлдвэрлэл Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлого маш чухал. Ер нь төрийн бодлого үндэсний үйлдвэрлэгчдээ хир дэмжиж байна

-Төр засгаас гаргаж байгаа шийдвэрүүдийг мэргэжлийн хүмүүсээр зөвлүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдээс саналыг нь авч байвал их зөв байх болов уу. Яг үнэнийг хэлэхэд салбарын яамнаас экспортлогч компаниудыг болон малчдыг дэмжиж байсан. Гэвч одоо бүгд зогсчлоо энэ нь экспортын хэвийн үйл ажиллагаатай явж байсан болон малчдад хүндээр тусахаар болчихлоо. Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч хүнсний хангамж хүнсний аюулгүй байдал, хүнс үйлдвэрлэл чуулганд үйлдвэрлэгчдийн төлөөлүүдтэй 3 хоногийн өмнө Засгийн газрын ордонд уулзаж бүх талаар дэмжинэ гэдгээ мэдэгдсэн. Гэтэл хууль хяналтынхан ямар шалтгаанаар гэдэг нь тодорхойгүйгээр манай үйлдвэр рүү дайрч байгаа үйл явдлыг харахад Төрийн бодлого үндэсний үйлдвэрлэлээ хэр дэмжиж байгаа нь бараг шууд хариулт нь болов уу л гэж бодогдлоо.

ХҮНС БОЛ ТОГЛООМ БИШ

-Тэгэхээр цаашид яах ёстой вэ.

Хүнс бол тоглоом биш хүний эрүүл мэндтэй шууд холбоотой зүйл байдаг тул төр засаг нь худлаа мэдээ мэдээллийг шүүлтүүргүй цацдаг, хэвлэл мэдээллийн мэргэжлийн бус хүмүүсийн дүгнэлтээр ажлаа хийж болмооргүй санагдаж байна.

-Ер нь мах боловсруулах энэхүү стратегийн үйлдвэрлэлийг Эмээлтэд хятадуудад өгдөг нь зөв үү

-Манай компаны хувьд үйлдвэрээ хянан магадлагаанд оруулж дулааны аргаар боловсруулсан хонь, ямаа, үхрийн мах экспортлох эрхтэй. Өнгөрсөн хугацаанд хууль дүрэм, журам стандартын дагуу экспортоо хэвийн явуулж байсан. Махны үйлдвэрийн стандартыг бүрдүүлэхийн тулд маш том дэд бүтцийг шаарддаг тул эмээлтэд байгаа үйлдвэрүүд энэ байдалд нийцэж байна уу нийцэхгүй байна уу гэдэг нь өөрөө их асуудлыг үйлдвэрлэлийн хувьд ойлгуулах болов уу.

-Хууль эрх зүйн орчны хувьд үндэсний үйлдвэрлэл хөгжих орчин манай улсад байна уу

-Өчигдөр ХХААХҮЯ мэдэгдэл гаргасныг уншлаа. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих болон, хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд хүнсний стандарт шинэчлэх, хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал төрийн бодлогын хүрээнд төслийн шатанд явж байгаа талаар сая зохион байгуулагдсан “Хүнсний аюулгүй байдал, хангамж үндэсний чуулган” дээр яригдсан. Энэ нь үндэсний үйлдвэрлэгч бидэнд томоохон дэмжлэг болж, үндэсний үйлдвэрлэл хөгжих цаашдын арга зам гарцууд нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

-Цаашид танай компани үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зорилго, зорилтын тухай.

-Хамгийн ойрын зорилго “Олон улсын стандарт”-ын дагуу баригдаж байгаа шинэ үйлдвэрээ ашиглалтанд оруулна. Шинэ үйлдвэрийн маань гүйцэтгэлийн ажил 90 орчим хувьтай явагдаж байна шинэ үйлдвэрийн давуу тал нь мэдээж орчин үеийн тоног төхөөрөмжүүд байж олон улсын НОУ-ХАУ жинхэнэ утгаараа монгол хөрс шороонд суурьлагдах гэж байна. Шинэ үйлдвэрээ ашиглалтанд оруулснаар бид монголынхоо хэрэглэгчдэд дэлхий дахинд хэрэглэж буй олон төрлийн шинэ мах махан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчийн хүсэлд улам илүү ойртуулсан олон нэр төрлүүдийг зах зээлд гаргана. Мөн түүнчлэн олон улсад экспортын шинэ гарц нээгдэж жинхэнэ утгаараа олон улсын тавцанд өрсөлдөхөөр болж байна. Манай шинэ үйлдвэрийг бодитоор үзье гэвэл Ази тивд Японы Токио хотод, Шанхайд үзэх боломжтой. Европ тивд гэвэл АВСТРИ, ГЕРМАН улсуудад үзэх боломжтой юм.

