“Эрдэнэ монгол” компанийн нээсэн ордыг улс төр, бизнесийн бүлэглэл дээрэмдэхийг оролдож байна

Aдмин / Хууль

УУЛ УУРХАЙН САЛБАРТ ОРД ДЭЭРЭМДДЭГ ШАЛГАРСАН АРГЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Алтанд улангассан улстөрчдийн явуулга, нутгийн иргэдийн нэр барьсан нинжа нарын гүтгэлгээр гадаадын хөрөнгө оруулагчдаа үргээсээр байх уу, Монгол Улс. Уул уурхайгаас улсын төсвөө бүрдүүлж, энэ салбарын орлогоор эдийн засгаа амьтай, голтой байлгахын сацуу гуравдагч хөршүүдийн хөрөнгө оруулалтыг татаж гадаад бодлогоо бэхжүүлдэг. Бодит байдал дээр улстөрчид, алтны компаниудын эзэд, нинжа нар бүлэглэж, гадаадын хөрөнгө оруулагчдыг гоочилж, муучлах замаар хөөж гаргаад, орд газрыг нь булаадаг үзэгдэл хавтгайрлаа. Хамгийн сүүлийн буюу одоо үргэлжилж буй “булаалт”-ын жишээнээс эш татъя.

Алт гэх нэг ашиг сонирхлоор нэгдсэн улстөрчид, бизнесмен, нинжа нарын хамтарсан бүлэглэл саяхан Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан “Эрдэнэ Монгол” ХХК-ийг онилжээ. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш “Эрдэнэ Монгол” ХХК-ийг элдэв бусаар харлуулах, ялангуяа Говийн их дархан цаазат газрыг ухаж сэндийчиж, ухсан нүх, уух усгүй улаан шороо үлдээж буй мэтээр гүтгэх ажиллагааг амжилттай зохион байгуулав. “Алтан нутгаа хамгаалъя” ТББ, “Сэгс цагаан богд-Нутгаа хамгаалах иргэний хөдөлгөөн”-ний төлөөлөл болон нутгийн иргэд гэх хүмүүс хэд хэдээрээ удаа дараа Улаанбаатар хотод ирж, хэвлэлийн хурал хийж, жагсаал цуглаан зохион байгуулж, “Эрдэнэ Монгол” ХХК-ийг ард түмнээр үзэн ядуулах ятгалгуудыг мөн ч их хийлээ. Ингэхдээ “Эрдэнэ Монгол” ХХК-ийг Канадын буюу гадаадын хөрөнгө оруулалттай гэдгээр нь голчлон муучилж, мөн Говийн их дархан цаазат газрыг сүйдэлж, говь нутагт гамшиг тарьж, говийн нэн ховор ан амьтад уух усгүй, идэх өвсгүй болгож, улмаар дайжиж эхэлсэн мэт эмзэг сэдвээр олон нийтэд илт худал мэдээлэл тараах боллоо.

Үнэхээр тэд гадаадынхнаас, уул уурхайгаас нутгаа хамгаалах гэсэндээ мал ахуйгаа хаяж Улаанбаатар хотод ирж, эсэргүүцэл тэмцэл хийгээд байгаа юу гэвэл, үгүй. Үнэндээ тэд жагсаал, цуглаан хийж, ард түмэнд үзэн ядуулах замаар ордыг нээсэн компанийг нь Монголоос хөөж гаргаад, өөрсдөө ордыг нь эзлэх гэсэн ашиг сонирхолтой төдий. Тодруулбал, “Эрдэнэ Монгол” ХХК-ийг эсэргүүцээд буй нутгийн гэх иргэд болон иргэний хөдөлгөөнийхөн ардаа улс төр, бизнесийн нууц эзэдтэй гэдгээ өөрсдөө нотолж өгөв. Тодруулбал, “Эрдэнэ Монгол” ХХК-ийн хэвлэлээр муулуулж буй Баян хөндий орд нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт байрладаг. Гэтэл Улаанбаатар хотод ирж, “Эрдэнэ Монгол” ХХК-ийг эсэргүүцээд буй тэмцэгчид нь үнэндээ тус уурхайтай ойр нутагладаг малчид биш харин Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын гаралтай, тэгсэн мөртлөө нутгийнхаа алттай газар бүрийг гар аргаар сэндийчсэн нинжа хар түүхтэй хүмүүс байгаа юм. Энэ бол “Эрдэнэ Монгол” ХХК-ийг эсэргүүцэж буй тэмцэгчид нь үнэндээ нинжа нар буюу ардаа улстөрчид, бизнесийн бүлэглэлийн эзэдтэй, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж гаргаад өөрсдөө тус ордыг ухах гэсэн нуугдмал ашиг сонирхолтой хүмүүс гэдгийг батлах бэлээхэн баримт юм.

