С.Амарсайхан: Өнгөрсөн жил барилдсан бөхчүүдээс хэн нь ч “ЦОЛ АВАХГҮЙ“

Aдмин / Хууль

Шадар сайд С.Амарсайхан “Өнгөрсөн жил барилсан бөхчүүдээс нэг нь ч цол авах боломжгүй. Яагаад гэвэл 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэнэ гээд Засгийн газрын тогтоолоор хойшлуулсан. Монгол үндэсний бөхийн холбооноос цол, чимэг олгоно гэдэг асуудал огт яригдаагүй.

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төсөлд үзүүрлэсэн бөхөд цол олгодог болох өөрчлөлтийг тусгажээ. Тодруулбал,

  • тав давсан бөхөд улсын начин;
  • зургаа давсан бөхөд улсын харцага;
  • долоо давсан бөхөд улсын заан;
  • найм давсан бөхөд улсын гарьд;
  • ес даван түрүүлсэн, эсхүл арвын даваанд үзүүрлэсэн бөхөд улсын арслан;
  • ес даван түрүүлсэн, эсхүл арвын даваанд үзүүрлэсэн улсын арслан цолтой бөхөд улсын аварга;
  • ес даван түрүүлсэн, эсхүл арвын даваанд үзүүрлэсэн улсын аварга цолтой бөхөд улсын даян аварга;
  • ес даван түрүүлсэн, эсхүл арвын даваанд үзүүрлэсэн улсын даян аварга цолтой бөхөд улсын дархан аварга.
  • Дархан аварга цол нь үндэсний бөхийн дээд цол байна.
  • Аймгийн баяр наадамд 18 насанд хүрсэн 128 хүртэл бөх барилдах бөгөөд тав давсан бөхөд аймгийн начин, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно.
  • Сумын баяр наадамд 16 насанд хүрсэн 64 хүртэл бөх барилдах бөгөөд үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно гэжээ.

Дээрх заалттай холбоотойгоор өмнөх жилүүдэд үзүүрлэсэн бөхчүүдэд цол нэхэж олгох эсэх асуудал гишүүдийн дунд багагүй маргаан дэгдээв. Уг маргаанд Шадар сайд дараах хариултыг өглөө.

Хэрэв цол олгоно гэвэл Засгийн газрын өнгөрсөн жилийн тогтоолыг хүчингүй болгож байж цол олгох тухай асуудал яригдана" гэлээ.


Сэтгэгдэл

76 мал сонс [192.82.82.218] 2022-06-18 04:13:28

Бөөн хуйвалдаан, найраатай тэнэг бөхчүүдийн цолыг төр өгдөг солиотой явдлаа зогсоо. Найраа, хуйвалдааныг мэдсээр байж төр нь дэмждэг ийм тогтолцоог ойлгох ухаан алга. 76 малд уул нь ухаан нь хүрдэг бол хэлэлцэж шийдэх олон асуудал баймаар юм.

зочин [64.119.18.167] 2022-06-18 04:06:05

бөх ярьсан оронд ямар ч хөгжил ирдэггүйн тод жишээ байж баыгаа монголоо хар гөлөгнүүдээ удахгүй хятадын дагуул муж боллоо

Зочин [124.158.67.79] 2022-06-17 22:39:29

Төр гэж байгаа юм уу. Хүк гэж банди хошгоруулсаар тусгаар тогтнолын баталгаагаа албан тушаалаар солио биз дээ. Цаанаасаа нэг Монголын хувь заяа сонин .....худлаа гаруудыг эцэг өвгөдүүд шийтгэж байгаа гэлтэй..... Их хааны зарлиг Хүрэлсүхийн үед тасрах гэж....

Зочин [148.60.92.227] 2022-06-17 12:27:50

chol olgoj bolohgyi ni zeb baih aa!!!

