"Хүү минь алга болчихлоо" гэж худал мэдээлэл тараасан эмэгтэйг 50 мянган төгрөгөөр торгожээ
Өчигдөр “Хүү минь алга болчихлоо” гэх мэдээллийг нэгэн эмэгтэй цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд 30-40 минутын дараа “Хүүгээ олчихлоо” гэж дахин мэдэгдсэн.
Тэгвэл тус мэдээлэл худал мэдээлэл байсан талаар ЦЕГ-аас мэдэгдлээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад иргэн Э-ээс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүүхэд алга боллоо гэсэн дуудлага мэдээллийг өгсний дагуу эрэн сурвалжлах шалгалтын ажиллагаа хийжээ.
Шалгалтын явцад худал дуудлага мэдээлэл өгсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.
Тус хүүхэд найзындаа тоглож байсныг аав нь мэдэж байжээ.
Сэтгэгдэл
иргэн [202.55.191.194] 2022-06-24 04:54:27
юу гэж худал мэдээлэл өгдөг юм бэ? Хүүхдээ байхгүй болохоор нь сандраад хамгийн түрүүнд цагдаад хандаж тусламж хүссэн байлгүй дээ. Дуудлага авах үедээ ойр орчмоос хайсан эсэхийг нь асууж зөвөлгөө өгчихгүй дээ гэж бодож байнаа сандарсан нэг ээжийг торгож сүйд болоод байх юу байсан юм болдоо хөөрхий
Erka [202.179.25.80] 2022-06-21 06:39:31
Medrel muutai ym uu uiddag ym uu
Зочин [202.9.46.170] 2022-06-21 05:23:08
Тархиндаа ёо ёотой ард түмэн