Түүнчлэн “Эрдэнэ Монгол” ХХК-ийг эсэргүүцэж буй энэ тэмцэл алдарт Ноён уулын жишээг яг давтаж буй нь харагдаж байгаа. Тухайлбал, Ноён уул орчимд Бороо, Гацуурт тэргүүтэй алтны ордын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан “Сентэрра гоулд Монголиа” компанийг хэсэг бүлэг улстөрчид, нутгийн иргэдийн нэр зүүсэн нинжа нар эсэргүүцэж, удаа дараа жагсаал цуглаан зохион байгуулж, мөн ч их харлуулж, гүтгэсэн. Олон жил үргэлжилсэн Ноён уулын тэмцлийг хараагүй, сонсоогүй хүн үгүй байх. Гэтэл энэ тэмцлийн ард ямар том ашиг сонирхол нуугдаж байсан гэж санана. Нутгийн иргэд нэртэй нинжа нарын эсэргүүцэл, улстөрчдийн дарамт шахалт, тулгалтаас залхсан “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгөө татаж, компаниа зараад манай улсаас гарсан байдаг. Гэтэл өдгөө “Сентерра гоулд Монголиа” ХХК болон тус компанийн Бороо, Гацуурт гэх алтны баялаг ордууд нь Худалдаа хөгжлийн банкны эзэн, “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн гарт орчихсон гэх.

Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалттай уурхайг эсэргүүцэж буй жагсаал цуглааны цаана нутгийн иргэд гэж өөрсдийгөө нэрлэсэн нинжа нар, хэдхэн улстөрч, бас бизнесменүүд байдаг. Тэд нийлж, ордыг илрүүлсэн компанийг нь хөөж гаргадаг. Харин гарч явсных нь ард өнөөх орд газарт нь улстөрчид, бизнесийн бүлэглэлийнхэн өөрсдөө эзэн суудаг гэдгийн тод, том жишээ бол энэ юм.

“Эрдэнэ Монгол” ХХК-ийг онилсон буюу “Гамшиг авчирч байна, гай тарьж байна” хэмээн элдвээр баалж, хэвлэлээр муулж буй технологи бол дээр дурдсанчлан Сентерра гоулдын алтанд шунасан бүлэглэлийг анх гаргаж ирсэн тэр технологи. Тэд нинжа нарт дээл өмсүүлж, Улаанбаатар хотод авчирч, жагсаал, цуглаан хийлгэнэ. Ийм замаар үйл ажиллагааг нь гацааж, хөрөнгө оруулагчдыг нь залхаана. Ингээд хөөж явуулаад, эцэст нь өөрсдөө эзэн сууж, ухаж эхлэх гэсэн санаархал гэдэг нь хэнд ч ойлгомжтой харагдаж байна. Өөрөөр хэлбэл, эсэргүүцлийг жагсаал цуглаан хийх замаар “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн Бороо, Гацууртын ордыг булааж авсан шиг аргаар “Эрдэнэ Монгол” ХХК-ийн Баян хөндий ордыг булааж авахаар санаархаж байна гэсэн үг. Тэгвэл бид хэдий хүртэл ашиг хонжоо хайсан улстөрчид, алтаар баяжсан бизнесменүүд, нутгийн иргэдийн дүртэй нинжа нарын хамтарсан бүлэглэлийн үзэмж, эрх ашгаар шударга бизнесийн зарчмыг самруулах юм бэ?


