Блокон хананы нурангид дарагдаж 17, 24 настай хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа

Aдмин / Хууль

Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-нд буюу өчигдөр 12:04 цагт Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны “Хувьсгалчид”-ын 2 дугаар гудамжинд байшин барихаар суурийн нүх ухаж байсан 2 хүн барилгын материалд даруулж нас барсан дуудлага онцгой байдлын албанд өчигдөр иржээ.

Дээрх дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад хувиараа барилгын туслахын ажил хийж байсан Архангай аймгийн 24 настай, эрэгтэй “Д”, Хөвсгөл аймгийн 17 настай, эрэгтэй “Э” нар барилгын суурийн ухсан нүхэнд байсан блокон хананы нурангид дарагдан нас барсан маш харамсалтай хэрэг гарсан байна. Тэдний цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.


Сэтгэгдэл

Харамсалтай [59.153.113.43] 2022-06-29 00:53:15

Хөдөө орон нутагтаа малаа маллаад тариа тариад амьдарчбайсан бол

Зочин [42.200.6.31] 2022-06-30 04:01:49

Тариа тариад ч гэх шиг муу хужаа чинь

Дарга ажлаа хий [202.179.21.248] 2022-06-28 08:08:51

Хүүхдүүд автомашин үйлдвэрийн ослоос нас барж байна. Хэрэвээ ерөнхий сайд мэргэжлийн хяналт цагдаагаа сайн ажиллуулбал урьддчилан сэргийлэх боломж одоо ч байгаа.

Зочин [203.23.199.221] 2022-06-28 05:34:33

Хайран залуус. Бүгд бидний буруу. ЕБС-ийн ахлах ангид ХАБ-ын хичээл албан ёсоор орох цаг болжээ.Одоо үед хүүхэд амралтаараа ажил хийх сонирхолтой болсныг харгалзах хэрэгтэй.

Zocnin [108.63.56.49] 2022-06-27 07:01:18

Hunii ami hairan hoyor huu Tus ajliig hiilgej bsan humuus uridcnilan sergiileh hamgaalatiin arga hemjee awalgui hoyor saiihan huu ami nasaa aldjee . Mongoliin zaluu ye mash emgeneltei

Хүний амь авч байгаа энэ салбар хамгийн их үнэ өсгөж байгаа [202.131.248.198] 2022-06-27 06:52:53

Үйл ажиллагааны бүх шатандаа стандартгүй ажиллаж хүний амь байнга эрсддэг барилгын салбарт үнийн хөөсрөлийг дарах цаг болсон. Хариуцлагагүй компаниудын барилгыг худалдаж авахгүй бойкотолмоор байгаа юм. БХБЯ ч дүлий юм шиг л байдаг.

ГАН [202.72.247.58] 2022-06-27 05:31:13

БАРИЛГЫН САЛБАРТ ХАБ-ЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙГДЭХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ

Зочин [192.82.75.148] 2022-06-27 05:06:40

Үнэхээр харамсалтай хайран залуус минь энхийн цагт дайн байлдааны үед бгаам шиг л амь эрсдэж бна харамсаад барахгүй

Зочин [103.57.93.15] 2022-06-27 05:04:21

Хайран хүний амь...,

Зочин [202.126.89.98] 2022-06-27 04:58:30

Ямар харамсалтай юм бэ сайхан цэл залуу хүмүүс ар гэрт н эмгэнэл илэрхийлье. Ум ма ни бад мэ хум


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.