БҮХ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИЙН ХЯНАЛТАН ДОР ҮЙЛДВЭРЛЭСЭЭР ИРСЭН

-Танай компани хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ

- Манай компани нь чанамал хиам, зайдас, хагас утлагат хиам, бүтэн утлагат хиам, утлагат махан бүтээгдэхүүн, дотор махан бүтээгдэхүүн болон хагас боловсруулсан нийт 200 гаруй бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгч та бүхний гар дээр хүргэж байна. Дээрх бүтээгдэхүүнүүд нь Герман, Австри болон Монгол уламжлалт батлагдсан технологийг хослуулан заавар, орцын дагуу технологийн дотоод хяналтын бүртгэлүүд болон эгзэгтэй цэгийн хяналтуудаар баталгаажуулан өөрийн итгэмжлэгдсэн лабораторын хяналтан дор үйлвэрлэдэг.

-Мах импексийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний онцлогийн талаар уншигчдад мэдээлэл өгөөч.

-Манай үндсэн түүхий эд малын мах. Монгол Улсын 21 аймгийн эрүүл бүсээс гарал үүслийн гэрчилгээгээр баталгаажсан хувийн болон улсын мал эмнэлгийн хяналтан дор малын эмчийн үзлэг хийн малыг бэлтгэж өөрийн мал нядалгааны үйлдвэртээ үйлдвэрийн аргаар нядалж гулууз махыг олон улсын болон монгол улсын стандартын дагуу сэврээж гүний хэмийг 5ºС, PH үзүүлэлтийг мөн 5 болоход шулах, ангилах дамжлагад шилжүүлдэг. Гахайн мах, өөхний хувьд, Польш улсаас олон улсын стандартын шаардлага хангасан “Мир Кар” компаниас импортлон авдаг. Манай компанийн жор, амтлагчны хувьд, Герман улсын Moguntia болон Австри улсын Zaltech брендийн жор амтлагчийг албан ёсны эрхтэйгээр авч хэрэглэдэг. Мэдээж энэ бүхнийг бэлтгэх тоног, төхөөрөмжийн хувьд бид хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлдээ Австри, Герман, Итали улсуудад үйлдвэрлэгдсэн Laska, Vemag, Bastra, Tippertie, Henneken, Inject star, Multivac, Italian pack, Webomatic зэрэг олон улсад алдартай брендүүдийн тоног төхөөрөмжүүдийг хэрэглэдэг. Европын Холбооны улсуудын махны салбарт мөн эдгээр төхөөрөмжүүдийг ашигладаг.

-Мөн сүүлийн үед хэрэглэгчид сав баглаа боодлын эрүүл ахуйг их анхаардаг болсон байна

-Эрүүл ахуйн хувьд сав баглаа, боодол маш чухал. Мах импэксийн сав, баглаа боодлын хувьд, Дэлхийн 90 гаруй улсын 2500 үйлдвэрт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг ОХУ-ын “Атлантис пак” үйлдвэрээс импортлон авдаг. Мөн малын гаралтай хонины өлөн гэдэс ашигладаг. Хиам, зайдас үйлдвэрлэх технологийн онцлог нь мах, түүхий эд болон жорыг найрлагын машин буюу куттерт хийн жижиглэн найрч түүхийгээр нь бүрхэвчинд савласны дараа чаналга, утлага, шарлагын төхөөрөмжинд оруулан тухайн нэр төрөлд тохирсон тусгай программын дагуу боловсруулдаг.

-За та бүхэнд амжилт хүсье.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.47] 2022-06-14 03:27:13

Буруу бүхэн Баттулгын буруу.гэсэн ойлголтийг ард түмэнд төрүүлэх гэж үйлээ үздэг нөхдүүдийн хийж байгаа ажил.ер нь энэ эрх барьж байгаа нөхдүүд улс ард түмний төлөө биш ,өнгөрсөн 30н жилийн булхай луйвар аллага таллагаа яаж цэвэрлэж бүгдээрээ шорнгүй салах вэ гэсэн өдөрийн бодол шөнийн зүүдээр цаг нөгчөөж байгааг захын хүүхэд ч ойлгодог болсон шүү.бага багаар үнэнд гүйцэгддэг гэдэгийг хатуу ойлгох хэрэгтэй.

Зочин [66.181.186.48] 2022-06-13 07:10:31

Хяналт шалгалтаас чочирдах хэрэггүй цаг минут дутамд хяналттай шалгалттай байх хэрэгтэй ноотой л болоо л хянат шалгалтыг үгүйсгээд бн даа

Зочин [202.9.46.19] 2022-06-13 04:57:47

Женко овогтой болохоор нь МАНАН нөхөд ажиллагаа явуулж байгаа байлгүй. Эмээлтээ шалгаж хаахын оронд Мах импексээр оролдоно гэдэг улс төржсөн ажил шүү. Тэрний оронд хуулийн нөхдөд хэлэхэд: Элбэгээгээ хориод шийтгээч.