Сэтгэгдэл

Зочин [197.211.53.123] 2023-07-06 13:52:30

IF YOU WANT TO SELL YOUR 1 KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT@GMAIL.COM

DR. PRADHAN [197.211.53.60] 2022-12-30 13:13:06

IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

Унаган нутгийн хүү [202.126.90.10] 2022-06-20 15:41:21

Мэдээ.мн танай сайт хэдэн төгрөг авсан юм зүгээр нутагаа хамгаалж байгаа иргэдийн нэр төрд битгий халдаад бай Эрдэнэ монгол хууль зөрчөөд барахгүй одоо бүр худал мэдээлэл тарааж хөлсний бичээч нэртэй амиа яаая гэсэн мануухай нараараа бичүүлдэг болсон уу тэр

Монгол хүн [66.181.160.108] 2022-07-29 09:59:39

Монгол хөгжөөгүй тухайгаа хэдхэн бор төгрөг өчүүхэн эрх ашгийнхаа төлөө сонгуульдаж сохор сонголт .хийсэн өөрөөсөө сонгосон нам .эрх мэдэлд хүрсэн малнуудаасаа хайсан нь дээрдээ хөгжсөн ...орнуудын жишгээс харж хариуцлагатай өгөөжтэй . Хяналттай уул уурхай монголд хэрэгтэй эс тэгвэл цөлжсөн нутагтай өгөөжгүй цус ойртсон баахан малтай улс төржсөн ажилгүй ард олонтой хуурамч мөнгөний эх орончдтой гадны хүн ирэх нь эргэлзээтэй .муу ..муухайгаараа алдаршсан бусдын . Тоглоом хоол ..болсон улс үлдвэл их юм

Энэбиш [202.21.108.161] 2022-06-14 16:37:45

Ухуулахгүй байсан нь дээр канад ууд аюултай бороо гоулдын 50тн алт ачаад явсан хэдэн дарга нарт хахуул өгөөд л монголд алт цэвэршүүлзх үйлдвэр байхгүй гэж шалтаг хэлээд аваад явна монголд ухаж сэндийлсэн нүх үлдэнэ өөр юу ч үлдэхгүй бороогийн

Эх орны төлөө [66.181.160.108] 2022-07-29 10:11:11

Бага шиг мал царайлаарай бид энэ олон жилийн дараа алдаагаа давтаад гадныханд дээрэмдүүлж байхуу ингэхгүйн тулд .ард олон бид дугуйлж сонгосон төр болохгүй бол болиулах эрх нь байгаа .шүү дээ өнгөрсөн харанхуй алдаа оноотой 30 жил .шигээ байхгүйн төлөө амьд арзайж байгаа шүү бид гадны захиалагтай зарим нөхдүүд эх орончын баг өмсөн өөрсөндөө нэр өгөн ард олноо үймүүлэн энэ улсыг өндийлгөхгүй нь шиг боллоо үүнээс л сэрэмжил чонотой нийлсэн хотны нохой аюултай гэдэгсэн

