Д.Рэгдэлд Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбарын “Хүндэт доктор” цол олгов

Aдмин / Хууль

Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбарын дарга, Оросын ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич В. И. Сергиенко тэргүүтэй төлөөлөгчид монголд айлчилж байна.

Эдгээр төлөөлөгчид өнөөдөр ШУА-д зочилж хоёр орны шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны талаар ярилцаж, ШУА-ийн зарим хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбар нь ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд тэр дундаа нийгэм, хүмүүнлэгийн салбарт түлхүү хамтын ажиллагаатай явж иржээ. Цаашдаа хүрээгээ тэлж байгалийн ухааны салбарт ч хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг талууд ярилцаж ойрын үед судалгааны чиглэлээ илүү тодорхой болгохоор тохиролцлоо.

Академич В. И. Сергиенко тэргүүтэй төлөөлөгчид монголд айлчлах үеэрээ ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлд Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбарын “Хүндэт доктор” цолыг олгохоор иржээ.

Энэхүү “Хүндэт доктор” цол гардуулах ёслолын үеэр академич В. И. Сергиенко ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг Оросын ШУА-ийн гадаад гишүүнээр сонгогдсонд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлж, улмаар Оросын ШУА-ийн Алс, Дорнодын салбарын “Хүндэт доктор” цол олгож, мөн Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбарын академич В.А.Комаровагийн нэрэмжит “Хүндэт медаль”-аар шагнав.

Энэхүү шагналыг хоёр улсын шинжлэх ухааны хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж олгож байгаа юм.

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл: Дэлхийн нэр хүндтэй эрдэмтдэд олгодог дээрх шагналыг хүртэж байгаадаа талархал илэрхийлээд “Хоёр орны хамтарсан эрдэм шинжилгээний ажилд оюутан цагаасаа эхэлж өнөөгийн ШУА-ийн ерөнхийлөгч хүртэлх бүхий л цаг хугацаанд хамтран ажиллаж, оролцож иржээ. ШУА-ийн ерөнхийлөгчийн хувьд хоёр орны шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын хамтын ажиллагааг бүх талаар дэмжиж ирсэн, ирээдүйд ч дэмжих болно. Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбартай ШУА олон жилийн хамтын ажиллагааны түүхтэй. Энэхүү хамтын ажиллагаандаа бид их ач холбогдол өгдөг” хэмээн онцолсон юм.


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:50

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:50

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [27.122.12.103] 2022-06-28 09:27:27

Рэгдэл ёстой балай юмаа. Монголын шинжлэх ухаан 0. ийм байхад юу хийсэн гэж шагнанаа.

Зочин [202.126.89.241] 2022-06-28 04:11:49

Арын дэлгэц дээрээ англиар бичих ямар шаардлага байнаа.. Англи хэл гадарладаг хүн цөөхөн харагдаж бна. Их л шагнуулах юм. Амьдралд хэрэгжүүлсэн дорвитой юм бна уу. Байдаг бол хамаа алга. Олон жилийн өмнө гал гаргадаг Өнөрөө ч билүү эмэгтэйг Монгол улсын ШУА дэлхийд хосгүй нээлт боллоо гэж албан ёсны дүгнэлт гаргаж бсан. Тун удалгүй хороо хорины цагдаа бүх бульхайг нь илчилж билээ. Ямар их гутарч байснаа тод санаж бна. Эрдэмтэн Эрдэнэ гуайн супер нэгдлийн онолоор Монгол улс дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болно гэсэн яасан бэ. Энэ мэт их юм байнаа. Гэтэл шагнуулсан тухай л мэдээ яваад байх юм

Зочин [202.70.37.160] 2022-06-28 03:17:58

ШУА гэж нэг үзөнөг өвгөдийн чуулганг тараах хэрэгтэй. Юу хийдэг юм энэ Рэгдэл гэж нэг үхширсэн коммунист өвгөн төрийн мөнгө идээд л суугаад байх юм.

Зочин [142.186.126.148] 2022-06-28 01:41:55

Regdd odoo yamarch opnii visa garahgui.

Зочин [192.82.78.141] 2022-06-27 20:18:46

Дэргэдэх эрдэнээ мэдэхгүй л юмдаа монголчууд

Больж үзэээрэй. [192.82.78.129] 2022-06-27 15:53:07

Одоо больж үз. Рэгдэл гуай минь.

зочин [192.82.70.223] 2022-06-27 12:34:16

Д.Рэгдэл гуай та оросын эдгээр болон өмнөх бүх шагналуудаасаа татгалзаач ээ. Рэгдэл гуай түрүүхэн бас оросын нэг шагнал авсан биз дээ? Рэгдэл гуай Украйн улсын Харьков хотод сурч төгссөн биз дээ? Оросын ШУА-ийн дэд ерөнхийлөгч нь Украйн хүн юм биш үү?

Зочин [66.181.178.75] 2022-06-27 15:14:25

chamd er ni ukrain orosyn asuudal yamar khamaa baynaa , lapshaagaa shaagaad l yawj bay , pizda gej

Зочин [202.179.21.248] 2022-06-27 15:06:33

амаа хамхи Тийм л сүрхий юм бол курдуудыг өмөөрөөд өлсгөлөн зарлаач. Орос ёөнөвөл хятад биднийг за лгина хэн ч тоохгүй


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.