Согтуурсан үед нь бусдын мөнгийг дээрэмдэж, зугтсан хоёр этгээдийг ШУУРХАЙ ИЛРҮҮЛЖЭЭ
Цагдаагийн байгууллагаас 2022 оны зургаадугаар сарын 11-ний өдөр дуудлага мэдээллийн дагуу шуурхай ажиллаж, дараах хэрэгүүдийн эзэн холбогдогчдыг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна.
Үүнд:
- Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэр гудамжинд 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүрэгт оршин суух Т.Б /эр.42н/-ыг согтуу явж байхад нь Сонгинохайрхан дүүрэгт оршин суух Э.Г /эр.37н/, Т.О /эм.40н/ нар согтуурсан үедээ бүлэглэн 200,000 төгрөгийг дээрэмдэж зугтаасныг тус дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн эргүүлийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлан илрүүлсэн.
- Төв аймгийн Аргалант сумын хөшөөт 2-р баг “Хүйтэний хонхорхой” гэх газраас 45 настай эрэгтэй, иргэн Ц.А нь гэрээсээ 2022 оны 06 сарын 09-ний орой гараад одоо болтол сураггүй байна гэх дуудлага мэдээллийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн тус аймаг дахь цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албаны 102 дугаарын утсанд дуудлага мэдээлэл ирүүлсэн.
- Дуудлага мэдээллийн дагуу тус сумын хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан ажлын хэсгийн алба хаагчид 15-20 км радиусыг хамруулан эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулан ажилласнаар иргэн Ц.А-г Төв аймгийн Аргалант сумаас 46 км-ын зайтай байхад нь олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
- Налайх дүүргийн 1 дүгээр хороо Тэрэлжийн гүүрнээс урагшаа 4 км зайд байрлах амралтын газраас 3 настай, эрэгтэй Н.Э 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр сураггүй алга болсон дуудлага мэдээлэл тус дүүрэг дэх цагдаагийн газар ирсний дагуу Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс 16, Онцгой байдлын хэлтсийн аврах ангиас 12, нийт 28 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрэн хайх ажиллагааг 21.30-01.00 цагийн хооронд зохион байгуулан ажиллаж өглөө 06:50 цагт усанд живж нас барсан байдалтай олдсон байна.
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт оршин суух 52 настай, эмэгтэй Ч.Д нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 04 цагийн үед гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй алга боллоо гэх мэдээллийг хүлээн авч, эрэн сурвалжлах ажил зохион аймгийн төвөөс баруун урагш 7 орчим км-т өөртөө хутгаар гэмтэл учруулсан сэтгэцэд нь өөрчлөлт орсон байдалтай байхад орой 23 цагийн орчим олж тогтоон эмнэлэгт хүргүүлсэн.
- Ховд аймаг,”Мянгат сумаас манай хүүхэд найз нарын хамт Ховд аймгийн чиглэлд гарч яваад, олдохгүй байна" гэх мэдээллийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02:50 цагт авч шалгахад: Ховд аймгийн суманд суух Э.Б /эр12н/, Г.Д /эр12н/, С.Э /эр12н/ нар нь тус сумаас өдрийн 14 цагийн орчимд аймгийн төв рүү гар бөмбөгийн тэмцээн үзэхээр яваад сураггүй болсон гэх хэргийг тус аймаг дахь ЦГ шалгаж, найзынхаа гэрт хоносон байсныг олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээр болон мөрдөн байцаалт, шүүхийн шатнаас оргосон оргодол этгээдүүдийг олж тогтоох чиглэлээр 2022 оны гарсанаас хойш 28 хүн этгээдийг Цагдаагийн Ерөнхий Газрын фэйсбүүк пэйж хуудсаар зарлаж 18 этгээдийг олж тогтоон ажилласан байна.
Сэтгэгдэл
Зочин [66.181.165.93] 2022-06-13 00:15:58
цагдаагийн байгууллага үнэхээр муу ажиллаж байгаа