зочин [59.153.115.62] 2022-06-14 11:45:30

Зүй нь Гадны компани уул уурхайн салбарт ажиллах нь Монгол улсын эрх ашгийн үүднээс авч үзвэл стратегийн онцгой ач холбогдолтой байх шаардлагыг хангасан байх - ёстой . Алт , үнэт металл , эрднийн чулуу ЗЭРЭГ валютын нөөцийг нэмэгдүүлэхтэй холбоотой баялагын салбарт гадны компани ажиллах ёсгүй .Нэг үгээр тов тодорхой ХЭЛЭХЭД "ГАДНЫ КОМПАНИ , ГАДНЫ ИРГЭН НЬ МОНГОЛЫН КОМПАНИ , МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АДИЛААР УУЛ УУРХАЙН САЛБАРТ ӨРГӨН ЭРХ ЭДЛЭХ ЁСГҮЙ......ТЭД АЛТ ҮНЭТ МЕТАЛЛ ЭРДНИЙН ЧУЛУУ ХАЙХ ОЛБОРЛОХ ЭРХГҮЙ ШҮҮ!!!! ...... ТЭР ХҮСЛЭЭ , ТЭР ШУНАЛАА ОРХИСОН НЬ МАНАЙ ҮНДСЭН ХУУЛИНД НИЙЦНЭЭ....

Х [66.181.160.108] 2022-07-29 10:21:21

Яагаад бид шат шатны энэ олон байгууллага хяналтыг .бий болгосон юм юуны тулд төр байдаг юм иймээс улс орныхоо төлөө ард олныхоо төлөө ажлаа л чин үнэнчээр орчин үеийн өндөр технологи ашиглан хийхэд болохгүй зүйл алга одоо шиг хяналтгүй гарсан эзэнгүй нүүрс шиг байвал ..гадныхан биднийг амархаан идчихэнэ л дээ оруулсан хөрөнгөө өртөг шингээгээд монголд үлдээдэг авахыг нь зохих хуулиар хатуу хяналтаар гаргадаг тэгш хөгждөг авахаа ард олныхоо төлөө аваад үлддэг л байвал боллоо шүү дээ

зочин [202.179.8.210] 2022-06-13 20:40:32

Монголчууд байгалийн баялагтай эзэн байх юу нь буруу байна.Өөрсдөө хийж чадахгүй зүйлдээ гаднаас хөрөнгө оруулдаг болох хэрэгтэй.Алтны уурхайг монголчууд өөрсдөө ажиллуулж чаддаг шүү дээ.Өөрсдөө хийдэг зүйлдээ эзэн байя.

Монгол [66.181.160.108] 2022-07-29 10:29:41

Одоогийн байдлаар боломжтой түвшинд нийт нутаг дэвсгэрийнхээ 17 ..орчим хувьд хайгууль хийж маш бага хэсэгт .нь бага түвшний технологтой ашиглалт хийж байгааг ард олон ойлгох цаг .ирнэ нэн ялангуяа нүүрсний хувьд ойрын жилүүдэд түлхүү ашиглаж .өгөөжийг нь улс орны хөгжилд ард олныхоо .амьдралд .авч .үлдэхгүй бод жил .тусам нүүрсний хэрэглээ эрчтэй багасч байгааг ойлгох нь зөв ...байх .

Bid [86.200.246.43] 2022-06-12 07:52:23

Odoo uhuulahguie bolson ta nar ter gadaaduudaa avaad zail . Uhahdaa tulbal mongolchuud uursduu uhchij chadna

Хүн [66.181.160.108] 2022-07-29 10:34:10

Мал минь бага л хуцаарай чамайг нинжагын аргаар ухуулаад байгалтай улс төсөвтөө өгөөжтэй үлдэнэ гэвэл яг л хуцана шүүдээ түүний оронд хэн .нь оролдохгүй чам шиг нэг бол эс бол архиа малласан дээрдээ .цөлжөөд ирэхээр чи яг энэ улсын төлөө яг байж харагдаач

Зочин [103.212.119.219] 2022-06-12 09:28:10

Хүүк дээрэмдэнээ .ман коммунистууд хувийн өмчиыг дээрэмдэж булаадаг онцлогтой хүмүүс .

