НСУГ-ын хэлтсийн дарга Э. Цэнд-Аюуш “3 этгээдтэй хуйвалдан“ МҮОНРТ-ийн контентыг ашиглан 600 САЯЫГ ЗАВШЖЭЭ

Aдмин / Хууль

Эрүүгийн цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Нийслэлийн Соёл урлагийн газрын хэлтсийн дарга асан Э.Цэнд-Аюуш, "Монголын соёл аялал жуулчлалын холбоо" ТББ-ын тэргүүн Э.Эрхэмбаяр нарын бүлэг хүмүүсийг МҮОНРТ-ийн бэлтгэсэн контентыг өөрсдөө хийж гүйцэтгэсэн мэтээр хуурамч тайлан гаргаж, залилан мэхлэх замаар мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж, хойшлуулшгүйгээр 48 цагаар баривчилжээ.

Тодруулбал, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/-ийн 500 орчим сая төгрөгний төсвөөр хийсэн түүхэн баримтад киног контентыг Нийслэлийн Соёл урлагын газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Э. Цэнд-Аюуш нь нэр бүхий 3 этгээдтэй хуйвалдан 2020 оны 10 дугаар сард Нийслэлийн соёл урлагын газраас зарласан "Соёлын биет бус өвийг өвлөн уламжлах аргалал" тендерт хуурамч баримт бичиг бүрдүүлэн тендерт шалгарсан байна.

Улмаар Э.Цэнд-Аюуш, "Монголын соёл аялал жуулчлалын холбоо" ТББ-ын тэргүүн Э.Эрхэмбаяр нар тухайн тендерт МҮОНРТ-ийн бэлтгэсэн контейнтийг 600 орчим сая төгрөгөөр өөрсдөө хийж гүйцэтгэсэн мэтээр ХУУРАМЧ ТАЙЛАН ГАРГАЖ, ЗАЛИЛАН МЭХЛЭЖ, МӨНГӨ УГААСАН байж болзошгүй гэх хэрэгт сэжигтнээр татагдаж шалгагдаж байсан аж.

Э.Цэнд-Аюуш нь 2019-2020 онд Нийслэлийн соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан аж.

Эх сурвалж: ARSLAN.mn


Сэтгэгдэл

Zochi [66.181.160.64] 2022-06-16 09:59:51

Hudlaa medeelel tsend-ayush iim bolchimgvi yum hiideg zaluu bishdeee. Unen zow shiidegdeesei. Ingeed l sewj baidag site uud hogooroo l bdag shd vhssss

зочин [202.131.245.69] 2022-06-16 04:59:25

төрийн захиргааны албан хаагч тендер энэ тэрд орж болдог юм байх даа. уг нь хуулиар хориглосон ш дээ.

Зочин [202.9.47.38] 2022-06-16 04:52:36

сонгуулийн шоучид, цүнх баригчид ийм л юм хийнэ. НСУГ-т хэлтсийн дарга ямар хэрэгтэй юм бэ. ийм орон тоо байгууллагуудад сүүлийн жилүүдэд эрс олширсон.

Зочин [66.181.188.18] 2022-06-16 04:03:52

Холбогдох хүмүүс маш зөв хүнээ баривчилжээ. Том ар нь гаргаад авчихгүй бол энэ яг ингэх нөхөр.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.