Шүүгч З.Болдбаатар, Х.Идэр нарт холбогдох хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааныг хойшлууллаа

Aдмин / Хууль

Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт холбогдох сахилгын хэргийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэхээр товлосон боловч шүүгч Х.Идэр шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, хуралдааныг хойшлууллаа.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд Сахилгын хорооны хяналтын тогтоолыг хүчингүй болгуулахаар сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцлийг Улсын дээд шүүхэд гаргаж болохоор шинээр зохицуулсан бөгөөд Дээд шүүхийн таван шүүгч танхим харгалзахгүйгээр сахилгын хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцохоор заажээ. Гэвч уг хуульд Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааныг явуулах дэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тодорхой зохицуулаагүй байх тул энэ асуудлаар шүүх бүрэлдэхүүн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд санал оруулахаар болов.


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.14] 2022-06-20 07:40:33

Шүүгчид ингэж л өөрсдөө хуулийг үнэгүйдүүлдэг,цаашид хөнгөлөлт,чөлөөлөлт хуулийн хугацаа гээд ямарч гэмзэмгүй өнгөрөөх биз .моэнголын хууль,хуульчид гэж нэг л иймэрхүү.

Зочин [66.181.160.56] 2022-06-18 03:41:29

Бүдийг шууд цаазал

Зочин [66.181.178.146] 2022-06-17 16:05:49

дарга албан тушаалтан баячууд олны танил хүмүүсийн хэрэг яахаараа ингэж хэдэн жилээр хойшлоод байдагийн бэ ард иргэдийн хэрэг тэр дороо шийтгээд шоронд яваад байдгийн бэ төр засагаа

Зочин [43.242.243.240] 2022-06-17 15:34:17

Энхсайхан гэж урвагчийг шүүж зохих ялыг өгсөн шүүхдээ баярлалаа. Гэвч яагаад Мэндсайханы Энхсайхан хэмээх урвагчийг шоронгоос гаргав. М.Энхсайхан чамтай Монгол улс тооцоотой шүү. Хятадын талд Монголын тагнуулын сүлжээг барьж өгсөн ялаар чинь цаазаар авхуулах ёстойг бүү мартаарай. М.Энхсайханы үр удам, хамсаатан нөхөд гээд бүгдийг нь монголын газар дээрээс арилгаж хаях цаг ирэх байлгүй.

zzz [139.5.217.49] 2022-06-17 14:14:06

avilgachin shvvgchdiig shuud. ustaga


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.