Иргэн [202.126.88.73] 2022-06-12 05:00:12

Улс хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод ажил явуулж буй ААН - үүдийг нутгын иргэдийн нэр барьж дарамталдаг хэсэг бүлэг үүссэний илрэл

Эр хүн [66.181.160.108] 2022-07-29 10:44:32

Хүрэлсүх хамгийн муу жишиг бий .болгосон хүний өмчийг .дээрэмддэг нэг насаараа ажилласан хүмүүсийг аж аруйн нэгжүүдийг шороонд хутгаж бүх .юмыг ..нь хог .дээр .хөсөр хаясан .явдал ..одоо .үр өгөөжийг .нь ..хар ажил хийх сонирхолгүй бэлэнчилдэг архичин ажилгүй ард олон хичнээн гоёж хуурсан ч гадны хөрөнгө оруулалт үүрд зугтсан улс орон төсвийн гажуудал яаж худлаа хуураад ч нэг ирээд хоёрдохоо ирэхгүй аялал жуулчлалтай улс орон төсвийн 58 хувиа халамж тэтгэвэр урсгал зардалд алддаг улс яаж хөгжинөө муу ард олон муу л төрийг сонгодог хуультай

зочин [64.119.21.233] 2022-06-11 15:29:12

ухаад л байсан ард түмэн улмал ядуураад байдаг одоо энэ олон лицинзийг цуцлах хэрэгтэй хүн олны амьдрал дээшилсэн үед өөр технологоор ард түмэн ашиг хүртдэг үед ухуулсугай

Зочин [95.0.21.129] 2022-06-11 21:59:35

Uul uurhai baijiiij unuudur mongol uls dollartai bgaa, dollar baijij benzin tos noos avhuulaad umsuj zuuh buh um gadnaas orj irj baina!!!! Uul uurhain companiud achaar heden tugrug uu chi dollar bolgood prius unadag bailgui dee, tegeed udurjin tugjreed heden tugruguu oros ruu yavuuldag biz!

MGL [202.21.107.123] 2022-06-11 15:02:00

Гадаад нь ч бай дотоод нь ч бай хэнээр ч битгий ухуул!Монгол улс бидний үед бүх баялгаа ухаж гадагш нь үр ашиггүй зөөж дуусгах ёсгүй.Үр хойчдоо үлдээ.Газрын баялгаа үр дүнтэй ашиглаж суртлаа боль.Нууцаар ухвал хэн ч бай яллаж шийтгэ

Зочин [64.119.19.144] 2022-06-11 14:35:51

Тийм шүү үнэн шүү

Зочин [202.126.89.248] 2022-06-11 13:57:12

Одоо ухаж төнхөж амьдархаа болио албатай юм шиг

Зочин [203.169.50.105] 2022-06-11 13:52:36

Ард түмэн энэ компанийг биш, ард нь байгаа шуналын дэв Багабандийг эсэргүүцээд байгаа юм биш үү.

зочин [150.129.143.101] 2022-06-11 13:43:08

Тодорхой баримт, эдгээр улс төрчдийн нэр Эсвэл шоу

Зочин [173.181.88.92] 2022-06-12 07:13:21

Женко Сахал 2 нэг түрийвчтэй ... тэд л ийм аргатай....

