СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр хоногийн хугацаанд зам тээврийн ослын улмаас 29 хүн гэмтэж, хоёр хүн ами алдлаа

Aдмин / Хууль

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 357 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас 29 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ.

Хүн гэмтсэн болон амиа алдсан ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган холбогдсон осол 10,
  • Мотоциклтой осол хоёр,
  • Мөргөлдсөн осол хоёр,
  • Онхолдсон осол нэг,
  • Унадаг дугуйтай хоёр осол бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 220 зөрчлийг хяналт, шалгалтаар илрүүлжээ. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, таван жолооч осолд холбогдсон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Түүчлэн жилд зам тээврийн ослын улмаас 400-600 хүн амь хохирч, 2,500-3,000 хүн гэмтэж бэртэж байгаагийн дийлэнх нь орон нутгийн замд хурд хэтрүүлснээс болж байгааг санууллаа.

Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хурдыг тохируулж, техникийн бүрэн байдлыг хангаж, ачааны даацыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хэт ядарсан үедээ жолоо барихаас татгалзаж, санамсаргүй нэг үйлдэлээс шалтгаалж бусдын амь нас эрүүл мэнд хохирч байгаад дүгнэлт хийн анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу.

Сонголт зөвхөн таны гарт байна.

Аажуу явбал аяндаа хүрнэдээ!


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.241] 2022-06-28 03:52:01

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол тэр машиныг л хураагаад бай. Амархаан цэгцэрнэ. Хөрөнгөө хураалгана гэхээр үхнэ

зочин [192.82.70.223] 2022-06-27 06:26:46

Тээврийн цагдаагийн ба Замын цагдаагийн албад ажлаа маш сайн-чанартай-хариуцлагатай-эзний ёсоор хийгээсэй, хууль дүрэм журмаа маш чанга хатуу болгооч ээ. Согтуугаар жолоо барьсан хүний жолооны эрхийг бүх насаар нь хасдаг хуультай болооч ээ. Хурд хэтрүүлсэн ба жолооны дүрэм зөрчсөн хүнд маш өндөр торгууль, шийтгэл оногдуулдаг хуультай болооч ээ. Өөрөөр цөөхөн хэдхэн Монголчууд цаг бусаар хорвоогоос явсаар байх уу? Монголчууд улам олон сая болтугай.

Зочин [85.92.51.73] 2022-06-27 05:53:29

1 ЗОРЧИГЧ ЖОЛООЧЫН ХУРДЫГ ХЯНАДАГ БАЙХ. УБ С ГАРЧ БАЙГАА ГАРЦАН ДЭЭР АСУУМЖТАЙ ЦААС ӨГӨХ. ЗАМД ТҮҮНИИГЭЭ БӨГЛӨЖ БУЦААЖ ӨГӨХ. 80 КМ ТЭЙ ЯВЖ БАЙГАА ТХ ИЙГ ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ. ХҮН БҮР БҮС ЗҮҮХ. БҮС ЗҮҮГЭЭГҮЙ ИРЭНИИГ ТОРГОХ. ТХ ИЙН БҮС АЖИЛЖ БУЙГ ШАЛГАХ.ХУРД ХЭТРҮҮЛСЭН ЖОЛООЧЫН ЭРХИЙГ 5 ЖИЛЭЭР ХАСАХ. ЗАМЫН ЭВДЭРСЭН ХЭСЭГТ ХЯМД ТӨСӨР АРГААР ТЭМДГЭЛГЭЭ ХИЙХ ГМ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.