Зочин [202.126.88.167] 2022-06-13 04:36:32

Айх зүйлгүй бүх үйл ажиллагаа жигд бол яах ч шалгалтын дүн ок шүү дээ

zovhin [59.153.114.13] 2022-06-12 01:45:50

hunsni ayulgui baidal a bodson mah impeks in buh buteegdehuun hunsni standart hangaj ard tumniihee heregtseeg eruul ayulgui hangasaar irsen ergelzeh zuil baihgui harin demjij uilldberig urgutguj olon ajlin bair nmeh heregtei hujaa mah nertei gazrig haaj huuj garga

Иргэн [139.5.218.104] 2022-06-11 23:49:32

Мах импексээр махаа бэлтгүүлэх ченжгүйгээр маш сайн үйлдвэр бусад үйлдвэрт итгэх итгэл алга бас мах импекс арай гайгүй эдгээр үйлдьэрйг улсаас дэмжих хэрэгтэй хамгйн том үйлдвэрүүдйг маш сайн улам ажлын байр үйлдвэр барихад н хүртэл дэмжээд өгөх хэрэгтэй бн Эмээлтйн махны үйлдвэрээ бүүр алга болгоод хятадуудыг зайлуулаад өгөөчээээ

Zochin [192.82.80.58] 2022-06-11 13:55:31

Xudalaa yarjbaigaa itgexed berx mergejiliin xyanalt ni avligad idegdchixsen iim bauxad naaduul chin mungu kloxiin tuld yu ch xiij yu gej ch xudalaa yarij chadna

Зочин [192.82.77.181] 2022-06-11 12:24:31

МАН-н тэжээврүүд үндэснийхээ ганц үйлдвэрээ нүд үзүүрлэхээ болиоч! Өөрсдийг нь ивээн тэтгэдэг Хятадын махны үйлдвэрүүдийг ард түмэн эсэргүүцэхээр амь нь тэмцэж байгаа царайна

Уншигч [139.5.216.124] 2022-06-11 09:34:11

"Нүүдэл" брэндийн бөөрөнхий мах, буузыг хэний хөрөнгө оруулаллтай үйлдвэрт хэн гэдэг эзэн хийдэг вэ?, "Махимпэкс" ХК нь Бөөрөнхий маханд ордог цардуул бодсыг хаанаас авдаг вэ?, Эдгээрийн гарал үүсэл, газар зүйн заалт байдаг уу? Эдгээрийн хөндлөнгийн лабораторийн шинжилгээ, дүгнэлт албан бичгийг олон түмэнд цахимаар танилцуулаач. Нөөцийн болон хүргэлтийн гулууз, өрөөл маханд нь үс хялгас байж л байдаг. Учир нь хоосон ярианд нь хэн ч итгэхгүй биз дээ хө. Хятад эзэд нь Монголын мал мах бэлтгэл, нийлүүлэлт, дулааны боловсруулалт, шошго барааны тэмдэг-лого, тусгай зөвшөөрөл авалт, газар эзэмшилт, экспорт, амлагч зүйлс энэ тэр гээд оролцохгүй юм алга даа. Манай Махимпэкс ХК-йн дотоод гадаадын захын тухайн хэсэгт эзлэх ранг байр суурь нь хаана явна, шалдаа буучихсан юм уу? Яг цагтаа чанартай бэлтгэх нийлүүлэлтийн гинжин хэлхээ, үүний менежмэнт тааруу. Даан ч дээ. Улам сайн болго, зах зээлээ булаан эзэл

ЗОЧИН [66.181.179.56] 2022-06-11 08:39:49

ГАНЦ "МАХ ИМПЕКС" ХК Л МОНГОЛД ЯМАРЧ "НО"-гүй МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭДЭГ ГЭДЭГТ ОГТ ЭРГЭЛЗДЭГГҮЙ, ГАНЦ ЭНЭ КОМПАНАА ТӨР, ЗАСАГ САЙН ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ, ЭМЭЭЛТИЙГ БҮРЭН ЗОГСООЖ, УСТГА, МАХНЫ ҮЙЛДВЭР ГЭЖ БУЙ БОЛ МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ШУУД МАЛЧДААС, ЗАВСРАА ЯМАРЧ ЧЕНЖГҮЙГЭЭР МАЛ, МАХАА АВЧ БЭЛТГЭХ, ҮЙЛДВЭРЛЭХ ЗАРЧМЫГ Л ХАА ХААНАА ХАТУУ БАРИМТАЛ, ТЭГЭЭД БҮГДЭЭРЭЭ "МАХ ИМПЕКС"-ИЙНХЭЭ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРЭГЛЭЦГЭЭЕ, БУСДАД БОЛ ИТГЭХ АРГА АЛГА.

Zochin [192.82.80.58] 2022-06-11 13:57:52

Za chi max impeciin yu ni bolchixood ingej yariad baigaa yum max xiamandaa yu vh xolij xiij baigaag medexgui shuu dee

Мөнхөө [202.126.89.51] 2022-06-11 07:57:22

Үндэсний энэ үйлдвэрээ хүчин чадлыг нь яаралтай нэмж ажиллуулах хэрэгтэй ажлын байр нэмэгдэнэ. Хятадуудаар хүнсээ бүү бэлдүүл....


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.