Зочин [64.119.20.233] 2022-06-11 13:24:19

энэ нөгөө багабандын бузар гичийгийн компани уу шуналын бузартай сданууд вэ

Haliun [202.55.188.117] 2022-06-11 12:56:44

Ер нь бол алтан дээр суусан гуйлгачид гээд дээр үед хэлцэн. Тэр үнэн. Ганц манай улс оронд уурхай байгаад ганц манай улс газар доороо юмтай байгаад тэрлүү нь гадны улсууд нүдээ унагаад ирж ухаад нүх үлдээгээд үүрээд онгоцондоо хийгээд авч явчдаг юм биш. Хариуцлагатай уул уурхай гэж юм бий. Хэрвээ нүх үлдсэн бол та бидний л хариуцлагагүйнх нэхэж нөхөж чадаагүйнх хариуцлагыг хариуцлагатай нэхээгүйнх. 2т дэлхий дээр маш олон улс орон маш олон төрлийн газрын баялаг олборлож эдийн засагаа тогтвортой авч явдаг, нүүрс байтугай алт байтугай олборлодог байгаа шүү. Чадахаа өөрсдөө чадкугээ бусад улстай хамтраад хийдэг хийсээр ч байх болно. Жоохон жалга довноосоо гарч сэтгээд уншиж судлаад урагшлах хөгжихөө бодох хэрэгтэй. Хамтарч ажиллаад мал ахуй зам сургууль цэцэрлэг гээд эсвэл малын түүхий эдээ боловсруулдаг үйлдвэрлэл гээд юу ч гэж тохиролцоонд хүрч болно зүгээр шантааж хийж өнөө маргаашийн банк ломбардны мөнгө салгачих гэд амруу чинь гайгүй чихвэл амаа татчина гэсэн бодлоор битий хандад бай

Зочин [65.108.219.102] 2022-06-11 12:17:30

Mongol uls deeremchin bsan deeremchineeree duusna daa

Б.Х Баян-Өндөр [66.181.161.62] 2022-06-11 11:48:31

Нийтлэл бичиж буй сэтгүүлч та харин тус Эрдэнэ Монгол ХХК-ийн гар хөл бололтой учир нь тус орд газрын 80 орчим хувь Баян-Өндөр сумын нутагт хамаарна тийм байхад яагаад нутаг ус, газар шороогоо гэсэн хэсэгхэн ардаа гүтгэн доромжлоно вэ! Мэдээллээ үнэн зөв ч хүргэх чавдаргүй, нийлэлч гэж дээ утга агуулга найруулга авах юм үгүй хувь хүний сэтгэгдэл мэт юм биччихсэн байгаа хүн яаж нутаг усаа гэж тэмцэж байгаа жирийн иргэдийн ухааныг гүйцэх вэ дээ! Ард иргэдийн ард Ард иргэд л байгаа!!!

Зочин [150.129.140.157] 2022-06-11 11:16:09

Энэ Эрдэнэбилэг гэгч хүн бүр газар авцымаа улсаараа дийлэхээ больж.

Зочин [66.181.161.7] 2022-06-11 10:06:51

Ene niitelsen setgvvlchiin ner hen be Vne zowiig bichih heregtei bna ygaad hvchin mohos ard irged malchdiig engej gvtgen doromjilj niinja ardaa ezentei mongo awsan gej niitelj chadna we ene setgvvlchiin neriig heleed ogooch

зочин [66.181.161.88] 2022-06-11 07:58:36

за би саналаа бичиё эрдэнэ монголыг тойрсон хэл ам бишгүй бна хэрүүлийн бай болсон газар чинь бүлэг орд байнаа эрдэнэ монголыг тойроод олон кампан орох гэж байгаа тиймээс тэр нутагийн хүмүүс байх нөгцөл байхгүй болох магдалалтай тэр хүрэн цавааш хойш баянөндөрийн нутаг залгаа байгаа юмаа түүгээрэй дамжаад олон кампан орох боломжтой болох учираас баянөндөрчүүд эсэргүүдээд байгаа юмаа эсэргүүцсэн хүмүүс дотор нинжаа ч байгаа малчин ч байгаа ажилгүй хүн ч байгаа өндөр настан ч байгаа дарга цэрэг явсан хүн байгаа яаагаад нэгдээд иргэд өөрсдөө хамгаалж болохгүй гэж энэ талаар саналаа солилцох сонирхолтой хүмүүс байвал 90224093 руу залгаад ярьж болно шүү нээлтэй үзэл бодолоо хуваалцаарай та бүгд ❗❗❗