Маш зөв шүү . [150.129.140.249] 2022-06-17 09:01:45

Юун цол олгох бээ тэгж солиорохгүй шүү . Зүгээр нэг муу залУучуудын байгуулгын л 100 жил шдээ . Харин 1928 - 1938 онд 10 давсан 10 арсландаа Одоо аварга цол олгох уу яах уу гэдэг л асуудал байнаа . Бүгдээрээ мөнх бус болсон доо . Одоо яаж ч амьд байхав ээ . Дорнодын хумбан хар Балсан Гилэг нар одоогоор бол аварга . Завханы урт гарт Лхагва арслан Архангайн Төрбат Босоо Банзар арслангууд Төв аймгийн Молиго бүргэд Баточир Мөнгөнморьтийн Чимэд арслан бол бүүр 1 удаа 10 2 удаа 9 давсан одоогоор бол дархан аварга хүн дээ . Цолон дээр ийм л асуудал байнаа . Өнгөрсөн жилийн бөхчүүд бол зүгээр л нэг муу байгуулгын ой шүү дээ .

Ёстой маш зөв . [150.129.140.249] 2022-06-17 08:53:28

Энэ удаад С.Амарсайхан сайд даа баярлалаа . Хэрэв цол олгоно гэвэл NO Naadam гэж жагсана гэж төлөвлөж байлаа шүү дээ .

Д.Болдбаатар [103.10.22.77] 2022-06-17 08:14:35

Цолыг засгийн газар биш ерөнхийлөгч олгох ёстой болохоос шадар сайдын шийдэх асуудал биш. 2021-оны 08-сар хүй долоон худаг болсон барилдаанд одоо ид барилдаж байгаа аварга, арслан тэргүүтэй 512 бөх уран мэхийг уралдуулан хийж барилдсан . Улсын наадамтай дүйцэх хэмжээний сайхан наадам болсон тул бөхчүүдийн хөдөлмөрийг шудрагаар үнэлж өгөх ёстой цолыг нь өгвөл зүйд нийцэх болно. Цар тахлаас болоод наадмыг цаг үеийн байдалд нь ухаалагаар зохицуулж хийсэн гэж ард түмэн үнэлж байгаа.

Зочин [202.21.107.122] 2022-06-18 11:34:29

Амар юм болж дээ өөр өөрийнхөөрөө шийдээд

Д.Болдбаатар [103.10.22.77] 2022-06-17 08:04:55

1024 бөхөд 9 давж үзүүлсэн бөхөд даян аварга цол өгч байгаа юм чинь 9 даваад /аваргалсан / түрүүлж байгаа бөхөд яагаад арслан цол өгөөд байна. Уг нь аварга цол өгмөөр юм. Олон зууны турш мөрдөгдөж ирсэн ''ДАЛАЙ АВАРГА" цолыг үгүй хийлээ. Энийг харж ухаарах улс төрчид байхгүй юм байх даа!!!

З [202.126.90.106] 2022-06-17 07:25:24

Нэртэйгээр нь нэг давсан бөхдөө начин цолоо өгч бвал яасийн............

Иргэн [172.58.176.47] 2022-06-17 06:58:26

Бөх нтр гэхээ болиоч ээ… хар ажилд хөөж явуул махан бөмблөг.усан гүзээ лаларуудыг..

зочин [202.126.89.120] 2022-06-17 06:38:53

зөв шийдвэр бн

Зочин [122.201.31.29] 2022-06-17 06:35:35

Зарим УИХ-ын гишууд ард тумэн, сонгогчид гэдгийг хэдэн бех, уяачдаар телеелуулж ойлгодог, тэдний эрх ашгийг нийт ард тумний эрх ашиг гэж эндуурч явдаг бололтой, ийм тэнэг гишууд нэг биш нилээн хэд байгаа нь харамсалтай

Зочин [66.181.161.35] 2022-06-17 05:56:34

Зөв

Зочин [103.26.194.229] 2022-06-17 05:01:04

Тийм байлгүй дээ

Зочин [150.129.142.125] 2022-06-17 03:58:49

Зөв цол олгож болохгүй шүү

зочин [103.26.193.15] 2022-06-17 03:50:12

зөв шийдвэр байна


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.