Авто замын барилгын ажлын зориулалтаар дайрга, шороо олборлосон талбайг нөхөн сэргээлээ

Aдмин / Хууль

БОАЖЯ-аас санаачлан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 32.4 км, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км, нийт 37.9 км хатуу хучилттай авто зам барих ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.

Авто зам барих ажилд шаардлагатай дайрга, шороог Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны 166 дугаар тогтоолын дагуу Хөвсгөл аймгийн ЗДТГ-тай байгуулсан “Түгээмэл тархацтай ашигт малтмал, ашиглуулах тухай” гэрээний хүрээнд өмнө нь эвдрэлд орсон зургаан байршлыг сонгон авсан ба автозам барих ажлын төлөвлөгөөний дагуу холбогдох байршлуудаас тохирох дайрга шороог тогтоосон тоо хэмжээгээр олборлон ажиллаж байна.

Авто зам барилгын ажлын байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд тусгасны дагуу олборлолт хийсэн талбайд тухай бүр техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ба эхний ээлжинд 1000 м3 дайрга шороо олборлосон нэг байршлын 1.5 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэсэн байна. Цаашид тус талбайд биологийн нөхөн сэргээлтийг төлөвлөсөний дагуу хэрэгжүүлэн ажиллах болно.

Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт хэрэгжүүлж буй автозамын төсөл ашиглалтад орох хүртэл барилгын ажилд ашигласан талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн бүрэн хийж, орон нутагт албан ёсоор хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.