Зочин [188.57.98.71] 2022-06-11 07:32:26

Ene heden Turiin bus bas malchid nertei ninja nar dendlee

Зочин [202.126.90.10] 2022-06-20 15:32:32

Чам шиг гөлөг ойлгохгүй

баянөндөр [66.181.161.105] 2022-06-13 15:44:02

хуцаарай нутагаа хамгаалхад нинжаач баысан болноо малаа

Зочин [156.146.51.130] 2022-06-11 07:42:45

Газар нутгаа гадныханл ухуулахгүй гэж байгаа малчны буруу юу? Хууцваа! Ухах гээл эдийн засгийн өндөр үр ашигтай бол улс нь ухна биз. Ухуулах албатай юм уу? Хэдэн хахууль авсан дарга нарын халаасыг зузаалж, баялгийг ухаад аваад явдаг, ард нь онгойсон нүх, өвс ч ургахгүй хордуулсан газар л үлддэг биз дээ, малнууд аа?!

Зочин [103.212.117.247] 2022-06-11 07:17:46

Үнэн бичжээ. Дээрэмдүүлэх нь бараг баталгаатай. Нинжа нар том шүрэгтэй оролцож баына. Бас мөнгө авсан сэтгүүлчид малчид

Бө [202.126.90.10] 2022-06-20 15:33:57

Битгий солиор пиздаа минь

Зочин [66.181.161.49] 2022-06-11 08:35:46

Chil dut nutagaa hamgaalj bga malchidad bitgii gai bol

Зочин [66.181.184.26] 2022-06-11 06:48:56

Уул уурхайн бүх ордын лицензийг цуцлан төрд авч, хувийн компани эсвэл улсын компанид ашиглалтыг нь хариуцуулан хүмүүсээ ажилтай болгож, татвар сайн төлдөг, нөхөн сэргээлт сайн хийдэг болгох хэрэгтэй. Хатуу хяналт тогтоож, идсэн хулгайчийг хатуу шийтгэдэг болох хэрэгтэй. Уул уурхайгаас бусад салбарыг хувийн хэвшлийн диваажин болгоё. Үүний төлөө зэвсэг бариад босоход бэлэн байна.

Zochin [156.146.51.130] 2022-06-11 07:38:09

Ер нь уул уурхайн томоохон хэмжээний ордуудаа улс нь мэдэж ухдаг болсон нь дээр, санал нэг байна! Гадаадын хөрөнгө оруулалт нэртэй улс дамнасан луйварчдад газар сэндийчүүлж, баялгаа ухуулдгаа боль, МАНгарууд аа!!! Хөөж гарга, хэнд хэрэгтэй юм?

Алдар [124.158.65.110] 2022-06-11 06:47:20

Нинжа хочтой хүний адгийн шаарууд аа!!! Нүдний булайнуудаа!!! Гадаадын хөрөнгө оруулалт амин чухал энэ үед худлаа эх оронч царайлж эсэргүүцэх нь нь том нүгэл шүү. Канадын хөрөнгө оруулалт манайд том өгөөжтэй, шударга бизнес гэдгийг хүмүүс ойлгодог болсон шүү.

Унаган нутгийн хүү [202.126.90.10] 2022-06-20 15:43:44

Хоол горилогч оо хол очиж хуц

Зочин [66.181.161.49] 2022-06-11 07:01:15

Chi gadaadin erliiz gulug yim bnlda chi bol govi nutagiig medehgui duuguil bai

зочин [202.179.27.249] 2022-06-11 06:30:29

Шудрага бизнесийн зарчим гэдэг зүйл хаана ч байдаггүйг Оюу толгой нүдэн дээр чинь харуулаад байна.Хөрөнгө оруулагч гээд шүтээд байх юм тэд чинь оруулсан хөрөнгөө хэдэн зуу дахин өсгөж аваад хөндий нүх үлдээгээд алга болдогийг үзээгүй юу Түүний оронд монголын иргэн ирээдүй үр хүүхэд минь хойшид аргаа олоод эзэмшинэ.


43 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
43 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.