ТЦА: Зам тээврийн ослын улмаас нэг жилд 400-600 хүн нас барж, 2500-3000 хүн гэмтэж байна
Зам тээврийн ослын улмаас нэг жилийн хугацаанд 400-600 хүн нас барж, 2500-3000 хүн гэмтэж бэртэж байна. Ихэнх осол нь орон нутгийн замд хурд хэтрүүлснээс үүдэж байгаа учир улсын хэмжээнд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн арга хэмжээг 6 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-н хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.
Дээрх арга хэмжээний хүрээнд нийслэл аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн цагийн менежментийн дагуу 24 цагаар орон нутгийн замд хяналт шалгалт хийж, иргэдийн амар тайван ая тухтай зорчих нөхцөлийг ханган ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл
Зочин [203.23.199.221] 2022-06-28 05:56:00
Амьд явахын батлагаа жолооч.ХЭНЭГГҮЙ МОНГОЛ ЗАН-г устгах гарц Замын хөдөлгөөний дүрмийг ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХУУЛЬ болгоё. Жолооч та алдаа гаргавал тээврийн хэрэгсэл хураагдаж, та банкны АТМ ашиглан шалгалт өгч яагаад болохгүй гэж.Дагаад хөдөлгөөн сийрэгжинэ дугаарын хязгаарлалт хэрэггүй болно Төсөвт орлого орно.Автобусны зогсоолд зогсохгүй бол аваарь гарахгүй...
зочин [192.82.70.223] 2022-06-27 12:09:54
Өмнөх жилүүдэд зохион явуулсан аяны хүрээнд зам тээврийн ослын тоо буурсан уу? ер нь үр дүн байв уу? Замын ба Тээврийн цагдаагийн албаныхан ажлаа хүний төлөө гэсэн сэтгэлээр, хариуцлагатай, шударгаар, чанартай, хангалттай сайн гүйцэтгэж чадаж байна уу? Хоногт 1-2 хүн бурхны оронд явж, 7-8 хүн гэмтэл бэртэл авч эрүүл мэндээрээ хохирч байгаад ЗЦА ба ТЦА дүгнэлт хийж, ажлын арга барилаа өөрчилж ажлаа сайжруулах болоогүй юу? Согтуугаар жолоо барьсан хүний жолооны эрхийг бүх насаар нь хасаж, хурд хэтрүүлсэн ба замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд маш өндөр /1-2 сая ₮/ торгууль төлүүлж, 48-72 цаг саатуулах хууль, дүрэм журамтай болооч ээ. Хууль тогтоомжоо чангатгаж, хатуу шийтгээч ээ.
Зочин [192.82.84.176] 2022-06-27 08:31:55
Ө.мэнд. энэ тоон баримтаа хэдэн жил гаргаж тайлагнах ёстой вэ? Энэ зам тээврийн осол гаргаад байгаа согтуу жолооч болон согтуугаар авто машин жолоодож байгаа хүмүүстээ ямар арга хэмжээ авдаг вэ? Зүгээр л мөнгөн торгуулиар шийддэг бол ТЦА байх шаардлага байна уу?