Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээврийг НЭВТРҮҮЛНЭ

Ерөнхий сайдын 2022 оны 47 дугаар захирамж, Сангийн сайдын 2022 оны 106 тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг өнөөдөр /2022.06.23/ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын болон Ганцмод боомтын захиргааны албаны хүмүүстэй цахим хурал хийлээ.
Хурлаар энэ амралтын өдрүүдэд Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээвэр нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж, зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэхээр боллоо.
Автомат удирдлагатай тээвэрлэлтийг нэвтрүүлснээр тус боомтод нүүрсний экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэх тооцоолол бий. Цаашид автомат удирдлагатай тээврийг Шивээхүрэн-Сэхээ болон Хангимандал боомтуудад хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Сэтгэгдэл
Bar [66.181.161.81] 2022-06-26 16:35:02
Үнэхээр хятадийнхараат улс болсонюм бна.хэдэнжолооч нар ажилгүй болждээ