Найман цагийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 655 жолоочийг илрүүлжээ

Aдмин / Хууль

Цагдаагийн байгууллагаас 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн 22:00 цагаас зургаадугаар сарын 11-ний өглөөний 06 цаг хүртэлх хугацаанд “Зөвийг хэвшүүлье” уриатайгаар “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 2000 гаруй алба хаагчид 800 гаруй хяналтын цэгт шалгалтыг явуулсан.

Хяналт шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 366, орон нутагт 289 нийт 655 жолоочийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан зөрчил нийслэлд 63, орон нутагт 176 нийт 239 зөрчил, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах /АСАП/ санд бүртгэлтэй эрэн сурвалжлагдаж байгаа 6 иргэн, эд зүйлс 9, тээврийн хэрэгсэл 3 тус тус илрүүллээ.

Зөвхөн энэ оны эхний 5 сарын байдлаар Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22095 зөрчлийг илрүүлсэн бол улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочоос шалтгаалсан 541 зам тээврийн осол бүртгэгдэж 43 хүний амь нас хохирсноос Нийслэлд 7, орон нутагт 36 хүний амь нас хохирсон байна.

Зам тээврийн ослын улмаас эхний 5 сарын хугацаанд улсын хэмжээнд 195 хүн нас барсны 43 буюу 22 хувь нь согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж амь насаа алдсан байна.

Хөдөлгөөнд оролцогч та дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийн өөрийн болон бусдын амь нас эрүүл мэнд, эд материалд хохирол учруулж болзошгүй эрсдэл өдөр тутамд байгааг ухамсарлаж өөрөө үлгэрлэн хэн нэгний буруу үйлдлийг таслан зогсооход таны оролцоо, хамтын ажиллагаа чухал байгааг анхаарна уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Г.Дамцагдорж [192.82.68.174] 2022-06-14 09:28:40

Зогсоолд тавихдаа хажуугийн тэргээ шүргэцэн гээд цагдаа нь тэр зогсоолоос нь гаргаж зам дээр тавьж байгаад ачлана дуудаад ачуулчих юм, тэгж бас илүү зарлага иргэндээ үүсгэх хэрэгтэй байдаг юмуу

Jcj [98.204.176.20] 2022-06-11 13:16:07

Napirtal uusan jaahan hoolnii daruulga amssan todii ch bgaa

Жирийг иргэн [202.9.40.201] 2022-06-11 09:26:57

Хуулиа чагатага тэгж байж л багасна Сонгуулийн санал авхын тулд биш ирээдүйгээ харж хууль гаргадаа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.