Өнгөрсөн шөнө согтуугаар жолоо барьсан 655 жолоочийг илрүүллээ

Aдмин / Хууль

Цагдаагийн байгууллагаас энэ сарын 10-наас 11-нд шилжих шөнө “Зөвийг хэвшүүлье” уриатайгаар “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 2000 гаруй алба хаагчид 800 гаруй хяналтын цэгт хяналт, шалгалт явууллаа.

Хяналт шалгалтын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 366, орон нутагт 289 нийт 655 жолоочийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаа.

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хөдөлгөөнд оролцож явсан зөрчил нийслэлд 63, орон нутагт 176 нийт 239 зөрчил, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах /АСАП/ санд бүртгэлтэй эрэн сурвалжлагдаж байгаа 6 иргэн, эд зүйлс 9, тээврийн хэрэгсэл 3 тус тус илрүүллээ.

Зөвхөн энэ оны эхний 5 сарын байдлаар Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22095 зөрчлийг илрүүлсэн бол улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочоос шалтгаалсан 541 зам тээврийн осол бүртгэгдэж 43 хүний амь нас хохирсноос Нийслэлд 7, орон нутагт 36 хүний амь нас хохирсон байна.

Зам тээврийн ослын улмаас эхний 5 сарын хугацаанд улсын хэмжээнд 195 хүн нас барсны 43 буюу 22 хувь нь согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж амь насаа алдсан байна.

Хөдөлгөөнд оролцогч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [64.119.27.181] 2022-06-14 11:11:22

Эхлээд авилгалыг устгахаас ажилаа эхлэх

Дорж [64.119.27.181] 2022-06-14 11:09:46

5 хан сарын дотор 43 хүнийг согтуу жолоож дайрч амийг нь хөнөөсөн гэдэг нь Орос , украйны дайнаас их олон хүн амь үрэгдэж байна Согтуугаар машин жолоодох бол 1- жил хорих , 5- жилээр эрхийг нь хасах давтан үйлдвэл 10 жил эрх хасах 2- жил хорих Рарин хүний амь бүрлэгвэл цаазаар авах хуультай болох

Ardhvv [108.31.39.151] 2022-06-12 18:05:05

Ene mashin barchihaad arhi uugaad yvaad baiga 4hultei dup aalznuuda changhan torgood uguuch neg arhi uusan joloochiig 800000 myngan tugrug baihad bolno joloonii vnemlehiig ni huraagaad.erhiig ni hasaadch hereggvi arhi uugaad barigdsan toogoor ni torgood bai ediin zasagt ni shahalt vzvvleh heregtei bna

Үхээл дуусна дөө [103.57.94.97] 2022-06-12 11:17:22

дийлэхгүй дээ.хүчээр л зогсоохгүй бол нэмэргүй ухамсар дутна.хүч хэрэглэхээр хүний эрх гэж орилоод зогсооно.

Зочин [64.119.21.73] 2022-06-12 17:45:34

Uhsen nuguu uhamsar 655 geed hutssaaar l yawna uu? Ur huuhduudee bodhod yaanaa adilhan ohiduudtaim bjiij

Зочин [103.57.93.207] 2022-06-12 04:41:02

655???!!!! Юу гэсэн үг вэ?!

ИРГЭН [202.126.89.43] 2022-06-11 22:48:42

АРАЙ ДЭНДҮҮ,БҮР ДАВАРЧ ГҮЙЦЛЭЭ???,АРД ИРГЭД БИД АМЬД ЯВАХ ,ТАЙВАН АМЬДРАХ ЭРХЭЭ ЭДЭЛМЭЭР Б/НА, МУУСАЙН АРХИЧИН НОВШНУУДЫГ МАШИН БАРИХ ЭРХИЙГ НЬ ХАСАЖ ХАТУУ ШИЙТГЭЭЧЭЭ????? ТӨР ЗАСАГААС ГУЙЖ Б/НА, ,,, СӨГДӨН МӨРГӨЕ,,,,

Зочин [202.9.46.58] 2022-06-11 11:43:47

Коммунизмийн үе байсан бол хэн ч согтуугаар жолоо барихгүй айгаад шээс нь гоожих байсан. Ардчилал гээд л давраад байна.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.